Энэ сарын 26-ны өдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон Монголын Эрүүл Мэнд Нийгмийн Дэвшил Холбоо ТББ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэхүү хамтын ажиллагаа нь нийгмийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, судлаач, залуучуудын мэргэжлийн ур чадвар, манлайллын чадавхыг бэхжүүлэх, дотоод болон олон улсын сургалт, хамтарсан судалгаа, инноваци, бодлогын оролцоог дэмжихэд чиглэж байна.


Санамж бичгийн хүрээнд талууд мэргэжилтэн, судлаач, залуучуудад зориулсан сургалт, хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа, тандалт, үнэлгээ хийх, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулна. Мөн сайн туршлага, инновацийг түгээн дэлгэрүүлэх, мэргэжлийн сүлжээ, хамтын ажиллагааг өргөжүүлэх, нотолгоонд суурилсан мэдээлэл, бодлогын санал боловсруулах, их, дээд сургууль болон мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгажээ.

Санамж бичиг нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд хэрэгжилтийн үр дүнд үндэслэн цаашид сунгах боломжтой юм.
| НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА |
|
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |