Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганбаатарын Хулан 2026 оны наймдугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав. Элчин сайд Г.Хулан Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын халуун дотно мэндчилгээг Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д уламжилав. Хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага, парламентын Тамгын газар болон Монгол, Вьетнамын Парламент дахь Найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын засаглалын чиглэлээр туршлага солилцох, харилцан айлчлалыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэв.
.jpg)
Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман хоёр улсын Иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, ойрын хугацаанд 500 сая ам.долларт хүргэх бодит боломж, нөөц бололцоо байгааг тэмдэглэв. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэхэд Үндэсний Ассамблейн зүгээс онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд Г.Хулан удахгүй тохиох БНСВУ тунхагласны түүхт 81 жилийн ойг тохиолдуулан Үндэсний Ассамблейн дарга болон гишүүдээр уламжлан Вьетнамын найрсаг ард иргэдэд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хоёр орны ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг улам бэхжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллахаа тэмдэглэв.
.jpg)
БНСВУ-ын Үндэсний Ассамблей нь Вьетнамын ард түмний төрийн эрх мэдлийн дээд төлөөллийн байгууллага бөгөөд тус улсын хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг нэг танхимтай парламент юм. Тус Ассамблей нь нийт 500 гишүүнтэй, үүнээс 30 хувийг эмэгтэй гишүүд эзэлж буй нь шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хангахад чухал үзүүлэлт болж байна. Чан Тань Ман нь БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргаар хоёр дахь удаагаа улиран сонгогдсон төр, нийгмийн томоохон зүтгэлтэн юм.
| Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав |
|
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |