Онцлоход, Дорнодын тал хээрийн бүсэд газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хамгааллын асуудлыг харгалзсан шинэлэг аргаар анх удаа боловсруулсан. Энэхүү шинэлэг аргачлалаар сүүлийн хоёр жилд орон нутаг, олон улсын төсөл, хөтөлбөрийн хамтарсан санхүүжилтээр хийж, Монгол Улсын газар нутгийн 78 хувийг хамруулаад байна.
Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд сөрөг нөлөө багатай авто болон төмөр замын стандарттай болох, хориг хашаа барих санаачилгыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар анх гаргаж 2011 оноос холбогдох яам, төрийн байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай хамтран ажилласан нь үр дүнд хүрч дөрвөн стандарт батлагдаад байна. Эхний үр дүнгүүд ч гарч эхэлсэн, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын талаар Байгаль хамгааллын захирал Б.Чимэддорж танилцуулсан юм. Түүний ярьснаар Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санжүүжилт чухал ажээ. Тиймээс дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөвт зэрлэг амьтдад ээлтэй гарц, гарам байгуулах зардлыг тусгах шаардлагатай байгаа билээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр зам 2023 онд ашиглалтад орсон бөгөөд өмнийн говийн зэрлэг амьтад тэр дундаа хулан, хар сүүлтийн чухал амьдрах орчноор дайран өнгөрдөг. Стандартад заасны дагуу зэрлэг амьтдад зориулсан дөрвөлжин нүхэн гарц, дамнуурт гүүр зэргийг тус төмөр замын тодорхой байршлуудад барьжээ. Уг гарц, гармаар зэрлэг амьтад гарч байгаа эсэх, голчлон ашиглаж байгаа гарцуудыг тодорхойлох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд зэрлэг амьтад нэвтрэх боломжтой томоохон гарц, гармуудад автомат камер суурилуулж, нэг жилийн турш тандалт, судалгаа хийсэн юм. Судалгааны дүнгээр зэрлэг амьтад төмөр замын дагуух гарцыг ашиглаж шилжилт хөдөлгөөн хийж байгаа нь тодорхой болжээ.
Ялангуяа том биетэй, олноор сүрэглэн амьдардаг нүүдлийн туруутан амьтад ихэвчлэн дамнуурт гүүрийн доогуур гарч байгаа нь автомат камерын бичлэгээс харагдаж байна. Мөн одоо ашиглаж байгаа төмөр замуудын өргөст хашааг үндэсний стандартын дагуу өөрчлөн зэрлэг амьтдад сөрөг нөлөө багатай хашаагаар солих нь маш чухал байна. Мөн нүхэн гарц, гарам орчмын хөрсний гадаргууг тухайн орчны газрын гадаргатай адил байгалийн хөрс эсвэл элсээр хучих нь зэрлэг амьтдад илүү таатай, танил орчныг бүрдүүлэх бөгөөд саадгүй гарах, бэртэж гэмтэхээс сэргийлэх ач холбогдолтой ажээ.
| Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал |
|
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |