Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал “UNCCD COP17”-гийн хүрээнд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц “UNCCD”-ийн Нарийн бичгийн дарга нарын газар болон Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ) нар “Business4Land Mongolia Hub” байгуулах тухай Санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурж, “Business 4Land Mongolia Hub”-ын суурийг тавьсан нь газрын тогтвортой менежмент, нөхөн сэргээлтэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чухал алхам юм.
Санамж бичгийн хүрээнд Монголын бизнесийн зөвлөл нь Монгол Улс дахь “Business 4Land Hub”-ыг хариуцан ажиллаж, олон улсын “Business 4Land Hub” сүлжээний нэг хэсэг болохын зэрэгцээ хувийн хэвшлийг газрын нөхөн сэргээлт, газрын тогтвортой менежмент, гангийн тэсвэржилт, хөрөнгө оруулалт, технологи, инновацийн боломжуудтай холбох үндэсний платформыг хөгжүүлнэ.
“Business 4Land” (B4L) нь “UNCCD”-ийн албан ёсны санаачилга бөгөөд газрын доройтлыг бууруулах, доройтсон газрыг нөхөн сэргээх, ганд тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Монгол Улсын хувьд газрын доройтол, цөлжилт, ган, бэлчээрийн доройтол нь зөвхөн байгаль орчны асуудал биш бөгөөд ус, хүнсний аюулгүй байдал, мал аж ахуй, уул уурхай, нийлүүлэлтийн сүлжээ болон эдийн засгийн урт хугацааны тогтвортой байдалтай нягт холбоотой юм.
| “Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа |
|
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |