Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Байгаль орчин, ой, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Бхупендер Ядав, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хоёр талын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар хэлэлцэв.
Мөн хүний нөөцийн чадавх бэхжүүлэх чиглэлээр Энэтхэгийн техник эдийн засгийн хамтын ажиллагааны газар (ITEC)-ын монгол мэргэжилтнүүдийг сургаж ирсэн туршлага, уламжлалыг үргэлжлүүлж, хамрах хүрээг өргөжүүлэх талаар санал солилцсон. Монгол Улс нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын санаачилсан Олон улсын том муурны холбоо (IBCA)-д 2025 онд элссэн.
Энэ хүрээнд цоохор ирвэсийн хамгааллын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээр харилцан тохиролцлоо. Энэтхэгийн техник эдийн засгийн хамтын ажиллагааны газар /ITEC/ нь Бүгд Найрамдах Энэтхэгийн Засгийн газрын бүрэн санхүүжилттэй, олон улсын чадавх бэхжүүлэх хөтөлбөр юм. 1964 оноос хойш 160 гаруй орны 200 гаруй мянган албан хаагчдыг сургаж, хөгжлийн туршлагаа хуваалцаж ирсэн түүхтэй.
| Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |