• Өнөөдөр 2026-08-27

Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хүрээнд Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага (AFoCO) болон Монголын бизнесийн зөвлөл (BCM) хамтран ажиллахаар боллоо. Тэд “Газрыг сэргээж, үнэ цэнийг бий болгох нь Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь” сэдэвт салбар арга хэмжээг зохион байгуулж, төр, бизнес, санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүд оролцлоо.

    Уулзалтаар Монголын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон хувийн хэвшлийн хэрэгжүүлж буй ойн нөхөн сэргээлтийн төслүүдийг танилцуулж, хөрөнгө оруулалт татах боломж, санхүүжилтийн шинэ хэлбэрүүдийг хэлэлцлээ.Нээлтийн үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир газрын нөхөн сэргээлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус, эдийн засгийн томоохон боломж болохыг тодотгов. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын мэдээллээр нөхөн сэргээлтэд оруулсан нэг ам.долларын хөрөнгө оруулалт 7–30 ам.долларын эдийн засгийн үр өгөөж бий болгох боломжтой юм.

     Уулзалтаар бизнесийн байгууллагуудыг шууд санхүүжилт, технологи, инновац, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ болон урт хугацааны хөрөнгө оруулалтаар газрын нөхөн сэргээлтэд оролцуулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхийг зорьж буй. Арга хэмжээний төгсгөлд “AFoCO” болон “BCM”, “AFoCO” болон “TESО” групп хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан билээ. “COP17” бага хурлын дараа ч хэрэгжих бодит төсөл, хөрөнгө оруулалтын түншлэлүүдийг бий болгохоо зарлалаа.


 

 


Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188