“COP17” бага хурлын хүрээнд НҮБ-ын гамшгийн эрсдэлийг бууруулах газар буюу “UNDRR” болон Монгол Улсын Засгийн газар хамтран “Устай холбоотой гамшиг, эрсдэлийг удирдах нь: тэсвэртэй ирээдүйн төлөө” сэдвээр өндөр түвшний уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтын эхэнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга”-ыг албан ёсоор нээлээ.
Энэхүү санаачилга нь байгальд суурилсан шийдэл, нотолгоо, өгөгдөлд суурилсан, тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, газрын онцлогт нийцсэн дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэж, хиймэл оюун ухаан болон дэвшилтэт технологийг ашиглах юм. Мөн хэлэлцүүлэгт “UNDRR”, Дэлхийн цаг уурын байгууллага (WMO), Европын Комисс, Египет Улс, Африкийн холбооны комисс болон бусад олон улсын байгууллага, улс орнуудын төлөөлөл оролцож, ус, газрын нөөцийн нэгдсэн менежмент, ган болон үерийн эрсдэлийг бууруулах, гамшгийн эрсдэлийн мэдээллийг бодлого, хөрөнгө оруулалтын шийдвэрт ашиглахад улс орнуудын туршлагыг хуваалцлаа.
Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, экосистемийн доройтлын нөлөөгөөр ган, үер зэрэг устай холбоотой гамшиг улам ойр ойрхон, хүчтэй болж, иргэдийн амьжиргаа, экосистем, дэд бүтэц, эдийн засагт харилцан уялдаатай, дам нөлөө үзүүлсээр байна. Тиймээс уг хэлэлцүүлгээр гамшгийн хохирол, эрсдэлийн мэдээлэлд тулгуурлан ган, үер болон хавсарсан эрсдэлийг илүү зөв үнэлэх, ирээдүйн эрсдэлийг урьдчилан тооцох, тэсвэртэй байдлын үзүүлэлтүүдийг ашиглах, эрт сэрэмжлүүлэх болон эрт арга хэмжээ авах тогтолцоог бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ.
| “Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |