• Өнөөдөр 2026-08-27

Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо

     Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын Байгаль орчны сайд Даммика Хеттитантгри Патабендиге тэргүүтэй төлөөлөгчидтэй 2026 оны наймдугаар сарын 26-ны өдөр уулзлаа. Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг хамгаалах,

    Монгол Улс 2025 оны арванхоёрдугаар сард болсон НҮБ-ын Байгаль орчны долдугаар ассамблейн үеэр Шри Ланка Улсаас дэвшүүлсэн хүүхэд, залуучуудын оролцоог дэмжих тогтоолын төслийг дэмжсэн. Энэ хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, цаашид уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг хамгаалах, ойн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ сайд Ц.Сандаг-Очир илэрхийлэв. Монгол Улсад цөлжилт, бэлчээрийн доройтол, хатуу уур амьсгалын сорилт давамгайлдаг билээ.

     Шри Ланкад тропикийн ой модны доройтол, далайн эргийн эмзэг экосистем, биологийн олон төрөл зүйлийг хамгаалах асуудал чухал байр суурь эзэлдэг. Монгол Улсын “Тэрбум мод” санаачилгыг Шри Ланкагийн тропикийн ой нөхөн сэргээх бодлоготой уялдуулах нь хоёр улсын хамтын ажиллагааны шинэ чиглэл болж байна. Мөн Шри Ланкагийн заан хамгаалах туршлага Монголын ховор амьтад болон биологийн олон янз байдлыг хамгаалах хамтын ажиллагааг уялдуулж, өргөжүүлэх боломжтойг талууд онцолж, энэ чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.


 

 


Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188