“СОР17” бага хурлын үеэр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP), БНХАУ, Япон, БНСУ-ын гурван талт хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газар (TCS) хамтран бүс нутгийн түүхэн ач холбогдолтой хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. Уг хамтын ажиллагаа нь Зүүн хойд Азийн бүс дэх элсэн болон шороон шуургатай тэмцэх Монгол Улс-“TCS-ESCAP”-ын 2026-2034 онд хэрэгжих хамтарсан санаачилга юм.
“TCS”-ын эхлэлийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр бүс нутгийн хил дамнасан шороон шуурганаас үүдэлтэй байгаль орчин, нийгэм, эдийн засаг, хүн амын эрүүл мэндэд учирч буй эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Цөлжилтийн эрчим, зохисгүй газар ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр элсэн болон шороон шуурга нь Зүүн хойд Азийн бүс нутагт улам бүр нарийн төвөгтэй аюул, эрсдэл болж байна. Элсэн болон шороон шуурга нь хуурай, цөлийн бүс нутгаас үүсэж, улмаар агаар мандлаар хэдэн зуун километр дамжин, эх үүсвэргүй агаарын чанарыг бууруулж, чухал дэд бүтцийг тасалдуулж, нийгмийн эрүүл мэндэд аюул учруулж байгаа тул ганц улс дангаараа шийдвэрлэх боломжгүй сорилт юм.
Уг санаачилга нь БНХАУ, Япон, БНСУ-ын төрийн тэргүүн нарын 2024 оны тавдугаар сард болсон Гурван талт дээд хэмжээний уулзалт дээр баталгаажуулсан "Гурав + X" механизмаар дамжуулан Монгол Улсыг тэргүүлэх хамтрагчаар тодорхойлон, бүс нутгийн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх стратегийн платформ болгож байна. НҮБ болон НҮБ-ын бус бусад хамтрагч талуудтай нягт уялдаа холбоотойгоор хэрэгжүүлэх энэхүү санаачилга нь дараах дөрвөн стратегийн тулгуур баганаас бүрдэнэ.
Үүнд:
1)Нөлөөлөлд суурилсан нэгдсэн урьдчилан мэдээлэх систем ба эрт сэрэмжлүүлэх тогтолцоо,
2)Эрсдэлийн үнэлгээ, судалгаа, нөлөөллийн шинжилгээ,
3)Олон нийтийн түвшний бэлэн байдал,
4) Бүс нутгийн зохицуулалт, мэдлэг солилцох платформ, дээд түвшний оролцоо, хамтын ажиллагаа зэрэг болно.
Эхний шатны үйл ажиллагаа нь нөлөөлөлд суурилсан нэгдсэн урьдчилан мэдээлэх систем ба эрт сэрэмжлүүлэх тогтолцоонд онцгой анхаарч аюул эрсдэлийг илрүүлэх түвшнээс нөлөөлөлд суурилан бодлого, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн стандарт үйл ажиллагааны журмуудыг сайжруулж, эрсдэлийг эрт мэдээлэх, анхааруулах системийн бүтцийг боловсронгуй болгож, Монгол Улсын Үндэсний цаг уурын албаны чадавхыг бэхжүүлэх замаар энэхүү түншлэл нь эх үүсвэр нутаг болон шороон шуурга дамжин ажиглагдах агаар мандлын урсгалын доорх улс орнуудын иргэдийг хамгаалах "эрт хамгаалалт"-ын механизмыг бий болгоно.
| Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |