Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал “COP17”-д оролцохоор ирсэн Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Байгаль орчин, ой, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа. Сайд Б.Батцэцэг Бангладеш Улс “COP17”-д өндөр түвшинд, идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлэв.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх чиглэлээр тус улсын хуримтлуулсан туршлага, санал санаачилга нь бага хурлын хүрээнд өрнөж буй яриа хэлэлцээнд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв. Талууд Монгол, Бангладешийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцав. Тэр дундаа 2027 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлнэ гэлээ.
Монгол, Бангладешийн худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, бизнес эрхлэгчид хоорондын шууд харилцааг дэмжих замаар хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав. Уулзалтын үеэр талууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, байгалийн гамшгийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр сайн туршлага солилцох, мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудлаарх хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэв.
| Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа. |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |