АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтны хэргийг илрүүлж, хохирлыг нөхөн төлүүлсөн талаар мэдээлсэн. Тодруулбал, нэр бүхий төрийн өндөр албан тушаалтан их хэмжээний хахууль авч үндэслэлгүй хөрөнгөжсөн нь тогтоогдсон. Улмаар хууль бус орлого, хөрөнгийн эх үүсвэрийг тогтоох чиглэлд холбогдох ажиллагааг явуулж, хоёр тэрбум төгрөгийг нь Төрийн сангийн дансанд нөхөн төлүүлсэн хэмээн мэдээлсэн.
Тэгвэл уг хэрэг нь Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтохт холбогдох хэрэг аж.
Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Билэгт “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Н нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нэр бүхий аж ахуйн нэгжид техникийн нөхцөл олгохдоо холбогдох журмыг зөрчиж бусдад давуу байдал бий болгосон, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс 281,0 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, 100,0 сая төгрөг, 30,0 мянган ам.долларын хахууль авсан, түүний хөрөнгө, орлого нь их хэмжээгээр буюу 3,4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй дөрвөн үл хөдлөх хөрөнгө, хоёр тээврийн хэрэгсэл болон 80,0 мянган ам.доллараар нэмэгдсэнийг хууль ёсны болохоо тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 6,9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 635,7 сая төгрөгийн үнэлгээтэй гурван тээврийн хэрэгслийг битүүмжлэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд уг хэрэгт долоон хүн, нэг хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгаснаар гэмт хэргийн шинжтэй 10 үйлдэлд 3,7 тэрбум төгрөгийн үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдлийг тогтоосон. Түүнчлэн 53 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 47 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 65 лавлагаа болон арилжааны банкнаас 35 дансны хуулга гаргуулан авсны зэрэгцээ санхүүгийн мөрдөгчийн магадлагаа хийлгэсэн” хэмээн мэдээлж байлаа.
Б.Насантогтох нь "М Си Эс Интернэйшнл"-ийн цахилгаан хангамж, техникийн нөхцөлийг өдөрт нь баталж, эхнэрийнхээ компаниар гэрээ байгуулуулсан хэрэгт холбогдсон. Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, дээрх гэрээг хийсэн байж болзошгүй.
Мөн "М Си Эс Интернэйшнл"-ийн Баянхонгор аймгийн Шинжинст суманд байрлах алтны уурхайд цахилгааны зөвшөөрөл өгсөн. Үүнийхээ хариуд эхнэр Ч.Ариунтунгалагынхаа “Эн Ар Жи хөгжил” ХХК-аар 5.5 тэрбумын гэрээ хийсэн байдаг.
| ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |