Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам будилаантай болж, олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Тодруулбал, тус аймгийн 100 жилийн наадмын их насны морьдын уралдаанд түрүүлсэн Хөвсгөл аймгийн уяач Б.Отгонсэлэнгийн морийг тодорхойгүй шалтгаанаар хассан гэх мэдээлэл цацагдаж байлаа. Наадамчин олон Б.Отгонсэлэнгийг морио цоллуулах эрхтэй гэж үзэн цэнгэлдэх хүрээлэн рүү оруулсан ч хөөж гаргасан нь иргэдийг бухимдуулсан билээ.
Тухайн үед уяач Б.Отгонсэлэнгэ “Хэнтий амйгийн Шүүхийн шийдвэрийн дарга Д.Хатанбаатар гэх хүн “Хэний наадамд уралдаж байгаагаа мэдэж байна уу, морио аваад зайл” гэж хэлсэн. Гэтэл өөрийнхөө нэр дээр тод манлай уяачийн морийг уралдуулсан байсан. Тэгээд түрүүлүүлэхийн тулд миний морийг хассан юм билээ. Өөрөөр хэлбэл, миний морийг хасаад өөрийнхөө нэр дээр уралдуулсан морио түрүүлүүлсэн. Морины комиссынхон болон Шүүхийн шийдвэрийнх нь дарга гэх Д.Хатанбаатарт гомдолтой байна” гэж ярьсан билээ.
-Сайн байна уу, та. Та ажлаа хийж байгаа юу?
-Сайн, сайн байна уу. Би үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа.
-Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмын түрүү морийг хасаж, таны нэр дээр уралдсан морийг түрүүлүүлсэн гэдэг асуудал үүссэн. Энэ талаар таниас тодруулах гэсэн юм?
-Энэ асуудал одоо чухал биш. Тухайн үед наадам болоод өнгөрсөн шүү дээ. Баяр наадмын комисс л уралдуулах морио мэднэ шүү дээ. Хэмжилт хийгээд хассан байх. Тэрнээс би эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, хасаагүй. Мөн өөрийнхөө морийг будилаантайгаар түрүүлүүлээгүй. Үүнийг л ойлгох хэрэгтэй.
-Түрүүлсэн морь нь таны өөрийн уяж сойсон морь юм уу. Эсвэл хүний морийг өөрийнхөө нэр дээр уралдуулсан юм уу?
-Хэнтий аймгийн наадамд түрүүлсэн морь хүнийх биш, миний өөрийн морь. Миний нэр дээр бүртгэлтэй, адуу минь байгаа юм. Гарал үүсэл нь н.Эрдэнэчулуун тод манлайгийн адууны унаган адуу.
-Таныг уяач Б.Отгонсэлэнгийг хөөж, хаана уралдаж байгаагаа мэдээрэй зэргээр дарамталсан гэдэг мэдээлэл байсан. Энэ үнэн үү?
-Би уяач Б.Отгонсэлэнгэ гэдэг хүнийг харж ч байгаагүй, уулзаж ч үзээгүй. Тэгэхээр тэгж хэлсэн зүйл огт байхгүй.
-Наадам будилуулсан гэдэг асуудал дээр ямар нэгэн хариуцлагын асуудал яригдсан уу?
-Баяр наадмын комисст ямар хариуцлага яригдаж, арга хэмжээ авсныг би мэдэхгүй. Хэнтий аймгийн Засаг даргын тушаалаар 10 гаруй хүн томилогдсон шүү дээ. Би тухайн наадамд албан тушаалаараа биш, иргэн хүнийхээ хувьд оролцсон.
| Хэнтий аймгийн наадмыг будилуулсан гэх хурандаа Д.Хатанбаатар: Миний нэр дээр тод манлай уяачийн морь уралдаагүй. Түрүүлсэн морь минийх байсан юм |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |