Гуч ч хүрээгүй гурван залуу аврагч албан үүргээ биелүүлж байгаад л амиа алдлаа. “Аав нь, хань нь, хүү нь дуудлагатай боллоо” гэж гараад л эргэж ирсэнгүй. Тийн гараад явахад нь хэн ч эргэж ирэхгүй дээ гэж санаагүй нь лавтай. Ажлаа дуусгаад, ээлжээ хүлээлцээд ороод ирнэ дээ гэж итгэсэн нь гарцаагүй. Гэхдээ тэд олон дуудлаганаас тийн эсэн мэнд ирсэн ч энэ удаад гэртээ харьж даанч чадсангүй. Охиндоо, хүүдээ, аавдаа, ээждээ, ханьдаа, найз нөхөддөө ирсэнгүй.

Оны өмнө гэхэд хорь гаруйхан настай залуу мөн л орон сууцанд гарсан галыг унтрааж, иргэдийг аврах гэж очоод амиа алдсан. Сургуулиа төгсөөд удаагүй шинэ залуу аврагч ажилдаа дуртай, бусдыг болон тэдний эд хөрөнгийг авран хамгаалах ажилдаа чин халуун зүтгэлтэй, хайртай ч байсан юм билээ. Магад тэр гадаадад сурч ирэхдээ “Эх орондоо хэрэгтэй сайн аврагч болно” гэж зорьж, хэчнээн их тэмүүлж байсан бол. Өчигдөр амиа алдсан залуус ч ялгаагүй хүсэл мөрөөдөл дүүрэн, аврагчийн ажилдаа хайртай, хүн ардынхаа төлөө зоригт сэтгэлээр зүтгэгчид байв. Тэд хүйтэн, халуун, бороо, цастайг үл ажран тангараг өргөсөн албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж, өглөө, орой, үдшийн аль ч цагт авралын дуудлага ирэхэд хүрч очдог. Амжиж очоод галаа унтрааж, хүн эрсдээгүйг харахаараа сая нэг санаа амарч, дуу аялаад л аз жаргалтайхан дараагийн дуудлагадаа гардаг байх. Хүн аврах, бусдад туслах гэдэг тэднийг аз жаргалтай байлгадаг гол зүйл гарцаагүй мөн. Тиймдээ л хувцас хэрэгсэл, техник муу, цалин хангамж ч тааруухан мөртлөө эрсдэл өндөртэй энэ албанд зүтгэдэг байх.
Тэд хэзээ ч “Бид очоод амь эрсэднэ” гэж хойш суудаггүй, ухарддаггүй. Харин ч хэнд ялархаж, тунилгүйгээр үүргээ биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч ажилладаг. Тиймээс хамгийн эрсдэлтэй, шаардлагатай үед амиа ч өгөхөөс буцдаггүй албан хаагчдынхаа хувцас, хэрэглэл, аюулгүй байдалд анхаарлаа хандуулж, дахин нэг ч албан хаагч бүү эрсдээсэй гэж хүсэж байна. Уг нь зоригт дайчин аврагчид олон төрж, мэргэжилдээ улам ч их мэргэшиж, дурлаж, авран хамгаалах ажил нь өрнүүн дэлгэр байвал сайхан. "Манай аав бусдад эрсдэл учрахад очиж тусладаг, хүмүүсийн авран хамгаалдаг" гэж олон ч хүүхэд ааваараа бахархаасай. "Амь эрсдэх вий" гэх айдастай биш, бахархал дүүрэн ажил шүү" гээд дэмждэг байгаасай гэж хүсэж байна. Ийм байхыг, тэдний техник хэрэгсэл, аюулгүй байдлыг бүрэн хамгаалж хангаж ажиллахыг дөрвөн албан хаагчийн амь бидэнд хатуу сануулж байна.
Зоригт, дайчин, ажилдаа чин халуун хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаад амиа алдсан албан хаагчдад болон ар гэр, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгсдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
| “ААВ НЬ, ХАНЬ НЬ, ХҮҮ НЬ ДУУДЛАГАТАЙ БОЛЛОО” ГЭЖ ГАРААД Л ТЭД ЭРГЭЖ ИРСЭНГҮЙ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |