Эзэмшсэн мэргэжил нь сансарын физикч, эрхэлдэг ажил нь бизнес, парламентад суугаад төр түшиж, сайд болоод үйлдвэрийн салбарт дуу хоолой болж явсан, өөрөө нам байгуулж, Ерөнхийлөгчид нэр дэвшиж, өнөө алдарт долдугаар сарын 1-ний бослого тэмцлийг зохион байгуулж, турхирсан гэж “аавын хаалга” хүртэл татсан шулуухан үгтэй ч голыг нь олдог, ярихдаа егөөтэй, ямбалахдаа ёжтой нэгэн эрхэм Монголд бий. Түүнийг Буянгийн Жагаа буюу Базарсадын Жаргалсайхан гэдэг.
Үймээн шуугианы ч гол эзэн. Хэвлэлийн салбарт бол “хэрүүлч”, хэдэр ёдор гэдгээрээ бүр цуутай. Телевизийн нэвтрүүлэгт зочноор уригдаад хоцорч очихдоо сэтгүүлчтэй муудалцсан супер нэгэн жишээг нь бид мэднэ дээ. “Би чиний ажилтан юм уу” гээд мань эр ёстой мандааж байсан. Болоогүй бүр “Танайд хоноё” нэвтрүүлгээр ороод хөтлөгч Г.Алтантүрүүг “оймсгүй хулгайч” хэмээн дуудсан нь ч бий.
.jpg)
Ийм л нэгэн тэрслүү, тэсрэх бөмбөг мэт л энд тэндэх асуудлыг үгээрээ “тэсэлж”, голыг нь олж хэлээд “гохийг нь дарж” суудаг. Хүмүүс бараг түүнийг нам жим байвал илүү гайхах байх. Нийгэмд өрнөж буй асуудал бүхэнд л үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлж л байдаг. Гэхдээ тэр нь хүмүүст хүрч, “Үнэн” гэж хүлээн авдаг нь хэд бол. Үнэнээс зугтдаг, гэхдээ үнэнийг нуудаг болсон нийгэмд түүн шиг шүүмжлэгч, шударга бус яригч нүцгэн үнэнийг нүүрэн дээр нь нүд цавчихгүй хэлээд, тас шүүмжилдэг хүмүүст хэн дуртай байх билээ.
Тийм болохоор л түүнийг зөвхөн өөртөө л ойлгогддог, өөрөө өөртөө л үнэнч хүн гээд байгаа юм. Түүний үг, ярьж байгаа зүйл гашуун мөртлөө үнэн, гарцаагүй байх үе бишгүй ээ. Үүний энгийн нэгэн жишээ татахад, одоо ютүүб сувагт бий дээ, түүний л орсон ээлжит нэвтрүүлэг. “Та сайхан өвөлжиж байна уу” гэсэн сэтгүүлчийн асуултад, “Тааруу өвөлжиж байна, утаа ихтэй, цас багатай байна, хулгай, дээрэм, луйвар үргэлжилсээр л байна” гэж хариулж суусан. Үнэхээр ч монгол хүний ёсоор мэнд мэддэг болохоос начир дээрээ, бодит ахуйдаа нийслэлд хүн таатай өвөлжөөд байхаар газар биш шүү дээ. Ёстой хурдан өвөл дуусаасай гэж санаа алдмаар бараан өдрүүд өнгөрөөд, арайхийн хавартай золгодог. Болоогүй ээ, тэгээд хаврын хавсаргатай өдрүүд ч үргэлжилнэ гээч.
Үнэнийг ингэж ил хэлдэг болохоор л тэр “ад үзэгдэж”, оноод хэлсэн зарим нь “Энэ өвгөн доромжиллоо” гэж бухимдах нь л их.

Тэгвэл олноо Буянгийн Жагаа гэж нэрлэгдээд буй тэр хэн бэ, төдийгөөс өнөөдрийг хүртэл юу хийж ирэв гэхээр мэдээж түүний амьдрал, явсан замнал бидний өмнө ил байх бөгөөд хэн бүхэн л их, бага хэмжээгээр түүний тухай сонссон байдаг. Туг ч барина, тугал ч хариулна гэдэг шиг юм, юм л үзсэн эрхэм юм билээ. Тийм болохоор ч амьдралтай хатуу үгсийг шулуухан хэлдэг байх. Таван хүүхэдтэй айлын дундах хүү тэрбээр арван жилээ 23 дугаар дунд сургуулийг төгсөөд, Зөвлөлт холбоот улсын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийн сансарын физикчийн ангийг төгссөн байдаг. Сургуулиа төгсөж ирээд “Говь” ХХК-аас ажлын гараагаа эхэлж байжээ. Дараа нь, хувиараа бизнес эрхэлж эхэлсэн түүнийг Үндсэн хуульт Монгол Улсын анхны саятан ч гэгддэг. Хятадаас арван төгрөгөөр худалдаж авсан бараагаа Орост 1000, Сингапураас 2000 ам.доллараар худалдаж авсан видео камераа Хятадуудад 4000 ам.доллараар зарах зэргээр хөрөнгөтэй болсон ч гэх нь бий. Ямартай ч тэр үеэс “Буян” ХХК-наа үүсгэн байгуулж, ид эхэлж байсан юм билээ. Компаниа хамаатнуудтайгаа нийлж үүсгэсэн ч гэдэг. Үүгээр зогсохгүй анх компаниа байгуулаад ажилчдынхаа цалингийн оронд бараа авахыг шаардаж байсан тухай нь ч шуугиж, түүнийгээ өөрөө ч юман чинээ тоож байгаа юмгүй “Та нарт мөнгө ямар хэрэгтэй юм бэ, цалингаа аваад Хятадын бараа л худалдан авна биз дээ. Үүнийхээ оронд надаас бараа ав, үгүй бол зайл” гэсэн байна. Ийм л дураар, "том" нэгэн. Хэзээнээс тэр чухам ийм тэрслүү, хэлэхээ хэнээс ч айхгүй шууд хэлдэг болсныг яг таг он сартай нь тооцоолж мэдэхгүй. Гэхдээ заримдаа ч юуны төлөө ийн явдаг байна гэж бодогдох нь бий. Магад ийн хэлвэл тэр “Юуны ч төлөө яваагүй, та нарын байдал л ийм байна шүү дээ, би үнэн зүйл л ярьсан” гэж гэдийх байх. Нээрээ тэгээд хэлэхээр хариу үггүй ч болох юм шиг байна. Яг ингэж хариугүй болтол тас хэлж, нам цохидог.
| ӨӨРТӨӨ Л ОЙЛГОГДДОГ БУЯНГИЙН ЖАГАА |
|
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2026-10-29 12:40:01
Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны наадам"-ын шилдэг хамтлагууд тодорлоо
2026-10-29 12:26:59
Чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аваргын алтан медалийн эзэд тодорч эхэллээ
2026-10-29 12:02:56
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ
2026-10-29 11:38:31
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Д.МӨНХ-ОРГИЛ: АРДЫН УРЛАГ БОЛ МИНИЙ ХУВЬД ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ
2026-10-29 07:35:32
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-10-28 16:08:13
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ
2026-10-28 15:25:00
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК мэдэгдэл гаргалаа
2026-10-28 15:04:57
Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-28 14:18:05
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
2026-10-28 13:57:10
Ц.Идэрбат: Вакцин дотооддоо үйлвэрлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн
2026-10-28 13:51:56
Элчин сайд В.Оюу Тайланд Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
2026-10-28 13:06:15
Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
2026-10-28 11:58:17
Жүдо бөхийн “BARNAUL CUP 2026”-гаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-10-28 11:46:24
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |