Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хоригдол Б.М-ыг хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны наймдугаар 20-ны өдрийн 1052 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 11 жилийн хугацаагаар хорих ял ногдуулсан байна.
Хоригдол Б.М-ийг хорих ял эдэлж байх хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 210 дугаар зарлигаар түүний эдлээгүй үлдсэн хорих ялын 25 хувийг уучилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, ногдуулсан ялын дараах хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно" гэж, тус хэсгийн 1.2 дахь заалтад "Таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг эдэлсэн бол” гэж заасан.
Хоригдол Б.М нь хорих ял эдлэх хугацаандаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрч хохирлыг төлж барагдуулсан, мөн зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж /хорих ангиас зохион явуулдаг сургалтуудад тогтмол идэвхитэй хамрагдаж батламжаар, хөдөлмөрлөх үүргээ амжилттай биелүүлж шагналын хоногоор урамшуулагдсан/ ял эдлэх хугацаандаа зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлал үзүүлсэн хугацаа болон биеэр эдэлсэн долоон жил 10 сар 24 хоногийн хорих ялын хугацаа нь түүнд оногдуулсан 11 жилийн хорих ялын гуравны хоёроос доошгүй хувь болох долоон жил дөрвөн сарын хугацааг хангасан болох нь хорих ангийн санал, прокурорын дүгнэлт, ялтны хувийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд хуульд заасан дээрх шаардлагыг хангасан гэж үзэж хоригдол Б.М-ийн эдлээгүй үлдсэн гурван жил нэг сар зургаан хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоож, дээрх хугацаанд Эрүүгийн хуульд заасан үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон
| Б.Махбалыг талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэнтэй эвлэрсэн, хохирлыг нь бүрэн барагдуулсан, зан байдлаа засаж, сайн хүмүүжсэн учир суллажээ |
|
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Д.МӨНХ-ОРГИЛ: АРДЫН УРЛАГ БОЛ МИНИЙ ХУВЬД ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ
2026-10-29 07:35:32
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-10-28 16:08:13
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ
2026-10-28 15:25:00
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК мэдэгдэл гаргалаа
2026-10-28 15:04:57
Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-28 14:18:05
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
2026-10-28 13:57:10
Ц.Идэрбат: Вакцин дотооддоо үйлвэрлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн
2026-10-28 13:51:56
Элчин сайд В.Оюу Тайланд Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
2026-10-28 13:06:15
Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
2026-10-28 11:58:17
Жүдо бөхийн “BARNAUL CUP 2026”-гаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-10-28 11:46:24
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |