Тэр хүнтөрөлхтнийг хэвлээсээ төрүүлж, хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн дэлхий ээжийнхээ аялгуулаг хүү нь байлаа. Түүний дуу хөгжмийн их авьяаст нэгэн жарны дайтад үзэгч, сонсогчид жаргаж, мөнхүү уяарсан. Тиймдээ ч түүнийг буцахад хүмүүс "Дэлхий ээж", " Ээжийн бүүвэйтэй хорвоо", "Сансрын нисгэгч ахаа", "Ардын хөршөөний хөөрхөн бурмаа", "Бүсгүйчүүд", "Манайд ирээрэй", "Энх өглөө" зэрэг дууг аялан сууна. Цөм бидний сэтгэл зүрхэнд хоногшсон уран бүтээл. Сэтгэлийн мянган тасалгаанд өөрийн зохиосон аялгуу эгшиг бүхнийг хүргэнэ гэдэг хөгжмийн зохиолчийн л авьяас, мэдрэмж, хөдөлмөрийн асуудал болов уу. Хөгжмийн зохиолч Р.Энхбазар хэмээх хүмүүн бол яах аргагүй тийм л авьяас, мэдрэмж байв. Хөнгөн аятай боловч үг, хийц даацтай, тун хөг аниртай түүний дууны хөгжим хойшид ч эгшиглэнэ.
За тэгээд л 1967 оноос тэрээр Залуучуудын ордны жааз хөгжмийн удирдаачаар ажиллаж эхэлж. Түүнээс салгашгүй нэг тодотгол жааз дагшааг мэргэжлийн нэг түвшин ахиулсан уран бүтээлч. Учир нь 1967 оны үед "Циркийн дагшаа", "Барилгачдын ордны дагшаа", "Залуучуудын ордны жааз", "Улаанбаатар рестораны дагшаа" гэсэн хөгжим л ноёлж, рок поп гэж төрөл “мэндлээгүй” байсан үе. Тэгэхээр өнөөгийн энэ рок поп гэх урсгалаас өмнөх үеийн эцэг нь явсан байгаа юм. Үүсгэгч, үүтгэгч, анхдагч нь байсан. Дуу нь гараад л хит болдог хөгжмийн зохиолч ховор. Ганц, хоёр бүтээлээр нь л хүмүүс мэдэх төдийд бүтээл туурвидаг нь ч бий. Харин Р.Энхбазар хөгжмийн зохиолчийн хувьд зохиож, нийтэд цацаад л хүмүүс урьд хэдийнэ аялаж, ам дамжсан мэт хит дуу болгон хүргэдгээрээ цуутай, шандастай уран бүтээлч. Мөн тэр гайхамшигтай үлгэрлэгч, манлайлагч, бусдадаа нөлөөлөн дагуулагч байсан жишээ нь олон. Ганцхан жишээ гэхэд хөгжмийн салбарт түүний буянаар жааз оркестр хөдөө явж концерт тоглох бүтэн хөтөлбөртэй, гутал хувцсаараа жигдэрсэн, хувийн ариун цэвэр, тайзны хариуцлагаа маш сайн ухамсарласан хөгжимчидтэй болсон байдаг. Энэ бол тэр үеийн дөнгөж эхэлж байгаа, уран бүтээлийнхээ эхний замыг тавьж байгаа уран бүтээлчдэд том боломж, үүд нээлт.
Тэгэхээр Р.Энхбазар гэх энэ аялгуулаг хөгжмийн зохиолч ганцхан урдах хөгжмөө зохиогоод л суудаг, өөрийнхөө л бүтээл туурвилыг бөөцийлж, бүтээдэг эрхэм яваагүй аж. Үүнийг Монголын орчин цагийн хөгжмийн урлагт үзүүлсэн нөлөө, оруулсан хувь нэмрээс бэлхнээ харж болно. Гэвч их даруухан зан чанартай, чимээгүй бүтээгч байж. Хачин даруухан аялгуу эгшгийн гол явж. Бүтээлээ л хийдэг, хөгжмийн тэр олон хөг аялгуу, анир гэгээг зүрх сэтгэлээрээ мэдэрч, түүнээсээ ургуулан үзэгч, сонсогчдодоо хүргэж, хүний сэтгэлд үлдэх бүтээлийг эрэн бэдэрч, өөрөөсөө нэхэж, шаналж, шатаж, заримдаа санамсаргүй ч гэмээр юм уу олж, түүндээ урамшиж, дараагийн нээлтийг өөртөө хийж явсаар Монголын урлагийн нэгэн цаг үе,тэр дундаа эхлэл үеийн галт бамбар нь байлаа. Түүний хөгжим хэмээх хөвөрсөн утастай холбоотой, түүнээс хайчилж авашгүй зүйл бол бидний хайртай “Инээмсэглэл” хамтлагийн эцэг нь явсан үе.
Яах аргагүй аялгуу эгшгээрээ нөмөрлөн, түшиж, төрүүлэн, бойжуулж, урлагт хөлд оруулж, өсгөсөн хамтлагийн нэг бол эл хамтлаг. Хэрхэн дууг хит болгож хүмүүст хүргэж, хамтлагийг таниулж болдогийг тэр харуулж, үлгэрлэсэн, хөтөлсөн.
Эдний хамтарсан нэг л бүтээлээс жишээ авахад “Энх өглөө” дуу байна. Хачин хөнгөн мөртлөө тансаг, уянгалаг, үнэхээр ч өглөөний хамаг сайхныг хаман өгүүлсэн дуу. Монголын урлагт тэр ийм л авьяастай, уран бүтээлийн аархалтай, талбартай, тансаг сайхантай уран бүтээлч явсаар буцлаа. Амьдрал хэмээх найранд хонон, өнжин найрлаж байгаад мордлоо. Цэл залуухан, хөгжимд юугаа ч өгөхөд бэлэн хүүгээс өтөл болтлоо хөгжмийн урлагт чин үнэнч байсаар яваад эргэлээ. Хэдэн сайхан дууг тамгалж үлдээлээ. Эдгээрээс хамгийн ойр болоод хайр үнэртсэн, аялах бүрт ертөнц дэлхийн үүсэл, үүтгэлийг ухаарах “Дэлхийн ээж” дуу нь хүн бүрийн зүрхний ховдлоор өнөөдөр ч эгшиглэж, хүмүүс цөм нэгэн дуугаар
Эзэн бидний алтан хөмрөг
Энгүй тансаг байгальдаа хайртай
Эрэн зууны наран дэнлүү
Эрдэмт хүний бүтээлд хайртай...гэж хоорлон эх дэлхийнхээ байгаа бүхэнд, бий болж, бүтээгдсэн бүхэнд талархан түүнийг үдэж өгч байна. Тэр эх орон, дэлхий ээжийнхээ аялгуулаг хүү нь байсан шиг байж байгаад, олон сайхан дуу хөгжмөөр ундаалж, сэргээж, хөглөж гүйцээд харьж явна.
-САРАН, НАРАН ХОЁРТОО СААТАН УУЛЗААД БУЦАЖ ЯВАА-
Түүний аялгууг нь зохиосон дууны хөгжмөөс хүүхэд бүхний дуулах дуртай, мөнхүү хүн бүрийн бага насны гэгээн уран бүтээл "Сансрын нисгэгч ахаа" дуу. Монгол хүн сансарт ниссэн тэр он жилүүдийн гэгээн сайхныг тэр хэвээр нь аялгуу болгож, хөнгөн мөртлөө хөгжилтэй ритмтэй дуу зохиосон нь одоо ч хэн бүхний сэтгэлд тодхон эгшиглэж байна. Хэн ч аялахад хэцүү зүйл үгүй, аялгуулаг мөртлөө хөнгөн байдаг нь түүний хөгжмийн онцлог болов уу. Нөгөө талаар гэгээн, гэгэлгэн уран бүтээлийн эзэн. Сансрын нисгэгч ахын дууг бид нэгэн жарны тэн хагаст аяласан. Тэгвэл өнөөдөр аялгууг нь зохиосон эзэн нартаас буцаж, ёстой чиг саран, наран хоёртой саатан уулзаад, хүний ертөнцөд ийм нэг хөөрхөн дуу зохиосноо дуулгаад буцаж яваа болов уу. Санасан хэргээ бүтээгээд, зорьсон газраа хүрэхээр яваа. Магад тэр ирэхдээ тэр сайхан хэдэн аялгуу зохиогоод явах хүсэлтэй байсан бол үнэхээр зохиогоод, үлдээгээд, хоногшуулаад буцлаа. Тэр ээжийн бүүвэйтэй энэ ертөнцийг хөглөж, аялгуу эгшгийн амт нэмж, бүр ч зөөллөж чадсан хүмүүн. Эхийн хайраас бүтсэн ертөнцийн тухай тийм уянга хөгтэй аялгууг тэр л энд бүтээчихээд явсан. Тиймээс уянга зөөлөн, ухаарал гэгээрлийг нь мэдэж, аялгуу эгшигт, хүний сэтгэлийг дэвтээж явсан болохоор түүнд эргээд ирэх зам жим мөн бий. Ёстой л өөрийнх нь хөгжмийг нь зохиосон "Манайд ирээрэй" дуу шиг нь л бидний ертөнцөд ахин төрөөсэй гэж хүсэж байна. Эрхэм таныг урьж байна, эргээд ирээрэй...
| ТЭР ДЭЛХИЙ ЭЭЖИЙНХЭЭ АЯЛГУУЛАГ ХҮҮ НЬ БАЙЛАА |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |