-СҮҮДЭРТЭЙ ОН ЖИЛҮҮД-
Цаг хугацааг онож төрөх гэж айхтар сонин хувь тавилан байдаг юм шиг. Үүнийг Ажиа гэгээний хувь тавилангаас харж болох мэт. Түүний өсөж, өндийх цаг хугацаа бол тэр чигтээ хэлмэгдүүлэлтийн он жилүүд таарч. Их хэлмэгдүүлэлтэд аав болон багш нь шоронд орсон. Аав нь бүр шоронд өнгөрсөн гэдэг. Энэ үед Ажиа гэгээн хийдэд сууж, ном бичиг үзэх аргагүй болж, эрхгүй Хятадын дунд сургуульд орж, улаан бүч зүүж, орос маягаар хувцаслаж, орос хэл заалгасан түүхтэй юм билээ. Энэ үеэс л тэр өөрийнхөөрөө орших гэх зүйлийг умартаж, ер нэг тийм өөрөөс шалтгаалахгүй сонин хувь тавилангийн зам мөрөөр амьдрах болсон аж. Соёлын хувьсгал гэх айхтар он жилүүд эхэлж, лам нар алга болжээ. Аргагүй Ажиа гэгээн арав гаруй жил тариа тарьж амьдарсан байна. Хоёр настайдаа гэгээний дүр тодорч, шашин номд шавилан суусан ч лам нар хэлмэгдүүлэлтэд оролцож байсан гашуун цаг үед өртсөн нь энэ. Тэр өөрийн явах замынхаа сүүдрийг ийн давж, гэрэл гэгээнд хүрсэн нэгэн.
Гүм бум хийд бол түүний өлгий нутаг гэж хэлж болно. Ухаан балчир наснаасаа л ном эрдэм үзэж, хорвоо ертөнц болоод хүний явдлыг таньж, ухаарсан.

-Ажиа гэгээн эх орондоо л амьдарч чадаагүй нэгэн-
Одоо л нэг гэрэл гарах нь уу дээ гэхэд ээдрээтэй бэрх сонголт түүнд тулгарсан байдаг. Учир нь бурхны шашин эргэн сэргэж, цаг арайхийн зөөлөрч эхлэхийн цагт түүнийг бурхны шашны нэгэн холбооны даргаар томилсон байна. Үндсэндээ овоо тав тухтай болоод авлаа гэтэл дахиад л нэг ангал түүнийг тосож байсан нь түүнийг насаараа эх орондоо амьдрахгүй хувь тавилангийн эзэн болгожээ. Учир нь тухайн үед Монголд Өндөр гэгээн, Төвдөд Далай богд, Банчин богд бий. Ингэхдээ нэг нь таалал болвол өнөөх нь мэдэж, хойд дүрийг нь тодруулдаг байна. Энэ ч утгаар Банчин богд таалал төгсөж, Далаы богд хойд дүрийг нь тодруулах гэтэл оюутны бослого жагсаал болсон. Тэгээд Хятад Улсад байдал хурцдаж, Банчин богдын хойд дүр тодруулах асуудлыг Далай богдтой холбоотой байж магадгүй гээд шууд хорьлоо. Ингээд Хятадын талаас Банчин богдоос тодруулсан хүний багш бол гэж тулгасан. Ингээд би багш нь болохгүй гэж зугтан Америкт ирснээр эх орондоо очиж чаддаггүй аж. Ийм нэг сонин бэрх амьдралыг тэр туулжээ.
Тэрбээр энэ тухай “Цаг хугацааны нэгээхэн хэсэгт би нэлээн зовон үзсэн. Зовлонг зовлон гэж бодоод байж болохгүй.Зовлонг үзэх үзлэд сонголт байдаг. Сонголт байвал муу хэцүү, их зовжээ гэж бодно. Сонголт байхгүй гэвэл та зүгээр л хүлээн зөвшөөрөөд даван туулна. Миний туулж өнгөрүүлсэн тэр он цагт ямар ч сонголт байгаагүй. Тэгээд л санаа сэтгэлээ тайвшруулах арга хайна даа” гэж ярьжээ.

Ажиа гэгээн ийм л амьдралыг туулсан. Монгол хүн, тэгээд бүр гэгээн дүрээр тодорсон мөртлөө хэлмэгдүүлэлтийн, Хятадын атганд байсан он цаг хугацаа таарч, ёстой л нэг зовлон гэгчийг ар, араас цувуулан үзэж байж. Эх орондоо харьж болохгүй байх шиг хэцүү зүйл байдаг болов уу. Магад үүний хариултыг хамгийн үнэн бодитоор нь Ажиа гэгээн л хэлэх байх. Харь оронд Монгол хүн, монголчуудынхаа эрүүл энх, аз жаргал, хайр энэрлийн төлөө залбирч, мөнхүү тэнд суух монголчуудтай хамтран сайн үйлс хийж, хаана ч энэрэл нигүүлсэл, хайрын гэрлийг гийгүүлсээь л байдгийг хэн бүхэн мэдэх болов уу.
-Гэсэн ч халуун сэтгэл хаанаас ч төөнөдөг-
Хүний халуун сэтгэл хаанаас ч бүр харь орноос ч төөнөдөг гэдгийг бид Ажиа гэгээнээс л хардаг. Тэрбээр Америкад амьдардаг монголчуудтайгаа нийлж Монгол Улсад хүүхдийн эмнэлэг барьсныг мэдэхгүй хүн үгүй болов уу. Эх хүүхдийн эмнэлгийн нэгдсэн төвийн дэргэд цусны эмгэг, хорт хавдартай хүүхдүүдэд зориулан эмнэлэг барьж, олон өвдсөн хүүхдүүдэд халуун сэтгэлээ дэвссэн нэгэн. Тэр шашин, шинжлэх ухааны алийг ч үгүйсгэдэггүй. Тэгэхдээ шашин бол мухар сүсэг биш гэдгийг хамгийн сайнаар ойлгуулсан. “Хүн өөрөө бурхан, ямар ч хүн бурхан болж болно” гэдгийг ярьдаг. Энэ бол түүний гол үзэл. Түүний энэ бурханлаг үзэл, бурхан мэт байдал, халуун сэтгэлээрээ үргэлж бусад руу урсаж байдгийн буянаар өдгөө олон ч хүүхэд хүнд хэцүү өвчнөөсөө салсан.

-ШАШИН БОЛ МУХАР СҮСЭГ БИШ БУЮУ ТҮҮНИЙ ГОЛ ҮЗЭЛ-
Өөрийнх хэлснээр амьдралынхаа нэгээхэн хэсэгт зовлонг үзсэн Ажиа гэгээний өөрийгөө гэрэлтүүлэх, гаднаас ирэх зовлон бэрхшээлийг үл тоох гол учиг нь шашин болов уу. Бурхны шашин бол бусдыг хайрлах хайр. Хүн өөрөө бурханлаг шинж чанартай гэж итгэн, түүнийг өөрөөрөө дамжуулан харуулах гэж зорьдогт Ажиа гэгээний гол үзэл санаа оршдог. Үүний хамгийн том жишээ бол Монголд эмнэлэг байгуулсан нь. Бусдыг хайр энэрлээр тэтгэн тэжээж, сэтгэлийн гэгээнээр сэтгэлийг нь тэгшитгэх нь зөв зүйл гэдгийг үргэлжийн хэлж, шашин бол мухар сүсэг биш дуусашгүй их хайр энэрэл гэдгийг ямагт сануулдаг. Тэгээд бурхан гэж байдаг. Хүний дотор оршдог гэнэ. Тэр энэ л үзэл санаа, итгэл үнэмшлээрээ амьдарч яваа мэт. Иймийн учир тэр бусдад тусалэ, сайн үйл бүтээх хөдөлмөртөө асар нягт оршдог. Хэрэв эх орондоо амьдарсан бол илүү ч ихийг ард түмнийхээ төлөө хийж, буян, сайн үйлсийн үрийг одоо байгаагаасаа ч илүү үйлдэх байсан болов уу.

| ЭНЭРЭЛ НИГҮҮЛСЭЭР ТЭТГЭГЧ АЖИА ГЭГЭЭН |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |