Улсын аварга О.Хангай өчигдөр нийслэлийн иргэдийг нутгийнхаа тарвасаар дайлсан билээ. Энэ үеэр аварга сэтгүүлчдэд сэтгэгдлээ илэрхийлсэн бөгөөд тэр үед түүний хажууд улаан хүрэн цамцтай, цагаан малгайтай нэгэн эрэгтэй аваргыг хайрлан, хүндэтгэсэн харцаар инээмсэглэн удтал харахаас гадна сэтгүүлчдийн зарим асуултад өмнөөс нь хариулт өгч байсныг уншигч та санаж байгаа байх. Тэгвэл сэтгүүлчдийн "Та допингийн шинжилгээнийхээ хариутай танилцсан уу, хэр итгэлтэй байгаа вэ" гэх мэт асуултад "Юу гэж тийм юм байдаг юм" хэмээн эрс шийдэмгий өмөөрч зогссон түүнийг Х.Ганширэм гэдэг. Тэрбээр О.Хангай аваргыг “Энэ хүү улсын баяр наадамд хэзээ нэг өдөр түрүүлнэ дээ” гэж боддог байснаа бидэнтэй хуваалцсан юм. Түүнтэй ярилцсаныг уншигч танд хүргэж байна.
-Сайн байна уу. О.Хангай аваргыг иргэдийг тарвасаар дайлах үеэр сэтгүүлчдэд яриа өгч байхад нь таны аваргын хажууд зогсож, өмнөөс нь зарим асуултад хариулж байгаа дүрс бичлэг тань олон нийтэд цацагдаж, олонх нь таныг хайрлан магтаж байна. Та аваргын барилдааныг үздэг, бөх сонирхогч уу эсвэл танил нь уу?
-Ах нь бөхөд хачин их дуртай хүн. Тэр дундаа О.Хангай аваргыг их дэмжиж, уулзахыг хүсдэг байсан. Аварга О.Хангай бол допингийн эсрэг байдаг бөх. Дээрээс нь түрүү бөхийн шагналаасаа хүүхдийн төлөө зориулсан. Өчигдөр өөрсдийн тарьсан тарвасаараа иргэдээ дайлж байна. Өмнө нь ямар ч аварга ингэж байхыг мэдэхгүй юм байна. Би бөхчүүдийн талаар сайн мэднэ. Энэ хүү хөлийг нь эмчилсэн эмчдээ хүртэл их сайхан хандсан. Ингээд харахаар хачин баярлаж, бахархдаг юм. Түүнээс танил биш, харин бөхөөрөө бол би түүнийг дэндүү танина. Хажууд нь зогсоход эрхгүй баяр төрөөд, нүүр рүү нь хараад байсан байна лээ. Нүүр хуудсаар явж байгаа зургаа хараад л тэгтэл харж, баярласнаа мэдсэн. Түүнээс юу гэж хүнийг тэгтэл хараад зогсоод байх вэ. Хамгийн гол нь хүндэлдэг хүнээ дэргэдээс нь харж, дуу хоолойг нь сонсож, бусадтай харилцаж байгааг нь харах ямар сайхан байв аа.
-Та аль нутгийн хүн бэ. Хаана ямар ажил эрхэлдэг вэ?
-Би Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул. Монгол Улсын спортын мастер цолтой. Өдгөө 64 нас хүрч байна. Хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Төрийн албанд 32 жил ажилласан. 2017 онд авто осолд ороод, дөрвөн жил таягтай явж байгаад, саяхнаас сайн хүмүүсийн буянаар овоо босчихоод байж байна. Хөл маань үеэрээ хөдөлдөггүй, их хол явж чаддаггүй. Гэсэн ч аваргатайгаа уулзах тэр сайхан боломжийг юу гэж алдах билээ.

-О.Хангай аваргатай уулзахыг хүсдэг байсан юм байна. Уулзах ямар санагдсан бэ. Та уулзаад юм ярив уу?
-Өмнө нь "Уулзаж үг сольж үзэх юм сан" гэж боддог байсан. Өчигдөр харин зорьж очиж, хүмүүсийн дундуур явж, арай гэж зургаа татуулж, ярих гэтэл сэтгүүлчид яриа авна гээд бүчээд ирсэн. Тэгэхээр нь хажууд нь зогсож байтал сэтгүүлчид допингийн талаар асуугаад байх юм. Тэгэхээр нь “Юу ярьж байгаа юм, энэ хүн чинь допингийн эсрэг” гэж үнэнийг нь л хэлсэн. Үнэхээр аварга бол допингийн эсрэг байдаг шударга сайхан бөх. Улсын арслан Ц.Содномдорж, О.Хангай аварга нар бол допинг хэрэглэх улс биш. О.Хангай аваргыг өшөө олон наадамд түрүүлнэ гэдэгт итгэдэг. Аваргатай уулзаж, үг солих гэтэл хүмүүс яриулдаггүй. Гэтэл аварга надад хандан “Ахдаа баярлалаа” гэж хэлээд гар барьсан гээд л бод. Тийм сайхан мэдрэмжтэй. Бид хамт зургаа татуулж, тэр зуурт би түүгээр бахархаж байгаагаа л хэлж амжсан.
-Аваргын аав, ээжийн тарьж, ургуулсан тарваснаас та идэж, амжив уу?
-Идэлгүй яах вэ, идсэн. Хүмүүс коронавирустэй үед олон хүн цуглуулж, вирус тараалаа гэж ярьж байна. Харин ч ирж, идэх нь зөв гэж бодож байгаа. Хүн хөдөлмөрийнхөө үр шимийг л ард иргэддээ өгч байна шүү дээ.
-Энэ жил улсын баяр наадмаар О.Хангай аварга түрүүлсэн. Энэ үед үзэгч, олон хачин их баярласан. Таны хувьд яг түрүүлж байхад нь ямар сэтгэгдэлтэй байсан бэ?
-Ёстой хачин их баярласан. Хүү маань бүр “Хөлнийхөө өвчнийг мэдэхгүй юм шиг цовхорч байна аа, аав” гэж хэлсэн. Аваргыг түрүүлэхэд нь үнэхээр их баярлаж, хөл өвддөггүй юм шиг л үсэрсэн. О.Хангай аварга бол барилдахаас гадна ухаантай, сайхан эр хүн. Би хамт зураг авахуулахдаа гарнаас нь барихад л гарыг нь даахгүй юм шиг санагдсан. Тийм хүч, бяртай.

-Та өөр ямар бөхчүүдийн барилдааныг үзэх дуртай вэ. О.Хангай аварга таны харснаар барилдаан болон зан чанарын хувьд ямар хүн бэ?
-Ховд аймгийн гурван бөх, улсын арслан Ц.Содномдоржийг дэмждэг. Үнэхээр сайхан бөхчүүд. О.Хангай бол барилдахаас гадна үнэхээр ухаантай, сайхан эр хүн гэдгийг дахин хэлье. Аав нь хүртэл сайхан ажилсаг, тарвас тариалж, нутаг орондоо нэр цуутай хөдөлмөрч даруухан хүмүүс шиг санагддаг. Тэгэхээр ажилсаг, хүчтэй, бяртай, ёстой сайхан аварга. Би бөхөд дуртай, бөх сонирхдог хүний хувьд ийм зан чанартай, ийм сайхан аварга төрж байхыг мэдэхгүй юм байна. Хүмүүст тусалж байгаа сэтгэлд нь хамгийн их баярладаг.
-Сэтгүүлчдийн допингийн асуудалд ч та хариулаад амжсан. Бөх сонирхдог хүний хувьд бөхчүүдээс допинг илэрч байгаа тухайд ямар бодолтой байдаг вэ?
-Допинг бол үнэхээр муухай. Олон сайхан бөхчүүдээс илэрсэн. Сүүлд гарч байгаа залуу бөхчүүдийг хол байгаасай гэж боддог. О.Хангай аварга бол допингийн эсрэг байр сууриа илэрхийлж байдаг хүн. Гэтэл харин сэтгүүлчид энэ тухай асууж байна лээ. Тэгээд л би "Тийм зүйл огт байхгүй" гэж хариулсан л хэрэг. Мэдээж ийм сайхан аварга хүнд тийм зүйл яаж байх билээ. Дэргэдээс нь харахад хачин сайхан бие хаатай хүн байсан.
-Ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.
| Х.ГАНШИРЭМ: ХҮНДЭЛЖ ЯВДАГ АВАРГАА ЯГ ХАЖУУНААС НЬ ХАРАХ САЙХАН БАЙСАН |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |