-ХАЛУУН УСАНД ТҮЛЭГДЭЖ, АМИА АЛДСАН ГУРВАН ОХИН-
Одоогоос хоёр жилийн өмнө нэгэн эхийн хэвлийгээс төрсөн дэрсхэн гурван охин хэрэглээний халуун усанд түлэгдэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан суманд уг хэрэг гарсан бөгөөд тухайн осол гардаг өдөр охидын ээжийг ажилладаг цэцэрлэгээс нь ойн баярын арга хэмжээнд бэлдэнэ гэж дууджээ. Хүүхэд харах хүнгүй эмэгтэй аргагүйн эрхэнд гурван охиноо гэрт нь цоожилж орхиод явсан байна . Энэ хооронд паарнаас гоожсон халуун ус, тогтой нийлснээр гал гарч, охид түлэгдэн амиа алдсан аймшигтай хэрэг гарсан юм. Энэ бол мөн л эцэг, эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй гэртээ цоожлон үлдээдгийн нэгэн жишээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усан сангийн тогтоол усанд 2020 оны тавдугаар сарын 17-нд 8-12 насны дөрвөн хүүхэд живж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн XII хороонд амьдардаг арван хүү Дэнжийн мянгын эцэс орчимд цуглаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү явжээ. Ингэхдээ тэд тогтоол усанд барилгын пассадны хөөсөнцөр хөвүүлж, дээр нь хэвтэн тоглож байтал нэг нь живж, бусад гурав нь араас нь аврахаар орсноор амиа алдсан харамсалтай хэрэг болсон. Уг тогтоол ус байрладаг газрыг “Хан талст” компани 2014 оноос хойш эзэмшиж байсан. Энэ бол хэдийгээр тус компаны буруу ч нөгөө талаар хүүхдүүдээ хараа хяналтгүй явуулсан эцэг, эхийн буруу ч байгаа юм. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ хаана, ямар газар тоглож байгааг анзаарахгүй өөрсдөөсөө төвөгшөөж, "Гарч тогло" гэдэг. Гэвч нийслэлд хүүхэд тоглох зориулалтын орчин муу, алхам тутамдаа эрсдэл отож байдаг гэдгийг мэддэггүй. Үүний улмаас хүүхдүүд тоглоомын талбайн савлуураас унаж бэртсэн, тогтоол усанд живсэн хэргүүд гарсаар буй.

Увс аймагт төрсөн хойд эцэг нь нэг нас 11 сартай хүүгийн хоолойг нь боосон хэрэг гарсан. Энэ талаар тус аймгийн Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хохирогч хүүгийн ээжийн гаргасан гомдлын дагуу хэргийг шалгаж байгаа. Шүүх эмнэлэг томилж шинжилгээ явуулахад гэмтлийн зэрэг гараагүй. Хүүхдийн ээж, хойд эцэг хоёр харилцаа муу төдийгүй архины хамааралтай, амьжиргааны төвшин доогуур иргэд байсан тул хүүхдийг аюулгүй байранд тусгаарлалтад авсан байгаа. Гэмт этгээдэд зохих ёсны арга хэмжээг авч, хариуцлага хүлээлгэнэ” гэсэн хариуг өгчээ.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд дөрвөн ханатай гэр шатаж, 10 настай эрэгтэй У, таван настай эмэгтэй А нар өртөн нас барсан байна. Тодруулбал, 35 настай эрэгтэй нь эхнэртэйгээ муудалцаж, улмаар хоёр хүүхдээ гэртэйгээ шатаасан байна. Дараа нь өөрөө хашаандаа амиа хорлосон байжээ. Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сард Баянхонгор аймагт 41 настай иргэн согтуурсан үедээ 7-14 насны гурван хүүхдээ хөнөөсөн харамсалтай хэрэг мөн гарсан. Энэ мэтээр хүүхдээ хөнөөсөн, шатаасан хэрэг олон бий.
Баянхонгор аймагт эцэг нь гурван хүүхдээ буудаж, улмаар амиа хорлосон онц ноцтой гэмт хэрэг гарчээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутаг дэвсгэрт оршин суух 41 настай эрэгтэй Б нь гурван хүүхдээ буудаж хөнөөгөөд, дараа нь амиа хорлосон байна. Тодруулбал, иргэн Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ салсан эхнэртэйгээ маргалдаж, улмаар ZKK600 маркийн галт зэвсгээр хашаан дотроо иргэн Д-н гар руу буудсан байна. Дараа нь гэртээ орж төрсөн хүүхдүүд болох долоон настай эмэгтэй Н, есөн настай эрэгтэй Д, 14 настай эрэгтэй Д нарыг буудаж хөнөөжээ. Улмаар өөрийнхөө толгойн тус газар буудаж, амиа хорложээ.

.jpg)
2021 оны арванхоёрдугаар сарын 25-нд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар байрны хойно “Нярай хүүхэд уйлаад байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиход хүрэн өнгийн өлгийтэй, 60 см, 4.2 кг жинтэй нярайг хаяад явсан байдалтай байжээ. Хүүхдийг эсэн мэнд аварч ЭХЭМҮТ-д эмчилж байгаад, Хүүхдийн төв сувилалд хүргэсэн билээ. Эхдээ хаягдаж, аавдаа гологдсон бяцхан үрд Бямбын Зулсар хэмээх нэр хайрлаж, эл нэрээр нь хүүхдийн асрамжийн газарт бүртгэж авсан юм.
Энэ сарын 25-нд нэг настай хүүхдийг зодож, гудамжинд хаясан хэрэг гарсан . Тодруулбал, Төв аймгийн цагдаагийн газарт өчигдөр “Бага насны хүүхэд зодуулж, гэмтсэн байдалтай гудамжинд байна” гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тус аймгийн харьяат 44 настай эрэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 1.6 настай охиныг зодож ,гудамжинд хаясан байжээ. Тэрбээр охины ээжийн төрсөн ах гэнэ. Охиныг цаг алдалгүй эмнэлэгт хүргэж, анхан шатны тусламж үзүүлснээр амь аврагдсан байна. Охин өдгөө Зуунмод хотын Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.Сэжигтэн этгээд нь “Согтуу байсан учраас юу ч санахгүй байна” гэх мэдүүлгийг урьдчилсан байдлаар өгөөд байгаа аж. Хэргийг өдгөө Төв аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэл нээн шалгаж байна.
-ЭВДЭРХИЙ ЛИФТНИЙ ХААЛГААР ГУРВАН НАСТАЙ ХҮҮХЭД УНАЖ, АМИА АЛДЖЭЭ-

2022 оны нэгдүгээр сарын 26-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар байрны долоон давхраас гурван настай хүүхэд унаж, энджээ. Тодруулбал, тус байрны СӨХ эвдэрсэн лифтээ засаж, янзлахгүй 3-4 сар болсон байна. Тиймээс долоон давхарт эвдэрсэн лифтний хаалга наалаад зогсож байсан хүүхэд унаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Одоогоор цагдаа нар хэргийн газрыг хамгаалалтад авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
| Хайхрамжгүй, хараа хяналтгүй байдлаасаа болж хүүхдүүдээ алдсаар л байх уу |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |