Бид цар тахлын улмаас шинэ жил тэмдэглээгүй хоёр жилийг өнгөрүүлсэн. Харин энэ жил хил хаагдаж, хөл хорио тавих байсан ч шинэ жилээ тэмдэглэнэ гэсэн хүмүүс хаа сайгүй. Аж ахуй нэгж, албан байгууллагын түрүүч хэдийн шинэ жилээ тэмдэглэхээр зэхэж, хаана тэмдэглэх, охид, бүсгүйчүүд нь юу өмсөж, ямар даашинзаар гоёх вэ гэсэн асуулттай тулгарч байна.
Үүнийгээ дагаад ресторануудад шинэ жилийн баярын захиалга овоорч, зах худалдааны төвүүд ч үйлчлүүлэгч ихтэй байна. Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайт шинэ жилийн даашинзын үнэ болон албан байгууллага, анги нийтийн захиалга авч байгаа ресторануудын үнийн мэдээллийг хүргэж байна.

Шинэ жилээр хүн бүр л бусдын нүдийг хужирласан гоёлын даашинз өмсөх гэж хичээнэ. Гэвч хамгийн гоё, сонголттой гэсэн нь үнэ илүү. Энэ жилийн даашинзны үнэ өмнөх жилүүдээс өсжээ. Тухайлбал, "Сандэй" худалдааны төвд торон, атлас, бариу гэх зэрэг төрөл бүрийн даашинз байх бөгөөд үнийн хувьд 49.900-500.000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин “Бозоолой” дэлгүүрт гослын даашинз 50.000-120 мянган төгрөгийн үнэтэй байв. Үргэлжлүүлэн “Бөмбөгөр”, “Хархорин зэрэг худалдааны төвд мөн дээрх үнэтэй адил байна. Иргэдийн хувьд мэдээж шууд худалдан авалт хийх нь ховор.
Гэсэн ч “Энэ жил ямар даашинзаар гоёх вэ” гэж хэрэндээ эрэл хайгуул хийнэ. Тэгээд үнээр нь авъя гэхээр нэг удаа л өмсөх болдог учир 2-3 хоногийн хугацаатайгаар түрээсэлж өмсдөг байна. Бидний орсон төвүүдээс охид, бүсгүйчүүдэд түрээслээд эхэлсэн нь “Бөмбөгөр” байв. Үнийн хувьд 30.000-250.000 төгрөгийн хооронд түрээсэлдэг байна. Палажныхаа чанараас шалтгаалан үнэ нь өөр байх бөгөөд чимэглэлтэй, торон хормойтойгоосоо хамааран үнэ нь нэмэгддэг байна. Энэ талаар “Бөмбөгөр” худалдааны төвийн даашинзны худалдаа эрхлэгч Э.Жаргал “Шинэ жил арай эхлээгүй болохоор одоохондоо даашинз авсан хүмүүс алга байна. Хүмүүс зүгээр сонирхож, үнэ асууж байна. Арвахоёрдугаар сарын дундуур шуураад ирдэг. Ялангуяа, арван жилийн сурагч, оюутнууд палаж их паркатлана. Зарим нь бүр хэдийн танил болчихсон, захиалгаа эртнээс өгдөг. Үнийн хувьд янз бүр. Манайх Солонгос, Америкаас бараагаа татдаг болохоор материалаасаа хамааран үнэ нь өөр байдаг” гэв.

Үргэлжлүүлэн бид томоохон ресторануудаар орж, шинэ жилийн менюны үнэ асуув. Үнийн хувьд шинэ жилийн захиалга ресторануудад өөр өөр байна. Тухайлбал, Россия ресторан 30-90 хүний хүчин чадалтай бөгөөд багц меню нь 68.000-98.000 төгрөгийн үнэтэй байна. Харин The River Pub & Кitchen рестораны үнэ 139000-190.000 төгрөг, Official рестораны шинэ жилийн меню 100.000-300.000 төгрөгийн үнэтэй байна. Ийнхүү ресторануудын шинэ жилийн захиалгын үнэ доод тал нь 68.000-300.000 төгрөгийн үнэтэй байна. Ингээд зарим томоохон рестораны шинэ жилийн менюн үнийг танилцуулъя.
-Амударья ресторан 100, 150,500 хүртэлх хүний багтаамжтай гурван төрлийн танхимтай, үнэ 89.000-119.000
-Mandala Vip Lounge 50-120 хүний багтаамжтай танхимтай, үнэ 99.000-165.000
-Midway event center 300 болон 700 хүн хүлээн авах хоёр танхимтай, үнэ 89.000-140.000
-Алтаргана ресторан 100-130 хүн хүлээн авах танхимтай, үнэ 80.000-120.000
-Монголын нууц товчоо 15-250 хүн хүлээн авах танхимтай, үнэ79.000-109.000
-Архитектор ресторан 120 хүн хүлээн авах танхимтай, үнэ 69.900-109.900
-Green hill ресторан 50 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай, үнэ 79.000-119.000
-Rubt Room Drinк House 70-80 хүн хүлээн авах танхимтай, үнэ 99.000-109.000
-Grand Window ресторан 80-150 хүний хүчин чадалтай, үнэ 79.900-89.900
-Garlic restaurant lounge 30 хүн хүлээн авах танхимтай, үнэ 90.000-120.000
-Mаzaalai ресторан 90 хүлээн авах багтаамжтай, үнэ 85.000-105.000
Playground event hall 80-120 хүн хүлээн авах багтаамжтай, үнэ 78.000-118.000
Garlic Restaurant Lounge 30 хүн хүлээн авах танхимтай, үнэ 90.000-120.000
Хадаг ресторан 40-60 хүн хүлээн авах багтаамжтай, 90.000-120.000 төгрөг гэсэн тус бүрийн үнийн саналтайгаар шинэ жилийн захиалга авч байна.
| ҮНЭ ХАНШ: Шинэ жилийн меню 68-300 мянган төгрөгийн үнэтэй байна |
|
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |