Арваннэгдүгээр сарын 19-ний өглөө нийслэлд нэвсийтэл цас орсон байлаа. Нийслэлчүүдийн ажилдаа гарахаас өмнө зам, талбайн цас, мөсийг цэмбийтэл цэвэрлэхээр ТҮК-ийн ажилчид эртлэн босож, хүрз, шүүрээ барьсаар ажилдаа гарчээ. Харин тэдний хоёр нь хогийн машины пункер дотор суугаад, авто зам руу гараараа давс цацаж байсан юм. Техник хөгжсөн XXI зуунд автозамын халтиргаатай улаан гараараа тэмцэж байгаа тэдний энэ дүр зураг нийслэлчүүдэд таалагдаагүй учраас цахим орчинд ихээхэн шүүмжлүүлсээр энэ долоо хоногийг барж байна. Гэхдээ нийслэлчүүд гараараа давс цацсан тэднийг биш харин ажилчиддаа ийм харгис ханддаг, тохижилт үйлчилгээний салбарыг ийм арчаагүй байлгаж байгаа нийслэл болон хот тохижилтийн газрын удирдлагуудыг шүүмжилсэн юм.
Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайтын сурвалжлах баг олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа энэхүү зургийн эзэд буюу хогийн машины пункерээр давс цацаж явсан ТҮК-ийн хоёр ажилчинтай уулзаж, тухайн үед юу болсон талаар тодруулсан юм. Тэдний нэг нь Сонгинохайрхан дүүргийн Хот тохижилт үйлчилгээний газрын ажилтан О.Дөлгөөн бөгөөд арваннэгдүгээр сарын 19-ний баасан гарагийн цас орсон өглөө Саппорогийн арын автозам дээр давс цацах үүрэг авсан нь энэ аж. Ингэхдээ тус дүүргийн хот тохижилтын газрын дарга нь шууд "Гараараа давс цац" гэж даалгавар өгөөгүй ч "Автозам дээрх цасыг ямар нэг аргаар цэвэрлэж, халтиргаагүй болго" гэдэг хатуу даалгавар өгсөн нь гэнэ. Гэхдээ ингэж үүрэгдэх мөртөө зориулалтын машин, техник, багаж хэрэгсэл гаргаж өгөөгүй байна. Ингээд тэд удирдлагынхаа даалгаврыг биелүүлэх ёстой, хоёрдож иргэдийг ажилдаа явахаас өмнө халтиргааг бага ч атугай арилгах ёстой гэдэг агуулгаар хогийн машиныхаа пункерт давс ачиж, гараараа цацаж явсан гэдгээ хэлж байлаа.

Түүний хувьд СХД-ийн тохижилт үйлчилгээний газарт ажилд ороод хэдхэн сар болж байгаа бөгөөд эзэмшсэн мэргэжилгүйн улмаас цалин өндөртэй гэж тус газрыг сонгожээ. Тэрбээр “Тэр өглөө цас их орсон байсан учраас халтиргаа их байсан. Бидний араас машинууд ар араасаа эгнээд явж байсан учраас хаа хамаагүй хүрздэж шидээд байх боломжгүй байсан л даа. Тэгээд хамт ажиллаж байсан хүнтэйгээ ярилцаад, гараараа цацахаар шийдсэн юм. Хамгийн гол нь бид үүргийнхээ дагуу л ажилласан. Гараараа ч болов давсаа цацаад үүргээ биелүүлэхгүй бол болохгүй. Ямар ч нөхцөлд, ямар ч аргаар удирдлагынхаа өгсөн үүрэг даалгавраа л биелүүлэх ёстой гэж бодсон. Бусад хүнд эд хөрөнгө нь чухал шиг надад ажил минь чухал” гэж ярив.
Тэрбээр ийн өгүүлэхдээ олон нийтийн сүлжээний шүүмжлэлээс болсон уу, бухимдалтай байгаа нь ярианых нь өнгөнөөс илт байсан. Хэдийгээр тэр гараараа зам руу давс цацах нь халтиргааг арилгах үүргээ биелүүлэх сонголт байсан гэж тайлбарласан боловч үнэн хэрэгтээ үүрэг гэхээс илүү ажилгүй болохоос айсан нь ярианаас нь мэдрэгдэж байлаа. Учир нь бид анх О.Дөлгөөнтэй уулзах хүсэлтээ тус дүүргийн тохижилт үйлчилгээний газрын дарга Б.Баттулгад хэлэхэд, “Манай ажилчид арван жилийн л мэдлэгтэй. Буруу зөрүү зүйл ярьж мэднэ. Бид яриа өгүүлэхгүй” гэсэн хариултыг хэлж байсан юм. Гуйсны эцэст зөвшөөрүүлж, О.Дөлгөөнөөс ярилцлага авах болоход дарга нь цөм тойрон зогсоод “Манай ажилтнаас хамаагүй асуулт асуух хэрэггүй. Маргааш ажилдаа ирэхээ больчихно” хэмээн "даапаалж" байсныг нуулгүй хэлэх нь зүйтэй болов уу. Амьдралын эрхээр багаасаа ажлын талбарт гарч сургуульд сурч, мэргэжил эзэмшиж чадаагүй. Арга ядахдаа, арай цалин өндөр гэсэн тохижилт үйлчилгээний газар ажиллахаар орсон нь О.Дөлгөөний буруу биш. Ерөөс үүргээр далайлгаж, ажилчдынхаа аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, тэгсэн мөртлөө "Манай энэ боловсролгүй" хэмээн доромжилж, даруухнаар нь далимдуулж "дээрэлхэх" хандлагатай тус дүүргийн Хот тохижилт үйлчилгээний газрын удирдагчдын буруу л энд бий.
Бид тухайн энэ асуудалтай холбоотойгоор тус дүүргийн Тохижилт үйлчилгээний газрын дарга Б.Баттулгын тайлбар авав. Тэрбээр “Манай Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээний газар хог тээвэр, зам талбай, ногоон байгууламж гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нийт 254 ажилтан, албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажилладаг. Тухайн өдөр цас орж, халтиргаа гулгаанаас үүдсэн замын ачаалал их байсан. Тэгэхэд Саппорогийн ард талд ажиллахаар хувиарлагдсан ажилчид зам өгсүүр хэсэгт гараараа давс цацахаар шийдсэн юм билээ. Гэхдээ 100 хан метр газарт л гараараа цацсаныг хажуугаар нь өнгөрч явсан машины хүмүүс зургийг нь авч цахим орчинд тавьсан байна лээ. Тэр өдөр бүх л зам халтиргаа, гулгаатай, бидний хувьд хүнд өдөр байсан. Манай ажилчид нэг иргэн ч болов битгий халтираасай гэж ажилласан. Түүнээс биш бид хөдөлмөрийн хууль зөрчсөн, ажилчныхаа аюулгүй байдлыг алдсан зүйл байхгүй. Угаас манайд цасаа өөрөө автоматаар засаад явдаг ганцхан машин бий. Бусад нь заавал ачигч нар нь хүрзээр цацах зориулалттай байдаг. Ер нь зориулалтын техник давсыг оновчтой газар нь цацаж чаддагүй болохоор ажилчид маань заавал машинаа дагаж явж, давсаа цацдаг" гэлээ. Уншигч та түүний хариултаас ажилчдадаа хэчнээн хэнэггүй, хариуцлагагүй ханддагийг нь анзаарсан байх. Эцсээ хүртэл өөрсдийгөө хамгаалж, мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа ажилчдадаа буруу өгч, өөрсдийгөө огт гэм буруугүй мэтээр ярьж сууна.
| О.ДӨЛГӨӨН: Гараараа ч болов давсаа цацаад үүргээ биелүүлэхгүй бол болохгүй |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |