Уншигч та өөрийн байгуулсан үйлдвэр нь дуудлага худалдаанд зарагдчих гээд арга мухардахдаа ордны баруун талд суулт зарласан эмэгтэйг санаж байна уу. Түүнд багадаа хөлөө моринд гишгүүлж, сумын төвийн эмч согтуудаа буруу эмчилсний балгаар хоёр хөлгүй болсон ганцхан сул тал бий. Бусдаар бол тэр маш өндөр хүн. Түүний дэргэд бүх эрхтэн нь бүрэн бүтэн хэрнээ амьдралынхаа өчүүхэн бэрхшээлд шантарч, гутарч яваа хэн бүхэн жижигхэн. Тэр бол "Эрхэм чанар" протезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул тэрбээр өдгөө амьдралд тэмцэж яваа олон хүнд ойр байж, өрөөлийн зовлонг өөрийнхтэй адил мэт санан тусалж яваа нэгэн. Түүнтэй уулзахаар би Гуравдугаар эмнэлгийн хойно байрлах "Эрхэм чанар" протезийн үйлдвэрийг зорив. Тэр бол түүний амь амьдралаараа дэнчин тавьж бүтээсэн үйлдвэр нь. Ерөөс тэр эрхэм чанараараа овоглож, өнөө цагт ховордсон хүний чанарыг түгээж суудаг эмэгтэй. "Эрхтэн дутуу байх нь бэрхшээл биш. Харин хүн чанар, хүнлэг сэтгэл дутуу байх л гол бэрхшээл" гэж тэр нэгэн хэвлэлд ярьсаныг уншаад сэтгэлгээ болоод сэтгэлийн хувьд их л өндөр хүнтэй уулзах нь дээ гэж бодсоор тус газар хүрэв. Биднийг сэтгэл нь өндөр хүний эгэл даруухан жижигхэн шар байшин угтсан юм. Гэхдээ Монголд цор ганц хувийн протезийн үйлдвэр шүү дээ.
Ингээд энгийн мөртлөө ихээ өндөр бодол санаа, бусдын төлөө гэсэн сэтгэлийн олон өрөө тасалгаатай түүний яриаг уншигч тантай хуваалцъя.
Тэсвэргүй их өвдөлтийг тэр бага насныхаа өдөр хоногуудад мэдэрч, "Өвдөхгүй байх сан" гэх ганцхан хүслийг тээсээр өсжээ. Үүнээс үүдэн сургуульд сурч, боловсрол эзэмшээгүй тэрбээр хорь гаруй насандаа ханьтайгаа учирч гэр бүл болсноор ганцаараа шаналсан, өвдсөн он жилүүд ард хоцорч, түшиж тулах нэгэнтэй болсон байна. Энэ талаар тэрбээр "Зовлонг минь хэн нэгэн хуваалцах шиг жаргал байдаггүй юм билээ. Харанхуй мэт санагдах өдөр хоногууд ханьтай болсноор гэгээ татаж, амьдрах, амьд явах хүслийг минь нэмсэн. Тэгээд бүр айл гэрийн гэргийн хувиар нөхөртөө дэм болохоор Монгол Улсын Боловсролын их сургуулийн үүдэнд цагаан утас ажиллуулж, ажил хийдэг болсон" гэнэ. Эндээс түүний амьдралын гараа эхэлж, бусдын сэтгэлийн илч түүнд сэтгэл өндөр алхах зориг өгчээ. Хүний амьдрал мөнхөд зовлонтой байхгүй. Сэхэх, босох, өндийх үе ирдэг гэдгийг тэр энэ л үеэс мэдэрчээ.
.jpg)
.jpg)
Түүний гэрэл бусдын төлөө гэсэн сэтгэлээс ассан. 2006 онд түүнийг багшийн дээдэд цагаан утас ажиллуулж суухад эх орны дайнд хөл, гаргүй хүмүүс их явдаг байсан аж. Энэ байдлыг харсан тэрбээр Монголд эдгээр хүмүүст туслах эмнэлэг болон хиймэл хөл, гар хийх үйлдвэр байдаг болов уу гэж судлахад, протезийн дөрвөн үйлдвэр байдаг ч үнэтэй. “Энэ бол өвдсөн, ядарсан хүмүүст их хүнд тусдаг учир аргагүйн эрхэнд хийлгэж чадахгүй буцна. Өвдөх гэдэг ямар хэцүү болохыг өөрийн яс, махаар мэдэрсэн болохоор зүгээр сууж чадаагүй” гэнэ. Ингээд тэрбээр иргэдэд ойр үйлчлэх үйлдвэр байгуулах гээд Монголын бүх банкаар орсон ч аль нь ч нааштай хандаагүй байна. Тэгээд Хятадын нэгэн компанид зургаан удаа хандсаны хариуд нөгөө хүн үйлдвэрээ танилцуулаад, та хүлээж болно гэсэн хариуг авчээ. Тэр үед түүнд гурван сая төгрөг л байж. Ингэж л тэр Монголд протезийн үйлдвэрийг байгуулжээ. Энэ тухай тэрбээр "Монголын бүх банкаар ороход үнэндээ шууд "Та хөгжлийн бэрхшээлтэй хүн учир үйлдвэр байгуулж чадахгүй" гээд хэлчих зоригтой аавын хүү, ээжийн охин байгаагүй. Цөм л танд асууж, судлаад эргээд хариу хэлье гэдэг байсан. Иймээс би Хятадын компанид хандаж, зургаа дахь удаа нь захирал нь надтай уулзаад, үйлдвэрээ танилцуулсан. Тэр үед би битүүхэндээ хөл хийлгэхээр очсон боловч нэг хөлийг 13 сая төгрөгөөр хийх байсан. Надад тэгэхэд гурван сая төгрөг л байсан болохоор нөгөө хүнд Монголд протезийн үйлдвэр байгуулах гэж байгаа юм гэдгээ хэлсэн. Тэгтэл "Та манай дээр олон удаа ирсэн байна лээ. Би Монголд өөрийн биеэр очиж таны ажил байдалтай танилцъя" гэсэн хариуг өгсөн. Арав хоногийн дараа Монголд ирсэн. Тухайн үед ямар ажил алба эрхэлдэгийг нь сайн мэдээгүй. Гэтэл тэр хүн маань Хятадын Засгийн газрын хөгжлийн бэрхшээл эрхэлсэн сайд хүн байсан. Тэгээд л үйлдвэрийн ажлаа эхлүүлж өнөө хүнээрээ дамжуулан банкнаас зээл авч нэг жилийн хугацаан дахь бараа материалаа авч эхэлснээр үйлдвэрээ байгуулж байсан" гэнэ. Түүнийг ийн үйлдвэрээ байгуулахад тухайн үед "Бядтайхан айлын үүдний амбаар шиг газар протезийн үйлдвэр нээлээ" хэмээн сонин сэтгүүлээр шуугиж байсан аж. Гэсэн ч тэр бууж өгөлгүй үйлдвэртэйгээ аль болох бүх зүйл ойрхон газрыг хайж, хань нь өөрийн гараар барилгын зургийг зурж, барилгын ажил ид дундаа явагдаж байтал түүний хань 2014 онд зүрхээр нь хатгуулан өөд болсон байна.
Хамгийн ойрын өмөг түшгээ алдсан ч тэр өөрийн эхлүүлсэн бүхнээ орхиогүй, хүүтэйгээ зүтгэсээр үйлдвэрийнхээ барилгыг босгожээ.

Өөрийн хичээл зүтгэл, эрмэлзлэлээр бусдаас тусламж хүсэж, арай гэж үйлдвэрээ байгуулсан ч Монголын нөхцөлд бизнес эрхлэхийн жаргал, зовлонг тэр мэдэрчээ. Мэдээж энэ үед яаж бизнесээ өргөтгөх санаа нь хүний тархинд буух аж. Энэ ч утгаар тэрбээр Монголд таяг, бусад эд материалыг оруулж ирж борлуулах болсон байна. Гэтэл 2019 онд барилга нь дуудлага худалдаанд оржээ. Тэгээд тэр хаана хандахаа мэдэхгүй арга мухардаж суухдаа амь амьдрал нь болсон эл үйлдвэрээ авархын тулд шуудхан л төрийн гурван өндөрлөгт ханджээ. Түүний дараа Төрийн гурван өндөрлөгтөө уулзая гээд ордны баруун талд суулт хийж эхэлсэн. Тэгэхдээ гарч ирсэн гишүүд, дарга нарт үнэн учраа, туулсан амьдралаа, өөрийн гараар босгосон үйлдвэрээ ярьж суусан. Тэрбээр “Өнөөдрийг хүртэл би ганц ч төгрөг төлөөгүй юм биш ээ. Тэрбум 500 сая төгрөгнөөс 658 сая төгрөгийг төлсөн .Үүнийг үндсэн зээлээс нь хасч, үлдсэн зээлийг уртасгаж өгөөч.” гэж л гуйж сууж. Энэ үед түүнтэй тухайн үеийн Ерөнхий сайд, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзан, нөхцөл байдлыг сонсож, тусалжээ. Ингэж л тэр амь шигээ хайрладаг ганц үйлдвэрээ авч үлдэж, өдгөө шинэ болтол нь засвар хийгээд дотроо сувиллын эмнэлэгтээ болтлоо өргөжин додигор сууна. Мөн АНУ-ын Хангер протезийн үйлдвэрийг Монголд оруулж ирэн ард түмэндээ түгээж байна. Тэр энэ амьдралынхаа туршид хүнийг эрхэмлэсэн. Тиймдээ ч “Эрхэм чанар” гэж үйлдвэрээ нэрлэсэн. Энэ талаар тэрбээр “Би өөрийн ард байгаа хөгжлийн бэрхшээлтэй мянга мянган хүнийг бодож үйлдвэрээ байгуулсан” гэдэг. Үнэхээр бусдыг бодсон түүний өндөр сэтгэл л өнөөдөр хүртэл дагуулан иржээ.
Түүний өрөөний хананд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос "Монгол Улсын эрүүл мэндийн гавьяат ажилтан" шагнал хүртэж буй агшны зураг дурайна. Бидний яриа ч өндөрлөж, түүнээс тус зурагны талаар асуухад "Хүний эрхэмлэж явах хамгийн үнэтэй зүйл бол эрүүл мэнд. Би үүнийг илүүтэй мэдэрсэн учир бусдын зовлонг бага ч гэсэн хуваалцахаар үйлдвэрээ нээж, үйл ажиллагаагаа явуулж буй. Үүний маань төр засаг олж харж, надад урам хайрласан" хэмээн даруухан өгүүлнэ. Ингэж л тэр өндөр сэтгэлээрээ он жилүүдийг туулж, эрхэм чанарын эзэн болжээ. Тэр эхэлсэн, зүтгэсэн, зориглосон, эцэст нь өөрийн бүхнээ бүтээсэн. Одоо түүнд нэг ч сул тал байхгүй.

-СЭТГҮҮЛЧИД ҮЛДСЭН БОДОЛ-
Тийм ээ, А.Оюунцэцэг захирал шиг амьдралынхаа төлөө шантралгүй тэмцэж, өөрийгөө ялан дийлж яваа хүмүүс энэ хотод олон бий. Гэхдээ бид чухам тэдэнд хэрхэн тусалж, дэмждэг билээ гэвэл үнэндээ л хэлэх үг алга. Гэхдээ сэтгэлийн гал нь үргэлжийн дүрэлзэж явдаг ийм сайхан хүмүүс байдаг болохоор л хорвоо ертөнц дүүрэн байдаг биз ээ. Өнөөдөр Гуравдугаар эмнэлгийн хойно байрлах буйдхан энэ шар байшин руу итгэл олохоор хэчнээн олон хүн алхдаг бол. Тэд мэдээж амьдрах бат бөх итгэлийг олоод гардаг. Өрхийг нь татаж, үүдийг нь нээсэн ийм л сайхан эмэгтэйн үйлдвэр болохоор эрхгүй итгэл, сэтгэлийн гал дүүрэн бий. Хэн нэгний дутууг нөхөж, дундуурыг дүүргэнэ гэдэг хэн бүхэнд олдохгүй, зориглон барьж авахгүй хувь тавилан. Харин эрхэм чанарын эзэн болсон А.Оюунцэцэг захиралд тийм сайхан сэтгэл, итгэл, гал бий юм байна. Түүний гал үргэлжийн өөдөө бадарч, дүрэлзэж байг ээ.
| ӨНДӨР СЭТГЭЛТЭЙ ХҮН |
|
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |