Н.Батмөнх гуай өдгөө 95 настай. Тэрбээр Баруун хилийн тулгаралтад оролцож байсан дайчдын нэг. Зэвсэгт хүчний алба хаагчид 100 жилийн ойн хүрээнд ахмад дайчдынхаа гэрийн гадаа очиж, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр бид 76 жилийн өмнө Баруун хилийн тулгаралтад эх орныхоо төлөө тулалдаж явсан Н.Батмөнх гуайтай хөөрөлдсөн юм. Түүний хоёр ах чөлөөлөх дайнд оролцож, тулалдаж явсан баатрууд юм билээ. Нэг айлын гурван хүү баруун, зүүн хязгаарт эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайхран тулалдаж явсан ховорхон түүхийн эзэд.
-Та цэргийн албанд татагдаж очсон тухайгаа яриад өгөөч?
-Би Булган аймгийн Гурванбулаг сумын долдугаар багт төрж, өссөн. 1947 онд 20 настайдаа цэргийн албанд татагдаж байлаа. Тухайн үед ороо бусгаа цаг байсан болохоор цэргийн албанд татагдаж байгаагаа ч бараг мэдэхгүй ачигдаад явж байсан. Бидний үеийн залуусыг жагсааж, зогсоож байгаад л нэр цохоод машиндаа суулгаад явчихдаг байсан шүү дээ. Би алба хаахаар Байтаг богдын баруун хил 10 дугаар заставд очсон юм. Нутгаасаа ганцаараа очсон. Надтай алба хаасан 20 гаруй цэргийн олонх нь Баянхонгорынх, ганц, хоёр нь Улаанбаатар хотынх байсан. Ингээд гурван жил гурван сарын хугацаанд цэргийн алба хаагаад гэртээ ирсэн. Нутагтаа хэдэн сар болоод Улаанбаатар хотод ирсэн дээ.
-Баруун хилийн тулгаралтад оролцож байсан дайчдын нэг та. 100 жилийн түүхтэй Зэвсэгт хүчин ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Сайхан байв уу?
-Тэр бүр санааныхаа зоргоор сонсож, харж чадахгүй болохоор хэцүү л юм. Хүүхдүүд маань “Ааваа, одоо ингэж байна шүү. Ийм дуу дуулж, тэдэн цэрэг, алба хаагч ирсэн байна. Танд зориулж Төрийн дуулал дууллаа. Одоо тугандаа мөргөөрэй” зэргээр болсон үйл явдлыг нэгд нэгэнгүй тайлбарлаж хэлсэн болохоор сэтгэл санаа сайхан байна. 70 гаруй жилийн дараа тугандаа мөргөөд ёслох сайхан байлгүй яах вэ. Тэр шөнө нь нойр хулжаад л байлаа. 95 настай би ийм хүндэтгэл хүлээнэ гэж бодоогүй явлаа. Хөгширч байгаа юм байлгүй дээ, нүдэнд нулимс дүүрээд байдаг болжээ.
-Та баруун хилийн тулгаралтад оролцож байсан нөхдөө дурсахгүй юу?
70 гаруй жилийн дараа тугандаа мөргөөд ёслох сайхан байлгүй яах вэ.
-Манай сумангийн дарга Эх оронч Х.Мадриг гэж хүн байлаа. Биднийг цэргийн албанд очдог жил 10 дугаар заставыг шинээр байгуулсан. Манаанд гарч байх үеэр баруун хилийн зэвсэгт тулаан 1950 оны тавдугаар сарын 15-нд болсон. Хоёр дарга маань 11 цэрэгтэй зэвсэгт тулаанд оролцож байлаа. Ойролцоогоор 3-4 цаг тулаанд оролцож, хоёр дарга маань амиа алдаж, нэг цэрэг гуяндаа буудуулж, шархадсан. Дайснууд манай хоёр даргыг анаж, байгаад яагаад буудсан бэ гэхээр тэд биднээс содон хувцастай байсанд л байх. Цэргүүдээс хавь өндөр, хоёулаа цэнхэр хувцастай байсан учраас содон харагдсан болов уу гэж боддог. Зэвсэг тулаан нар жаргатал үргэлжилсэн байх аа. Тулааны үеэр шархадсан он жавтайгаа дахиж уулзаагүй. Гуяных нь дотор талаар сум орсон болохоор бид боож өгөөд л цэргийн анги руу явуулсан. Үхсэн, амьдыг нь одоо хүртэл мэдэж чадаагүй шүү дээ. Бодоход хөлөө эмчлүүлээд албанаасаа халагдсан болов уу даа. Тухайн үед бидний халагдах цаг болчихсон байсан юм. Яг халагдах гээд байж байтал тулаан болсон. Тэгээд бид наймдугаар сарын 15-нд халагдаж байлаа. Товчхондоо ийм нэг үйл явдал болсон. Хөгшрөөд наана, цаана нь оруулаад байдаг болж дээ.
Ойролцоогоор 3-4 цаг тулаанд оролцож, хоёр дарга маань амиа алдаж, нэг цэрэг гуяндаа буудуулж, шархадсан. Дайснууд манай хоёр даргыг анаж, байгаад яагаад буудсан бэ гэхээр тэд биднээс содон хувцастай байсанд л байх. Цэргүүдээс хавь өндөр, хоёулаа цэнхэр хувцастай байсан учраас содон харагдсан болов уу гэж боддог. Зэвсэг тулаан нар жаргатал үргэлжилсэн байх аа. Тулааны үеэр шархадсан он жавтайгаа дахиж уулзаагүй.
-Та хэд яаж амьд гарсан юм бэ. Өөр тулгаралт болж байсан юм уу ?
-Хамт алба хааж байлдагч нартайгаа дахиж уулзсан уу?
-Бараг л үгүй дээ. Хоёр, гуравтай нь Улаанбаатар хотод таарч байсан. Байлдагч Дагватай холбоотой, уулзаж, учирдаг байлаа. Гэр нь Төмөр замын цаана байдаг байсан юм. Тэгээд нэг өдөр очиход гэр нь газарт ороод, нүүчихсэн байсан. Тэрнээс хойш холбоо тасарсан. Үлдсэн хэд нь бараг байхгүй болоо байлгүй дээ. Амьд байдаг бол над шиг 95 настай өвгөчүүл байгаа байх. Заримдаа хачин их боддог юм. “Байдаг болов уу, байдаггүй болов уу” гээд л. Дээр үед тасгийн дарга Чимэдтэй уулзаж байлаа. Тухайн үед Баянхонгор аймгийн суманд орлогч хийж байгаа гэж хэлсэн. Надтай уулзаад, “Амьд уулзах өдөр ирдэг юм байна” хачин их баяртай байж билээ.
-Алба хааж байсан газартаа дахиж очсон уу?
-Манай 10 дугаар застав чинь биднийг дөнгөж цэргийн албанд татагдаж байх үеэр болсон зэвсэгт тулгаралтын үеэр амиа алдсан Улсын баатар Б.Тэгшээ, Б.Гиваан, Л.Даваадорж нарын толгойны оройнд байгуулагдсан юм. Тэдний толгойн хэсэгт гурван жил алба хаалаа шүү дээ (инээв). Тэр застав маань татан буугдаад одоо байхгүй болсон байх аа. Буурь нь байдаг болов уу гэж үргэлж боддог. Тэнд хүрэх хүсэл байлаа ч очиж чадахгүй байсаар насыг барлаа даа.
-Гэр бүлийнхээ тухайгаа ярихгүй юу, та?
-Би “Өгөөж” чихэр, боовны үйлдвэрт 1951 оны нэгдүгээр сард ажилд орсон. Эхнэр маань тухайн үед манай үйлдвэрт ажилд орж байсан юм. Тэнд хоёулаа танилцаж, гурван хүү, нэг охины ээж болсон. Гэр бүл болохдоо анх авч байсан заазуур, хоёр цоохор авдар, гуулин данх, хоёр жааз авч байсан. Тэр минь одоо хүртэл миний өрөөнд хуучин хэвээрээ байгаа. Хань маань 2009 онд өвчний улмаас бурхан болсон. 10 гаруй жил өнгөрч дээ. Гэрийнхээ эд зүйлийг байрнаас нь хөдөлгөх тун дургүй хүн би. Бүх зүйл хуучин байрандаа л байгаа. Нэг хүү минь Онцгой байдлын газарт хурандаа цолтой алба хааж байна.
Би удалгүй үйлдвэрээс гарч Төмөр замд сантехникчээр ажилд орж байсан. Удалгүй Авто баазад нь машинист болж, 29 жил ажиллаад 1988 онд тэтгэвэртээ суусан.
-Зэвсэгт тулаанд оролцоод ирэхэд нь аав, ээж нь юу гэж хэлж байсан бэ?
-“Сайн байна, миний хүү” л гэж хэлж байсан байх даа. Манай аав, ээж найман хүүхэд төрүүлж, өсгөсөн. Миний хоёр ах хоёулаа 1945 онд чөлөөлөх дайнд эх орныхоо төлөө тулалдсан. Гурван хүү нь дайнд оролцож явсан гэхээр ижий, аавд минь бахархах сэтгэл төрж байсан байлгүй дээ. Хоёр ахын минь нэг нь 101, нөгөөх нь 97 настайдаа нас барлаа. Хоёулаа 2020 онд хэдхэн сарын зайтай бурхан болчихлоо. Өвчин гарсан учраас тэдэнтэйгээ уулзаж, тухтай ч хөөрөлдөж суугаагүй байсаар явуулчихлаа. Үүнд л их харамсаж байна даа. Манай хамгийн бага дүү одоо 88 настай. Бид хоёр л голомтоо сахиад үлдлээ. Бид хоёр л явчихвал Норовынх гэдэг айлын хүүхдүүд бүгд байхгүй болох нь дээ. Ингэж бодохоор тэсээд байгаад л баймаар байна шүү. Нутгаасаа бараг 1947 онд л гарсан даа, би. Цэргийн албанд мордоод л нутагтаа очиж амьдраагүй гэж хэлж болно.
-Нутгаа их санах юм уу?
Түүний бие бага зэрэг чилээрхэж байсан учраас энд хүрээд яриагаа өндөрлөхөөр болов. Харин бид дараа дахин уулзахаар болсон.
95 настай ахмад дайчин Н.БАТМӨНХ: Баруун бүсийн тулгарлалтын үеэр 11 цэрэг амьд гарч, хоёр дарга маань амиа алдаж байсан |
|
2025-05-21 17:21:44
2025-05-21 16:30:10
2025-05-21 16:09:50
2025-05-21 15:49:24
2025-05-21 15:27:13
2025-05-21 15:16:15
2025-05-21 14:58:42
2025-05-21 14:55:13
2025-05-21 14:11:30
2025-05-21 14:10:29
2025-05-21 13:45:52
2025-05-21 13:35:00
2025-05-21 13:28:37
2025-05-21 13:21:38
2025-05-21 13:00:20
2025-05-21 12:56:24
2025-05-21 12:54:08
2025-05-21 12:42:28
2025-05-21 12:13:26
2025-05-21 12:05:35
2025-05-21 12:04:42
2025-05-21 11:55:18
2025-05-21 11:37:54
2025-05-21 10:54:46
2025-05-21 10:54:29
2025-05-21 10:53:52
2025-05-21 10:24:24
2025-05-21 09:34:26
2025-05-21 09:12:26
2025-05-21 09:00:00
2025-05-21 08:46:46
2025-05-21 08:34:07
2025-05-21 07:52:28
2025-05-21 07:00:00
2025-05-21 07:00:00
2025-05-21 07:00:00
2025-05-21 07:00:00
2025-05-21 07:00:00
2025-05-21 07:00:00
2025-05-21 06:19:46
2025-05-20 18:11:11
2025-05-20 15:54:56
2025-05-20 15:39:31
2025-05-20 15:22:38
2025-05-20 14:23:55
2025-05-20 14:18:00
2025-05-20 14:12:50
2025-05-20 14:11:18
2025-05-20 13:53:57
2025-05-20 13:42:30
2025-05-20 13:09:02
2025-05-20 12:46:09
2025-05-20 12:36:25
2025-05-20 12:28:36
2025-05-20 12:14:31
2025-05-20 11:59:34
2025-05-20 11:47:13
2025-05-20 10:56:35
2025-05-20 10:54:49
2025-05-20 10:25:12
2025-05-20 10:01:34
2025-05-20 09:56:45
2025-05-20 09:56:03
2025-05-20 09:49:46
2025-05-20 09:48:33
2025-05-20 09:30:41
2025-05-20 08:59:31
2025-05-20 07:45:43
2025-05-20 07:25:37
2025-05-20 07:00:00
2025-05-20 07:00:00
2025-05-20 07:00:00
2025-05-20 07:00:00
2025-05-20 07:00:00
2025-05-20 07:00:00
2025-05-20 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |