• Өнөөдөр 2025-07-31

Энхтайваны гүүрний доор борооны ус зайлуулах шугамын угсралтын ажил эхэллээ

2025-07-30,   149

Геодези, усны барилга байгууламжийн газраас хамгийн их ус тогтдог, иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулдаг гол байршлуудын нэг болох Энхтайваны гүүрний доор хэсэгт борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг эхлүүлээд байна. Жил бүрийн борооны улиралд тус хэсгийн авто зам усанд автдаг бөгөөд тогтсон усыг тогтмол соруулах ажлыг зохион байгуулж ирсэн. Гэвч энэ нь түр зуурын арга хэмжээ болох нь олон удаа батлагдсан тул асуудлыг үндсээр нь шийдэх зорилгоор инженерийн шийдэлд суурилсан бүтээн байгуулалт эхлүүлжээ. Тодруулбал, долоодугаар сарын 29-ний өдрөөс эхлэн нийт 1100 метр буюу 1.1 км урттай борооны ус зайлуулах шугамын угсралтын ажлыг эхлүүлсэн байна. Төслийг 21 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөж, холбогдох инженер техникийн баг, мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Тус ажлын үр дүнд авто замын усанд автах эрсдэл буурч, иргэдийн аюулгүй, саадгүй зорчих нөхцөл бүрдэх юм.


Энхтайваны гүүрний доор борооны ус зайлуулах шугамын угсралтын ажил эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188