Тэр дахиад л гал дүрэлзүүлэх нь. Үзэгчид мэднэ дээ, Соёлын тэргүүний ажилтан, найруулагч Б.Тамирын бодол оюунаараа өрдөн "түлсэн" гал "Фантастик" гэх айлын тулганд дүрэлзэн асдагийг. Монголын кино урлагийн энэ хот айлаар орж дулаацаагүй, түлсэн галынх нь илчинд дугхийгээгүй хүн ховор. Тэр бол галтай аавын цогтой хүү. Нэг тийм сэтгэл, оюунаа "дүрэхэд" хоосон биш, чинээнд нь тултал бодож, бүрэн гүйцэт "чанагдсан" бүтээл "Фантастик" продакшнаас төрдөг. Үзэгчид ч хүлээдэг. Энэ ч утгаар ирэх баасан гарагт мөн үзэгчдийн хүлээлт, түүний бодол, сэтгэлээ тэмтэрч хийсэн бүтээл хоёр уулзах гэж байна.

Тэгэхдээ “Унаж яваа энэ салбарыг чинь би өөрийн өнгө төрх, найзуудынхаа авьяас билгээр босгоно” гэж хэлэх шиг л уран бүтээлүүдийг араас нь төрүүлж эхэлсэн. Чацтай, чансаатай архаг ах, эгч нарынхаа дэргэд бол тэр нас болон туршлагын хувьд “балчир” л даа. Гэхдээ аливааг харах өнцөг, сэтгэлгээ, уран бүтээлчдээ таньж байгаа түүний авьяас билиг яах аргагүй кино урлагт шинэ цагийн салхи. Үндсэндээ ийм л байх ёстой гэсэн тогтсон хэв маяг, мөнгө л олж байвал гээд дутуу дулимагхан хийсэн бүтээлээс түүнийх өнгө төрх, ул суурь, жинтэйгийн хувьд хамаагүй даацтай.
-НӨХДӨӨ, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ "ӨРДӨГЧ"-
“Дурсамж төгсгөл үгүй” гэж 60, 70 оны бүтээн байгуулалтад зүтгэж явсан хүмүүсийн хөдөлмөр, амьдралыг харуулсан бүтээлээр эхэлж, дараа нь “Аз жаргалын шок”, “Миний ах атаман” зэрэг энгийн мөртлөө сонирхолтойгоор сэтгэж, гэр бүлийн аз жаргал юунд оршдогийг хэлээд өгчихсөн. За тэгээд л түүхэн киногоор "нүүлгэж" эхэлсэн дээ. “Зүрхний хилэн”, “Маш нууц”, “Байтаг богд” гээд л эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан баатруудын түүхэн гавьяаг үзүүлсэн. Хамгийн сүүлд гэхэд "37-р Точка" хэмээх 70, 80 оны орчин ахуй, хүний мөс чанарыг илтгэсэн олон ангит кино хийж, улс даяар байлдан дагууллаа. Тэгээд хуульч, шүүгч нарын үнэн бодит байдлыг харуулсан “Зура” цуврал бүтээлийг хүргээд, тун удахгүй хоёр дахь цувралыг нь нээхээр зэхэж байна.

"Фантастик" продакшн урлагтаа залуу нь. Тэдний үеийнхэн бүтээл хийдэг ч ийм хурдтай, мөнхүү чанартай нь цөөн. Гаргасан бүтээл бүрээрээ нэг шат ахиж, урлагт өсөж яваа энэ залуу продакшны гол суурь бол сайн нөхөрлөл, бат итгэл. Өөрөөр хэлбэл, оюутан ахуй цагаасаа нэгнээ мэдэж нөхөрлөсөн тэд уран бүтээл дээр ч нэгнээ ойлгож, уран бүтээлчээр нь хүндэтгэж чаддаг. Нөхдөө, уран бүтээлчдээ тэр хамгийн сайн мэдэрч, аль уран бүтээлийн дүрд илүү тохирч, авьяас билгээ нээж, хөгжүүлэх вэ гэдгийг шатрын нүүдэл шиг мэддэг болохоор тэд Б.Тамир гэх залуу найруулагчид итгэдэг байх.
Б.Тамир урлагт мөр зэрэгцэн цоролзож байгаа авьяас дүүрэн нөхдөө гаргаж, илэрхийлж, доторлож чадна гэсэн итгэлийн очийг өвөртөлсөөр яваа. Тэр гаргаж ирж чадаж ч байгаа.
“Байтагбогд” киноны Гиваан баатар, “37-р Точка” киноны Галтын дүр бол яг л Ж.Алтаншагай байсан. Дотоод их цөлтэй жүжигчин бол тэр мөн. Эдгээр дүрүүд ч илүү товойлгож, тодруулж, Ж.Алтаншагай гэж ямархан жүжигчин гэдгийг хэлж өгсөн. Мөн “Буруу өрөг” киноны Олдохын дүр бол Б.Барслхагва гэж зөөлөн, дөлгөөн дүрийг хачин эвдэж, бидэнд үзүүлсэн. Эв хавгүй, наалдацгүй харагдаагүй. Харин ч тун зохицож, Барсаагаас юу ч гарч болох уран бүтээлч гэдгийг тод харуулсан. М.Баярбатыг "Зүрхний хилэн" киноны Эрболдын дүрээр илүү ур чадвар, авьяасыг нь сорьж чадсан. Үүгээрээ гүнзгий мэдэрдэг найруулагч.

Ингэж тэр гүнээс нь мэдэрч, харж, татдаг найруулагч. Дотроос нь уудалж, гадагшлуулдаг уран бүтээлч. Жүжигчнээ чиглүүлж, хурцалж, нөөц боломж, авьяас билгийг нь өрддөг нэгэн. Энгийн үед инээж наадаж, эрхэлж, тоглоно тэр найзуудтайгаа.
Харин кино зохиолоо бариад зургийн талбайд гарч, найруулагчийн суудалдаа тухлахдаа Б.Тамир жинхэнэ найруулагчийн байр суурьд очиж, найз, ах, дүүгийн найраагүйгээр бүтээлээ төрүүлдэг.
Тэгээд үзэгчдэд дэлгэн дэлгэтлээ өөртэйгээ зөрчилдөж, нэгдэж, дотроосоо шатаж, гаднаа бачуурч, тултал хийх гэсэн эмзэглэл цээжин дотор нь цовхчиж суудаг байх. Тэгж гэмээнэ нэг сайн тулгалаа гэсэн бүтээлээ үзэгчдэд дэлгэж, ямар үнэлгээ авах бол гэсэн айдас, хүлээлтэд мөн хүлэгдэнэ. Найруулагч гэх адармаатай мөртлөө амттай ийм нэг мэргэжлийн замд тэр алхаж яваа болохоор түүний дотор хөнгөн, хүнд шаналал ямагт оршино. Янгинатал өвдөж байж яггүй бүтээл төрдгийг тэр хэн хүнээс ч илүү мэддэг болохоор халшрахгүй, бууж өгөхгүй гэдэгт итгэл дүүрэн байна. Тэр одоо ч бодож, бодлоо цогшуулж, өрдөж, дүрэлзүүлж суугаа.

| ГАЛ ДҮРЭЛЗҮҮЛЭГЧ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |