Төрд гарсан ч түмэнд танигдаагүй олон гишүүн бий. Үүний нэг нь МАН-ын жагсаалтаар Төрийн ордонд заларсан УИХ-ын гишүүн М.Мандхай. МАН-ын эмэгтэйчүүд тооноор орж, цонх хагалах дуртай. Тухайлбал, Ховдын Засаг дарга асан Х.Болормаагаас эхлээд М.Мандхайгаар үргэлжилж байна. УИХ-ын гишүүн М.Мандхай ердөө жилийн өмнө төрд ажилласан туршлагагүй, худлаа хэлсэн хүнд Төрийн ордон ч орж үзээгүй нэгэн байлаа. Гэтэл нэг л өдөр Социал демократ Bонголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож, удалгүй УИХ-ын гишүүн болсон.
УИХ-ын гишүүн М.Мандхай Их британи Улсын Олон улсын их сургуульд бизнес, санхүү менежментээр магистрын зэрэг хамгаалсан, Вэст Лондон коллежид Аялал жуулчлалын менежментээр суралцсан нэгэн. Төрд орохоосоо өмнө НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Бизнес ба хүний эрхийн төслийн зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн тэрбээр “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал, “Нүүдэлчин групп” ХХК-ийн дэд захирал, Англи Улсын Шударга худалдааны агентлагт Хэрэглэгчийн зөвшөөрөл, комплаенс хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байжээ. Намтраас нь харвал өндөр боловсролтой, нэр, хүндтэй байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан нэгэн. Тэгвэл түүний Төрийн ордон руу зүтгэх шалтгаан юу байсан бэ гэдэг нь гурван жилийн дараа тодорхой болох биз ээ.
УИХ-ын гишүүн М.Мандхай Төрийн ордонд төвхсөнөөсөө хойш УИХ-ын даргыг “мануухай” шиг дагаж байгаа нэгэн. Хоёрдугаар тойргийг, тэр дундаа Говь-Алтай аймагт хэдэнтээ очиж, УИХ-ын даргын тойргийн сонгогчидтой уулзах нэрээр явсан газар бүрд нь дагаж, намирч байгаа гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн тэрбээр дараагийн дөрвөн жилд Увс, Говь-Алтай, Завхан, Ховд аймгаас нэр дэвшихээр эртнээс бэлдэж байж болзошгүй. Тойргоо усалж, Увс нутгийн охин шүү гэдэг мессежийг ил далд өгч байгаа гэсэн үг.
Эцэст нь, М.Мандхай УИХ-ын даргын кнопны гишүүн гэдгийг дээр дурдлаа. Тэгэхээр ирэх дөрвөн жилдээ лав УИХ-ын даргын “харц”-аар хөдөлж, үйл хэргийг нь хамжиж гүйцээхээс өөр ажил хийхгүй нь тодорхой боллоо.
| УИХ-ЫН ДАРГЫН ДЭРГЭДЭХ “МАНУУХАЙ” М.МАНДХАЙ |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |