Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь их эрсдэлтэй, Увс, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Өвөрхангай, Дорнод, Өмнөговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймгууд дунд эрсдэлтэй, Булган, Хөвсгөл, Орхон аймгууд бага эрсдэлтэй байна. Харин 21 аймгийн 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 25 сум, их эрсдэлтэй 54 сум, дунд эрсдэлтэй 130 сум, бага эрсдэлтэй 129 сум, маш бага эрсдэлтэй 2 сум байна. Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолоор батлагдсан журам, Шадар сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар” болон олон улсад мөрдөгдөж байгаа гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний аргазүйн хүрээнд боловсруулсан асуумжийн дагуу гангийн эрсдэлийн түвшинг Онцгой байдлын ерөнхий газраас тодорхойлжээ. Гангийн үнэлгээг хийхдээ энэ оны зуны саруудын цаг агаарын урьдчилсан төлөв байдал, гангийн төлөв байдал статистик болон бусад мэдээлэлд тулгуурлан гүйцэтгэсэн байна.
.jpg)
| Гангийн эрсдэлийн үнэлгээгээр Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь аймгууд их эрсдэлтэй байна |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |