Цаг уурын байгууллагын мэдээлснээр ирэх наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч баруун аймгуудын нутгаар илүү халах төлөвтэй байна. Харин хур тунадасны хувьд баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, говийн аймгуудын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. Иймд нийт нутгаар халж, хуурайшилт нэмэгдэх хандлагатай байгаа тул ард иргэдэд анхааруулахад аялал зугаалгаар явахдаа гал түймрийн аюулаас сэргийлэхийн зэрэгцээ үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрд авч ашиглахыг зөвлөж байна.
Баруун аймгуудын нутгаар:
Наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй. Хур тунадасны хувьд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн ихэнх, Завханы баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур:
• Нэгдүгээр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэс хойш 0.5–1.5°C-аар сэрүүн
• Хоёрдугаар арав хоног болон гуравдугаар арав хоногийн эхээр 1–3°C-аар дулаан буюу зарим өдөртөө 30°C давж хална.
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, түр зуурын хүчтэй салхи ажиглагдах магадлалтай.
Төвийн аймгуудын нутгаар:
Агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас дунджийн орчим байх төлөвтэй. Агаарын температур:
• Нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр 0.5–1.5°C-аар сэрүүн
• Хоёрдугаар болон гуравдугаар арав хоногийн эхэн үед 1–3°C-аар дулаан байна.
Нэгдүгээр болон хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи ширүүсч болзошгүй.
.png)
Зүүн аймгуудын нутгаар:
Агаарын дундаж температур дулаан, хур тунадас олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. Агаарын температур:
• Нэгдүгээр арав хоногийн сүүл болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүн
• Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, сүүлч болон хоёрдугаар арав хоногийн эхэн, сүүлч үеэр дуу цахилгаантай аадар бороо, нөөлөг салхи ажиглагдах магадлалтай.
Говийн аймгуудын нутгаар:
Агаарын дундаж температур дулаан байх төлөвтэй. Хур тунадасны хувьд:
• Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу
• Бусад нутгаар дунджийн орчим орно.
Агаарын температур:
• Нэг болон гуравдугаар арав хоногийн сүүл үед сэрүүн
• Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр дулаан байна.
Нэг, хоёрдугаар арав хоногт дуу цахилгаантай аадар бороо орж, түр зуурын салхи ширүүсч болзошгүй байна.
| НАЙМДУГААР САРЫН ЦАГ АГААР: БАРУУН АЙМГУУД ХУУРАЙ, ГОВИЙН БҮСЭД БОРООТОЙ |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |