Өндөр гэгээний даншиг наадмын их насны морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын манлай уяач Мандахын Мөнхбатын буган хул морь түрүүлж, наадамчин олныг баясгасан билээ. Түрүү морины эзэн М.Мөнхбаттай баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Таны буган хул морь Өндөр гэгээний даншигт түрүүлж, наадамчин олныг цэнгүүлж, огшоолоо. Морь нь түрүү магнай болох үед танд ямар мэдрэмж төрж байв?
-Би наадамчин олонтойгоо хамт бариан дээр морио хүлээж байсан. Морь минь түрүүлж явж байтал Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын халзан морь манай морийг дайраад ороод ирсэн юм. Тэр үед нь би “За, морь минь аман хүзүүдэх нь дээ. Яах вэ яахав, сайхан байна” гэж бодож байтал манай унаач хүүхэд цаагуур нь дайруулаад түрүүлж гарч ирсэн. Тэр мөчид үзэгчдийн уухай нүргэлж, миний сэтгэлийг бүр ч их хөдөлгөсөн. Хэр барагтай нулимс цийлэгнэдэггүй миний нүд өөрийн эрхгүй бүрэлзэж, хоолой зангираад морины хашаа руу гүйсэн дээ. Морь уяж эхэлснээс хойш олон сайхан наадамд айраг, түрүү хүртэж байсан. Тэр болгонд баярлаж, сэтгэл догдолж байсан. Гэхдээ энэ удаагийн наадам бүр онцгой, өөр байлаа. Миний үзсэн хамгийн сайхан наадам боллоо. Сэтгэл маш их хөдөлж, баярлаж байлаа. Мориныхоо байг авахад хүртэл сэтгэл хөдлөл арилаагүй байсан.
-Хурдан хул мориныхоо угшлийг та ярьж өгөөч?
-Би морь уяж эхлэхдээ Сүхбаатар аймгийн Жавхлант шаргын уралдаан дээрээс халзан даага авч байсан юм. Тэр даагаа тухайн жилийн улсын наадамд уяж, уралдуулахад 11-ээр орж ирсэн. Тэгээд шүдлэнгээсээ хойш хурдалж, намайг маш олон удаа баярлуулсан даа. Одоо азарга болчихсон адуундаа байгаа. Эх нь гэвэл, миний найз намайг морь уяж эхэлж байхад халтар байдас бэлэглэж байсан юм. Тэр хоёрын төл нь энэ хурдан хул хээр морь юм шүү дээ. Халзан азарганы төлүүдээс энэ тэнд айраг, түрүү авсан гэж сонсогдож л байдаг юм. Харин халтар гүүнээс минь саяны түрүү хүртсэн хул морины дараа хоёр, гурван охин төл гарсан. Тэднээс минь ч бас хурдан хүлгүүд гарах байх.

-"Буган хул" гэх нэрийг хэн өгсөн юм бэ. Зүсээр нь нэрлэсэн гэж ойлгож болох уу?
-Сүхбаатар аймгийнхан хээр, халтар зүсмийн морио буган гэдэг юм билээ. Тийм болохоор буган хул гээд зүсээр нь нэрлэчихсэн. Өөр утга учир агуулаагүй нэр шүү дээ.
-Унаач хүүхдийн сэргэлэн, авхаалжтай зан, тухайн агшнийг мэдэрсэн мэдрэмж, яаж уралдахаа мэддэг унаачийн ухаан хул морийг тань түрүүлгэлээ. Унаач хүүхэд нь хэдэн жил таны морийг унаж байна вэ?
-Унаач хүүхэд минь хул морь түрүүлгэснээс гадна өчигдөр Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадамд азарга унаж, түрүүлгэлээ. Пүрэвдаваа, Пүрэвдавга гэдэг ихэр хүүхдүүд байдаг юм. Манайд таван настайдаа аав, ээжтэйгээ хамт ирж морь унасан. Дөрвөн жил миний морийг унаж байгаа. Аав нь манай туслах уяач, хөдөлмөрч хүмүүс байдаг юм.
-Өндөр гэгээний даншиг наадмыг зорин явахад нь морь нь түрүүлчих юм шиг мэдрэмж, зөн төрж байв уу?
-Өндөр гэгээний даншигт очиж түрүүг нь авна гэж бодож байсан. Морио түрүүлгэчихмээр санагдаад наадмыг зорьсон. Морь минь ч миний сэтгэлд багтаж байсан. Тэгээд санасандаа хүрээд сэтгэл хангалуун сайхан наадаад ирлээ. Аман хүзүүнд орсон ч харамсах юмгүй сайхан уралдсан даа, миний морь.

-Буган хул морины шинж, онцлог нь юу вэ. Онцлогт нь тохируулж уяа сойлгыг нь тааруулдаг байх?
-Эцэг халзан азарга нь цуцдаггүй, жигд давхидаг морь байсан юм. Морь гараанаас гарахад тээр хойно хоцорч үлдчихээд хэсэг хугацааны дараа уралдаж байгаа морьдын хажуугаар мотоциклтой хүн явж байгаа юм шиг давхидаг азарга байсан юм. Хул морь бол биеэр жижиг ч урт биетэй. Намхан ч гэсэн бусад мориноос сөөм илүү харайдаг байх гэж боддог. Наадам дөхөхөөр унаач, уяаж хоёр морьтойгоо бараг яриад л явчихна шүү дээ. Уяач, унаач хүүхдүүд минь сайн болохоор халхын том уяачидтай үзэж эхэлсэн дээ. Өндөр гэгээний дашигт их насны морины түрүүг авна гэдэг бас л том шалгуур байлаа. Өөрийнхөө хувьд нутагтаа нэгэн сайхан түүхийг бүтээлээ.
-Танд олон хүн урмын сайхан үг, ерөөлөө айлдаж байгаа байх. Нутгийнх нь ч таниас дутахааргүй баярлаж байгаа даа?
-Морь минь түрүүлээд, мориныхоо хөлсийг хусаад хашаанаас гараад ирэхэд 100 гаруй хүн залгасан байсан. Монгол Улсын манлай уяач болтлоо морь уяж, уралдуулж байсан мэдрэмжийн хамгийн дээд мөчийг сая мэдэрлээ. Нутгийнхан минь надаас дутахааргүй баярлаж, сайхан хүлээж авсан. Сайхан түрүү, сайхан морь, ухаантай хүүхэд, нутгийн дов, аз, хийморийн хоршил бүрдлээ гэж бодож, баярлаж байна даа.
-Баярлалаа, олон айраг, түрүү хүртэхийг ерөөе.
-Баярлалаа.
| ӨНДӨР ГЭГЭЭНИЙ ДАНШИГТ ТҮРҮҮЛСЭН ХУЛ МОРИНЫ ЭЗЭН М.МӨНХБАТ: ХУЛ МОРИЙГ МИНЬ ТҮРҮҮЛЭХЭД ҮЗЭГЧДИЙН УУХАЙ НҮРГЭЛЖ, ЭРХГҮЙ НУЛИМС БҮРХЭЖ, ХООЛОЙ ЗАНГИРЧ БАЙЛАА |
|
Хурдан дааганы уралдааны айргийн тав
2026-07-12 17:53:14
Улсын начин Э.Мөнхжаргал улсын харцага боллоо
2026-07-12 17:27:32
Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож улсын харцага боллоо
2026-07-12 17:25:39
Улсын өсөх идэр начин Л.Энхсаруул улсын заан боллоо
2026-07-12 17:23:15
Улсын начин Б.Түвшинтөгс улсын харцага боллоо
2026-07-12 17:21:24
Архангай аймгийн арслан Ө.Батсуурь улсын харцага боллоо
2026-07-12 17:19:01
Архангай аймгийн арслан Б.Гончигсүрэн улсын начин боллоо
2026-07-12 17:17:12
Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож улсын начин боллоо
2026-07-12 17:14:47
Говьсүмбэр аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар улсын начин боллоо
2026-07-12 17:08:45
Булган аймгийн арслан А.Намнансүрэн улсын начин боллоо
2026-07-12 17:06:17
Дундговь аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар улсын начин боллоо
2026-07-12 17:02:21
Хөвгөл аймгийн арслан Э.Баасанжав удщлсын начин боллоо
2026-07-12 16:58:59
Аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ улсын начин боллоо
2026-07-12 16:56:52
Аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр улсын начин боллоо
2026-07-12 16:51:43
Аймгийн хурц арслан О.Номиндалай улсын начин боллоо
2026-07-12 16:49:11
Аймгийн арслан Ж.Жавхлан улсын начин боллоо
2026-07-12 16:43:59
Аймгийн арслан А.Нармандах улсын арслан боллоо
2026-07-12 16:39:37
Монгол Улсын аварга О.Хангай дөрвийн даваанд өвдөг шороодлоо
2026-07-12 16:35:53
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Чойжилын Батжаргалын Хонгор халзан үрээ түрүү магнайд хурдаллаа
2026-07-12 16:22:08
Хэнтий, Дорнодын хойд хэсэгт үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2026-07-12 10:49:52
Хүй долоон худагт 39 албан хаагч уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна
2026-07-12 10:39:26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул, Сөгнөгөр, Сэлбэ голын ус үерийн түвшнийг давжээ
2026-07-12 10:31:37
БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа
2026-07-12 09:28:27
Монголын охид Азийн аваргын шилдэг наймд багтлаа
2026-07-12 07:20:00
Эмэгтэй баг “FIBA 3x3”-ын “U21 Asia-1 - Stop 5”-д гуравдугаар байрт орлоо
2026-07-12 07:10:00
Монгол Улсын “U21”-ийн баг “Asia-1 Stop 5” тэмцээний аварга боллоо
2026-07-12 07:05:00
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцон, сурын талбай, шагайн асарт зочиллоо
2026-07-11 20:38:09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлал өндөрлөв
2026-07-11 20:36:36
ФОТО СУРВАЛЖИЛАГА: Монгол морины тамга
2026-07-11 20:05:53
ФОТО СУРВАЛЖИЛАГА: Хүй долоон худгийн бяцхан наадамчид
2026-07-11 19:41:37
Ц.Мөнххэрлэн Монгол Улсын 200 метрийн шинэ дээд амжилтыг тогтоов
2026-07-11 09:49:01
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
2026-07-11 09:42:38
Б.Батнасан “IBJJF”-ийн Ази тивийн аварга боллоо
2026-07-11 09:33:44
Шанхай хотод “Монголын нэг өдөр” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2026-07-11 09:25:06
Ц.Мөнххэрлэн 400 метрийн гүйлтийн шинэ рекорд амжилтыг тогтоолоо
2026-07-11 09:11:13
Монголын Төрийн далбаа Оттава хотод мандлаа
2026-07-11 08:51:36
Р.Омар 16 настайдаа аймгийн заан цол хүртлээ
2026-07-11 07:12:00
Ерөнхий сайд Н.Учрал, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
2026-07-11 07:10:00
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2026-07-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |