Улсын Их Хурлын 2023 оны хаврын чуулганаар боловсролын суурь хуулиудыг шинэчилж, анх удаа Боловсролын үндэсний зөвлөл байгуулсан. Тус зөвлөлд төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, сурагч, оюутны төлөөлөл, иргэний нийгмийн байгууллага, судлаачид оролцдог.
Үндэсний зөвлөлийн хуралдаанаар “Сургуулийн өмнөх боловсрол” болон “Бага боловсрол”-ын сургалтын хөтөлбөрийн шинэчилсэн төслийг хэлэлцлээ.
Шинэчилсэн хөтөлбөрүүд нь хүүхдийн хөгжлийг дэмжих, чадамжид суурилсан, залгамж холбоо бүхий агуулгатай болж байгаа нь онцлог юм. Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг 30 хүртэл хувиар шинэчилж, багшийн ажилд дэмжлэг болох гарын авлага, дасгал ажлын дэвтэртэйгээр боловсруулжээ.
Харин бага боловсролын хөтөлбөрт тодорхой хэмжээний агуулгын өөрчлөлт орж, багш, сурагчдын хувьд шинэ нөхцөл байдалд дасан зохицох шаардлага үүсгэх ч хэрэгжилтийг зөвлөмж, удирдамжаар зохицуулах боломжтой гэж үзэж байна.
Хуралдаанаар “Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр”-ийг батлахыг дэмжиж, “Бага боловсролын хөтөлбөр”-ийг цаашид сайжруулах чиглэл өгөв.




Эх сурвалж: Боловсролын яам
| “Сургуулийн өмнөх боловсрол” болон “Бага боловсрол”-ын сургалтын хөтөлбөрийн шинэчилсэн төслийг хэлэлцлээ |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |