УИХ-ын сонгуулийн II тойрог Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгаас гишүүнээр сонгогдсон Очирбатын Амгаланбаатар Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат. Хөдөө аж ахуйн их сургуулийг дүүргэсэн, 2006 оноос хойш Бургастайн гааль, Эрдэнэтийн гааль, Гашуун сухайтын гаальд гаалийн байцаагчаар ажилласан намтартай ч 2014 онд Говь-Алтай аймгийн Засаг даргаар гэнэт томилогдсон нь дуулиан болж байлаа. 2016 онд албан тушаалаасаа чөлөөлөгдөж, 2017 оноос Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд Говь-Алтайгаас нэр дэвшээд унасан ч ахиад л ядах юмгүй Говь-Алтай аймгийн Засаг даргаар томилогдсон шийртэй эр. Байцаагчийн албан тушаалаас аймгийн Засаг даргаар дуртай үедээ томилогдож чаддаг нь үе тэнгийнхэн хийгээд намынхаа төлөө насаараа зүтгэсэн хүмүүсийн эгдүүцлийг хүргэсээр ирсэн. Гол нь О.Амгаланбаатар хувийн бизнесгүй хэрнээ улс төрд орсноосоо хойш орлого нь огцом нэмэгдсэн түүхтэй. Тэрбээр 2014 онд 17 сая төгрөгийн орлоготой хэмээн АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлж байсан бол 2023 онд дээрх орлого нь 20 дахин өсөж, 394 сая төгрөг хэмээн бүртгүүлсэн байдаг ч энэ нь хэт дарсан тоо гэдгийг эргэн тойрныхон нь ярьдаг. Өөрөөр хэлбэл, Засаг даргын сэнтийгээс задартлаа баяжсан хүний нэг бол О.Амгаланбаатар гэдгийг Говь-Алтайнхан төдийгүй Улаанбаатар дахь Саарал ордныхон анддаггүй гэх.
Улс төрд том артай, албан тушаалд суга татдаг ах нартай ч түүнд “Гаалийн” гэх хар түүх бий. Тэрбээр Говь-Алтай аймаг дахь Бургастайн боомтоор найман “Камаз” машинаар бохир ноолуур хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт нэр нь холбогдож, дуулиан тарьж байлаа. Гэхдээ О.Амгаланбаяр уг хэргийг нэг их удаалгүй “хаалгасан” гэгддэг. Үүнээс гадна 2020 оны сонгуульд нэр дэвшихдээ цэвэр усны саван дээр өөрийнхөө зургийг хэвлүүлэн тараасан нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн явдал болж, хууль, хяналтын байгууллагад шалгуулж байлаа. Гэхдээ энэ асуудал ч мөн тэгсхийгээд намжсан. Сонирхуулахад, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарыг нутгийнхан нь хууль бус алт олборлолтоор хагартлаа баяжсан гэх нь бий. Түүнийг нь нутгийн “ах”, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нь баталж, “Нарансэвстэйг нээх гээд яваад байдаг, хууль бусаар алт олборлуулагч, Говь-Алтай аймгийн Засаг дарга байсан хүн УИХ-д орчихсон сууж байна” хэмээн нэгэнтээ хэлж байлаа.
Энэ тухайд, Нарансэвстэйн боомтыг нээх ажилд УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар үнэхээр хамгийн идэвх санаачлагатай оролцож, “Мазаалай байх нь битгий хэл амьд амьтан тэр хавьд байхгүй” гэж хэлтлээ улайрч яваа. Түүний ийн улайрахыг харсан нутгийнхан нь “О.Амгаланбаатар алтайчуудын хөгжил дэвшлийн төлөө биш, Нарансэвстэйн боомтыг нээлгэх “даалгавартай” Их хуралд гишүүн болсон юм байна” хэмээн гомдоллож, шүүмжилж байгаа гэсэн. Тэрбээр “Нарансэвтэйн боомтыг нээх нь баруун бүсийн хөгжилд өндөр ач холбогдолтой төдийгүй, Ази, Европыг холбосон эдийн засгийн гол коридор болно” гэж байгаа ч бодит байдал дээрээ түүнийг “Цөөнгүй жилийн өмнөөс тус боомттой хамгийн ойр орших Талын мэлтэсийн алтны орд газарт санаархагчдын гар хөл болсон” гэх хүн олон аж. Тодруулбал, манай урд хилээс 20-хон километрийн зайд Говь-Алтай аймгийн Алтай, Цогт, Эрдэнэ сумын нутаг, Говийн их дархан цаазат газрын урд хилд 300 тонн алтны нөөцтэй Талын Мэлтэс орд гэж бий. “Ширхэг чулуу нь ч алт байдаг” гэж шагшигдаж ирсэн энэ орд өнгөрсөн гучин жил төрийнхөн төдийгүй тонуулчдын шуналыг хөдөлгөж ирсэн. Тэдэнд тулгардаг хамгийн том саад тотгор нь Говийн их Дархан цаазат газар гэх төрийн хамгаалалт. Мөн Нарансэвстэйн боомтыг өнөөдрийг хүртэл нээлгүй, хилийн зурвас, тусгай хамгаалалттай бүс гэж хамгаалж ирсэн учраас хэн нь ч гар хүрч чадаагүй гэсэн үг. Тиймээс л Нарансэвтэйн боомтыг нээж, Талын Мэлтэс орд газрыг хилийн зурвасаас гаргах сонирхолтой хүмүүс үе үеийн парламетад орж ирдэг. Энэ удаагийн парламентад О.Амгаланбаатар тэдний нэг болж орж ирсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, баруун бүсийг хөгжүүлэх нэрийн дор О.Амгаланбаатар Талын Мэлтэс алтны орд газрыг төрийн тусгай хамгаалалтын бүсээс гаргуулахаар санаархагчдын эрх ашгийг гүйцээхээр ийн улайраад байгаа хэрэг.
Өөр нэг анхаарал татаж буй баримт нь, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа БНХАУ-ын Ганьсу мужтай Бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах санамж бичиг байгуулсан байдаг. Гэхдээ учир мэдэх албаныхан, нутгийнхан нь “Санамж бичиг байгуулах нэрийн дор Нарансэвстэйн боомтыг нээх албан бус “даалгавар” авсан байж болзошгүй. Учир нь, УИХ-ын сонгууль болохоос өмнө Ганьсу муж руу удаа дараа явсан. Тэгж явахдаа сонгуулийн санхүүжилтээ босгосон байх магадлал маш өндөр” хэмээсэн байдаг. Энэ мэт баримтуудаас дүгнэхэд УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Нарансэвстэйн боомтыг нээж, Талын Мэлтэс ордод санаархагчдын хүслийг гүйцээхээс гадна нутгийнхаа улстөрч ах нар, бөхийн дэвжээнийхэнд “өр”-өө төлөхөөр яарч байгаа нь илт бололтой.
| ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН О.АМГАЛАНБААТАР |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |