МАН жагсаалтдаа салбар салбарын төлөөллийг багтааснаас боловсролын салбарыг төлөөлж орж ирсэн нь “Шинэ Монгол”-ын гэх тодотголтой Жанчивын Галбадрах. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай “Шинэ Монгол” сургуулийг 2000-аад оны эхэнд байгуулж, японы боловсролын системийг эх орондоо нутагшуулсан гэгддэг. Ж.Галбадрахын тухайд физикийн багш мэргэжилтэй, ХААИС болон нийслэлийн 84 дүгээр сургуульд багшилж байсан. Улмаар 1995 онд Японы Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж, тус улсын Ямагата их сургуульд суралцсан. Буцаж ирмэгцээ буюу 2000 онд “Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулсан. Ж.Галбадрах УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ мэдүүлсэн 2023 оны хөрөнгө орлоготоо “МРЖ” ХХК, “Шинэ монгол эрдмийн хүрээлэн” ХХК, “Түмэн Амгалан Өргөө” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлсэн. Бизнесийн тухайд УИХ-ын гишүүн Ж.Галбадрах гишүүн болмогцоо “Шинэ Монгол” сургуулиа том охин Г.Тогосоороо удирдуулж байна. Өдгөө тус сургууль “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн”, “Шинэ Монгол" бүрэн дунд сургууль, “Косэн” буюу техник инженерийн коллеж, “NMIT” буюу технологийн дээд сургууль болж өргөжсөн. Мөн саяхан Сумогийн их аварга Харумафүжи Д.Бямбадоржтой хамтран Яармагт “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийг үүсгэн байгуулсан. Боловсролын салбарт эрдмийн үр таригч гэх “имиж”-ийг өнгөрсөн хугацаанд ийн бүрдүүлж ирсэн Ж.Галбадрах улс төр сонирхох болсон нь анхаарал татаж байгаа юм. Гэвч ачир дээрээ тэрбээр нийгэмд танигдсан шигээ дардан мөртэй, нэр цэвэр нэгэн биш аж.
Хэргийг эргэн сануулахад, Т.Г 2012 оны хоёрдугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн I хороонд байрлах “Палас” зочид буудлын 609 тоот өрөөнд буюу “Суруга Монгол” ХХК-ийн хөрөнгө оруулагч, захирал Цүнэяки Харагийн байрлаж байсан өрөөнд хар тамхи халаасалж очсон. Улмаар хар тамхиа орных нь дэрний доор нуугаад гарч явсан. Түүнийг явсны араас цагдаа нар орж өрөөг нэгжээд өнөөх “нуусан” хар тамхийг олсон дүр үзүүлж, Цүнэяки Хараг баривчилсан. Ингээд “Японы хөрөнгө оруулагчийг өрөөндөө хар тамхи хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь баривчиллаа” гэж нийтэд мэдээлсэн.
Гэтэл уг хэрэгт холбогдсон Т.Г нь “Шинэ Монгол” сургуулийн эзэн Ж.Галбадрахын төрсөн дүү Ж.Түвшинтунгалагийн том хүү байсан байдаг. Улмаар Т.Г нь “Шинэ Монгол” ахлах сургуулийн анхны буюу 2003 оны төгсөгч болж, 2004 онд “Шинэ Монгол” ахлах сургуулийн тэтгэлгээр Япон руу сургуульд сурахаар явж байсан нэгэн байв. Сургуулиа төгсөж, Монголд ирмэгцээ эхэнд дурдсанчлан “Суруга Монгол” ХХК-д ажиллаж эхэлсэн. Тухайн үед Ж.Галбадрахын охин ч мөн “Суруга Монгол” ХХК-д ажилд орсон байдаг. Ингэж 70 шүргэж явсан Цүнэяки Хараг “хар тамхичин” болгож, хөрөнгөөс нь салгах хуйвалдаан эхэлсэн түүхтэй. Цүнэяки Хараг зургаан сар хориод сулласны дараа хамаг хөрөнгө хаяад нутаг буцсан. Харин Т.Г-д “Хар тамхи хууль бусаар олж авсан, бусдыг зохион байгуулалттайгаар гэмт хэрэгт гүтгэсэн” хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн ч Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2012 оны есдүгээр сарын 2-нд 1093 дугаартай тогтоолоор цагаатгах шийдвэр гаргаж, сулласан байдаг.
Ж.Галбадрахын төрсөн дүүгийн хүү Т.Г “Суруга Монгол”-ын хар тамхины хуйвалдаанаас цагаатгагдаад, жилийн дараа буюу 2013 оны наймдугаар сард “Жи Би Жэй корпорэйшн” ХХК-ийн эзэн болж, бизнесийн салбарт орсон. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт авто угаалгын газар нээж, 2015 онд Баянгол дүүрэгт “Гермес” худалдааны төвийн эсрэг талд “Ниппон” нэртэй дөрвөн давхар зочид буудал, караоке, ресторан паб ажиллуулж эхэлжээ. Харин 2019 онд “Хата фарм” ХХК-ийг байгуулж, Япон Улсаас эм, тариа импортолж, эмийн сангуудаар бөөндөж зардаг болсон байна. Мөн ээж Ж.Түвшинтунгалаг нь ЭХЭМҮТ-ийн их эмчээр ажиллаж байгаад Баянзүрх дүүргийн XXVI хороо, “Шинэ Монгол” сургуулийн хажууд “Рэйва мед” гэх эмэгтэйчүүдийн эмнэлэг нээсэн. Ноцтой нь, төрсөн дүүгийнх нь хүү, түүний байгуулсан сургуулийн захирал хоёрынх нь орооцолдсон хэргийн ард УИХ-ын гишүүн Ж.Галбадрахыг байсан, гаднын ялангуяа Японы хөрөнгө оруулагчдыг хашраасан, үргээсэн хүмүүсийн эхний гуравт түүнийг багтдаг гэх яриа нь таамаг төдий зүйл биш юм.
| ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |