Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр хэзээнээсээ л улааныг харж урваж, шарыг үзэж шарвадгаараа алдартай нэгэн. Фракц болгонд “элсэж”, эцэст нь Ерөнхий сайдын гараас хүртэл атгаснаар АН-аас жагсаалтад багтаж, МАН-ын “БЭТ” болтлоо дэвшсэн. Түүнийг Ардчилсан намынхны хурлын тэмдэглэлийн “амьд” протокол, арван ембүүгээр намаа “худалдаж”, эсрэг намын “ах нар”-т мэдээлэл өгч, амиа зогоодог хэмээн намынхан нь “үздэггүй”. “Муу нэрийг хусавч арилахгүй” гэдгээр түүний намтарт урвалт олон бий. Тодруулбал, Э.Одбаяр С.Эрдэнийн хүү Э.Одбаяртай 10 жилийн ангийн найзууд. Тиймдээ ч Эрдэнийн Одбаяр Эрдэнэбилэгийн Одбаярыг аав С.Эрдэнэтэйгээ танилцуулж, АН-д элсүүлж байсан түүхтэй. Улмаар С.Эрдэнэ 2012-2016 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа Э.Одбаярыг Хүүхдийн төлөө үндэсний газрын Тамгын газрын даргаар томилж, дараа нь АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар дэвшүүлж байв. Гэвч 2020 онд Э.Одбаяр С.Эрдэнийн итгэлийг хөсөр хаяж, Х.Баттулга, Ц.Туваан хоёрт урвасан. Үүнд нь, С.Эрдэнийн хүү Э.Одбаяр гомдохдоо түүнийг “урвагч цүнхчин” гэж сошиалд бичиж, дуулиан тарьж байлаа. Гэлээ ч Э.Одбаярын энэ урвалт мөн л нэг их удаан үргэлжлэлгүй Лу.Гантөмөрийг АН-ын дарга болоход түүнийг дагаж, хувийн зөвлөх, Ажлын албаны даргаар нь ажиллаж, сүүлдээ АН-ын генсекээр томилогдсон. Тухайн үед АН-ынхан Э.Одбаярыг эсэргүүцэж, “МАН-ын дэмжлэгтэй залууг намынхаа генсек болгохгүй” гэж байсан ч эцэст нь Лу.Гантөмөр МАН-ын “шахалт”-аар батламжилсан түүхтэй. Ингээд тэрбээр Лу.Гантөмөрийн гэгдэх нэрийн дор МАН-ынхнаар хүчлүүлж, АН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болж байлаа.
Тэгвэл Э.Одбаяр УИХ-ын гишүүн асан Н.Ганибалтай “Ардчилал таймс сонин”-ыг, АТҮТ-ийн дарга асан Н.Пунцагтай “Опнн коал транс” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Мөн Батмөнхийн Бямбагэрэл, Хасаабаатарын Мөнхмандах нартай уул уурхайн тоног төхөөрөмж, ачаа тээврийн “Би Өү говь майнинг” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Иймдээ ч Э.Одбаяр Төрийн ордны тэрбумтнуудын нэг болоод байгаа. Тодруулбал, тэрбээр нийт орлогоо 2.3 тэрбум гэж АТГ-т мэдүүлжээ. Ингэхдээ жилийн орлогоо 228 сая, 1.8 тэрбумаар үнэлэгдэх хоёр орон сууц, хаус, авто зогсоолтой, 360 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр автомашинтай, 40 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 117 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын адуу, малтай гэжээ. Хачирхалтай нь, тэрбээр өмчлөх эрхийн 5000м2, эзэмших эрхийн хоёр газартай гэж мэдүүлсэн ч түүнийгээ 6.5 сая төгрөгөөр үнэлжээ.
Ямартай ч Э.Одбаяр “тэлээ хурга” шиг гүйснийхээ хүчинд хүссэн, зорьсноо аваад л байгаа. Гэхдээ ирэх жилүүдэд тэр хаашаа хувирч, хэний бүлэглэлд багтахыг хүсэхийг хэн ч таашгүй.
| АН-ЫН ГИШҮҮН МАН-ЫН “БЭТ” Э.ОДБАЯР |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |