
-Жүдо бөхийн “IJF”-ийн дэлхийн цуврал “Гранд слам” тэмцээний 48 кг- ын жинд хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-За танд баярлалаа.

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Мишээл гэдэг. Одоо 15 настай. Жүдо бөхийн "Respect" клубийн тамирчин.

-Аль нутгийн хүүхэд вэ?
- Би Улаанбаатар хотод төрж, өссөн.
–Одоо аль сургуулийн хэддүгээр ангийн сурагч вэ?
-Би нийслэлийн ерөнхий боловсролын 117-р дунд сургуульд сурдаг. Одоо ирэх намар есдүгээр сард 11-р ангид орно.

-Яагаад жүдо бөхийн спортыг сонгон хичээллэх болсон юм бэ?
-Би жүдо бөхөөс өмнө анх гимнастикийн спортоор хичээллэж байсан. Гимнастикаар гурван жил хичээллэж байгаад больсон. Биеийн үндсэн галбир, төрхөө хадгалахын тулд өөр спортын төрлийг заавал сонгож орох хэрэгтэй болсон л доо. Тэгээд л юу ч бодолгүй жүдо бөх руу орчихсон.

-Анх жүдо бөхөөр хичээллэх үед гэр бүлийнхэн нь эсэргүүцэж байсан уу?
-Ээж маань жаахан, бага зэрэг л эсэргүүцсэн. Ээж намайг бэртэж, гэмтчихнэ гээд л айж байсан л даа. Бусдаар бол бүгдээрээ л дэмжсэн.
-Жүдо бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Жүдо бөхөөр тав дахь жилдээ хичээллэж байгаа.

– Эрдэнэт хотод болсон “Топ-6” тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, “Улаанбаатар-2025 Гранд слам”-д барилдах эрх авсан гэв үү?
-Би тэрийг сайн мэдэхгүй байна. Багш бид хоёр “Топ-6” хэмээх шилдэг зургаан жүдочдын тэмцээнд өмнө нь хоёр удаа ороод хожигдчихсон юм. Тийм болохоор заавал медаль авна шүү гэж Эрдэнэт хотод болсон “Топ-6” тэмцээндээ л их анхаар хандуулсан.
.jpg)
-Жүдогоор хичээллэсэн үеэс хойшх амжилтуудаасаа сонирхуулахгүй юу?
-За би энэ жил анх удаа Улаанбаатар хотын аварга болсон. Өсвөр үеийн улсын аваргад түрүүлсэн. Хүүхдийн их наадмаас алтан медаль авсан байгаа. Анх удаа залуучуудын улсын аваргаас хүрэл медаль хүртсэн. Тэгээд "Top-6" шилдэг тамирчдын тэмцээнд гурван удаа оролцож байж, нэг мөнгөн медаль авсан. Өсвөрийн нэрэмжит тэмцээнүүдэд оролцоод ихэнхэд нь алтан медаль авч байсан. Энэ бүх тэмцээний хамгийн том медаль маань саяын “Гранд слам”-ын хүрэл медаль болж байгаа.

-Жүдо бөхийн спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Би өсвөр үеийн тамирчин болохоор одоогоор хараахан улсын зэрэг, цол байхгүй ээ.

–“Их дуулга” тэмцээнд маш хүнд сугалаа татжээ. Узбектстаны Улбусин Хакимова, Хэсгийн аваргын төлөөх барилдаанд 48 кг-ын бүх тамирчдыг чансаагаар тэргүүлэн барилдсан ОХУ-ын Сабина Гилиазоваг яаж ялж чадав ?
-Узбекийн Улбусин Хакимоватай барилдахад олон улсын анхны тэмцээн байсан учраас жаахан сандарсан. Дараа нь харин Оросын Сабина Гилиазоватай барилдахдаа сандраагүй. Түүнтэй бэлтгэлийн барилдаан хийж байсан болохоор яаж барилдахаа багштайгаа сайн ярилцаад татамид гарсан. Тийм болохоор сандрал арай гайгүй байсан л даа. Барилдаандаа төвлөрч, тайван байж чадсан учраас ялж чадсан байхаа.
–Зооны аварга дээр ОХУ-ын Марина Боробевад хожигджээ. Түүнтэй барилдахдаа гартаа бэртэл авсан уу?
-Тийм ээ, тэр үедээ гар аймаар их өвдөж байсан. Барилдаандаа төвлөрч орж чадахгүй байсан л даа.
–Дагах тойргийн барилдаанд Францын Анаис Перроттой барилдахад багш нар нь ямар зөвлөгөө өгөв. Түүнтэй ямар тактикаар барилдаж ялалт авав?
-Аль болох тайван, гараа хөндөхгүйгээр, төвлөрч барилдахыг хичээсэн.

–“Их дуулга” –ын хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы Сарах Ишт амаргүй өрсөлдөгч шиг харагдсан. Түүнтэй барилдахад бэртэлтэй байсан болохоор барилдаан гарахгүй байв уу?
-Тийм ээ, гараа гэмтээчихсэн байсан болохоор барилдаан хийхэд их хэцүү байсан. Татамид гарахын өмнө Баттөмөр багштайгаа ярилцаж байгаад зөвхөн баруун гараараа энгэрээ авж барилдахаар болсон. Харин би барилдаанаа бараг гаргаж чадаагүй ээ.
-Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Одоо хамгийн ойрхон тэмцээн гэвэл өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байгаа даа.
| А.МИШЭЭЛ: Узбекийн Хакимоватай барилдахад олон улсын анхны тэмцээн байсан учраас жаахан сандарсан |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |