Импрессионист урсгалын эцэг гэгддэг Клод Моне (1840–1926) бол өнгө гэрлийг мэдрэмжтэйгээр буулгах онцгой авьяастай уран зураач байв. Түүний алдарт “Сэтгэгдэл. Мандах наран” (Impression, Soleil Levant) бүтээлээс нэршсэн "Импрессионизм" нь 19-р зууны урлагийн хувьсгалт хөдөлгөөн болж чадсан юм. Түүний бүтээлүүдээс хамгийн уянгалаг, эерэг сэтгэгдэл төрүүлдэг нэг зураг бол “Шүхэртэй эмэгтэй” юм. Энэхүү бүтээл нь түүний амьдрал, гэр бүлийн дурсамжтай холбоотой өвөрмөц түүхтэй.

Зургийг 1875 онд Францдаа эргэн ирсний дараахан зурсан
1870 оны Франц-Пруссын дайны улмаас Моне гэр бүлийн хамт Лондон руу дүрвэжээ. Тэндээ тэрээр алдарт зураач Ж.М.В. Тернер болон Жон Констеблийн уран бүтээлүүдтэй танилцан урам авсан байна. Дайны дараа 1871 онд Францдаа эргэн ирж, Аржантей хэмээх жижиг хотод суурьшсан бөгөөд 1875 онд “Шүхэртэй эмэгтэй” зургаа дуусгажээ.
Гол дүр болох түүний эхнэр болон хүү
Зургийн голд салхинд хийсэх цагаан даашинзтай бүсгүй шүхэр барин зогсож буй нь түүний эхнэр Камилла юм. Харин ард нь сүүдэр дундаас цухуйх бяцхан дүр бол тэдний ууган хүү Жан Моне (1867–1914) юм. Камиллагийн гивлүүр салхинд хийсэж, хөдөлгөөн мэдрэгдэж байгаа нь зургийн хамгийн сэтгэл татам хэсгүүдийн нэг.
Импрессионист хэв маягийг илтгэх онцлог элементүүдтэй
Моне энэхүү зургийг байгальд, задгай агаарт зурсан нь тухайн үеийн уламжлалт студийн уран зурагт эсрэг байр сууриа илэрхийлж байв. Хурдан, чөлөөтэй бийрийн хөдөлгөөн, гэрэл сүүдрийн тоглолт, тэр үеийн мэдрэмжийг баримтлах гэсэн оролдлого нь импрессионист урсгалын гол шинж чанаруудыг харуулдаг.

Дахин зурсан хувилбар
Камилла 1879 онд хорт хавдраар нас барсан. Харин Моне дараа нь шинэ амьдрал эхлүүлж, Алис Хошедетэй гэр бүл болсон. Алисийн охин Сюзанна Хошеде нь түүний дараагийн загваруудын нэг болж, 1886 онд “Зүүн тийшээ харсан шүхэртэй эмэгтэй” нэртэй ижил төстэй зураг зуржээ.
АНУ-ын алдарт зураачийг урамшуулсан бүтээл
1876 онд энэхүү бүтээл Импрессионистуудын хоёр дахь үзэсгэлэнд тавигдсан бөгөөд тэр үед залуу Америк зураач Жон Сингер Саржент гайхан биширчээ. Тэрээр 1889 онд “Фладбери дэх шүхэртэй хоёр охин” нэртэй хувилбар бүтээсэн нь өнөөдөр Нью-Йоркийн MET музейд хадгалагдаж байна.
Анхны худалдан авагч
Моне тухайн үед санхүүгийн хүнд байдалд байсан тул зургийг удалгүй заржээ. Түүний гомеопат эмч Жорж де Беллио уг бүтээлийг худалдан авсан нь Импрессионистуудыг дэмжсэн хамгийн анхны ивээн тэтгэгчдийн нэг гэж тооцогддог.

Зургийн хэмжээ
Задгай агаарт зурахдаа цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан том хэмжээтэй зураг зурахад хүндрэлтэй байсан ч “Шүхэртэй эмэгтэй” нь 100 х 81 см хэмжээтэй, нэлээд том хэмжээтэй бүтээлд тооцогддог.
Өнөөдөр хаана хадгалагдаж байна вэ?
Зургийн албан ёсны нэр нь “Шүхэртэй эмэгтэй, Хатагтай Моне ба түүний хүү” бөгөөд олон дамжлагын дараа 1983 онд Америкийн баячуудын нэг Пол Меллон гэрээслэлээр АНУ-ын Үндэсний урлагийн галерейд хандивласан. Өдгөө ч тус музейн үнэт бүтээлүүдийн нэг болон хадгалагдаж байна.
| ШҮХЭРТЭЙ ЭМЭГТЭЙ |
|
Э.Даваанасан Азийн аваргаас алтан медаль хүртэж, Азийн аварга боллоо
2026-04-09 23:28:01
Э.Дэлгэрмаа Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-04-09 23:21:53
О.Ариунзаяа Азийн аваргын шинэхэн медальтан боллоо
2026-04-09 23:15:49
Б.Хулан, Азийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ
2026-04-09 19:38:45
"Сэтгэлийн уяа" киног жүжигчин Э.Батнямбуу найруулжээ
2026-04-09 17:44:02
Б.Хулан Азийн аварга Манишаг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-09 15:38:28
С.Цэрэнчимэд Хойд Солонгосын бөх Мүн Хён Гёнд 2:1-ээр хожигдлоо
2026-04-09 15:22:34
МҮБХ-ны салбар холбоо АНУ-д байгуулагдлаа
2026-04-09 15:15:52
“Археологи, угсаатны үндэсний музей” ирэх онд ашиглалтад орно
2026-04-09 15:09:36
О.Хулан Азийн аваргын шигшээ наймд шалгарлаа
2026-04-09 14:55:57
Э.Номуундарь Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-09 13:49:23
"Амьдралд хайртай" нөлөөллийн аяныг зохион байгуулна
2026-04-09 13:46:46
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛАН: БИ МУИС-ИЙН ХУУЛИЙН АНГИЙН ТӨГССӨН НЬ ҮНЭНЧ А.БЯМБАЖАРГАЛ ГЭЖ ХҮНЭЭС ДҮН ГУЙЖ БАЙГААГҮЙ
2026-04-09 13:02:55
Ч.ЛОДОЙСАМБУУ: УИХ-ын дарга парламентад эзэн суучихаад үгэнд ор, үгүй бол гишүүнээ боль гэдэг хандлагатай байна
2026-04-09 13:00:20
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-04-09 12:30:00
Дорнод, Хэнтий аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
2026-04-09 11:42:30
"Playtime" наадмын эхний арга хэмжээ “Pre-event”-ийг зохион байгуулна
2026-04-09 11:06:04
Ч.ЭРДЭНЭБИЛЭГ: ЭЭЖИЙГЭЭ АРГАЛ ТҮҮЖ БАЙХАД НЬ ХОРМОЙДООД ГҮЙДЭГ БАЙСАН МИНЬ САНААНААС ГАРДАГГҮЙ БОЛОХООР ЭЭЖИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ АРАГ САВАРТАЙ ХӨШӨӨ УРЛАСАН ДАА
2026-04-09 07:34:08
Э.Номундарь, Азийн аваргын төлөө Minakshi Minakshi-тай тулалдана
2026-04-09 07:30:00
Манай бөхчүүд Азийн аваргын 1 алт, 2 хүрэл медалийн төлөө өнөөдөр барилдана
2026-04-09 07:20:00
Э.Даваанасан Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана
2026-04-09 07:10:00
"ШАР ГЭГЭЭ", "ГАЛБИНГАА", "ЗАДЛААГҮЙ ЗАХИА", "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" КИНОНЫ АЯЛГУУГ ХИЙСЭН Б.САНЧИР
2026-04-09 07:01:16
УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ БАЙНА
2026-04-09 07:00:00
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-04-09 07:00:00
2026-04-09 07:00:00
ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ, “RX-450” МАШИНАА ХУРААЛГАСАН ЭТГЭЭД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АЛТАНГЭРЭЛ БАЙЖЭЭ
2026-04-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |