Увс аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна. Ойг угтан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын хөшөөг засаж шинэчилжээ. Энэ ажилд төсвөөс 1.2 тэрбум төгрөг зарцуулсан гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв.
Тэрбээр “Бид хэмнэлтийн хуультай. ЗГ болон УИХ-ын тогтоолгүй аливаа ой, баяр наадмыг тэмдэглэхэд төсвөөс мөнгө гаргах боломжгүй. Энэ жилийн хувьд нэг аймаг 100 жилийн ойтой байлаа. Засгийн газрын тогтоол гарсан, бүтээн байгуулалтын ажлуудад төсвийн хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг зарцуулсан байна. Тодруулбал, Увс аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан маршал Ю.Цэдэнбалын талбайг засаж янзлах, шинэчлэх ажилд 1.2 тэрбум төгрөгийн төсвийн дэмжлэгийг хуваарилсан. Энэ тогтоол, шийдвэр өнгөрсөн гуравдугаар сард гарсан” гэв.
Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит хөшөөт цогцолбор Увс аймгийн Улаангом сумын төв талбайд байрладаг.
| Ю.Цэдэнбалын нэрэмжит талбайг засаж, шинэчлэхэд улсын төсвөөс 1.2 тэрбум төгрөг зарцуулжээ |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |