• Өнөөдөр 2024-03-29

ФОТО: Оны шилдэг далайн гэрэл зурагчин шалгаруулах тэмцээний шилдэг бүтээлүүд

2021-09-20,   524

2021 оны шилдэг далайн гэрэл зурагчин шалгаруулах тэмцээн Их Британид болж, шилдгүүдээ тодруулжээ. Ээлжит шилдэг далайн зурагчнаар Эйми Жэн Баруун Австралийн Нингалоо хад орчимд явж байхдаа загасаар хүрээлүүлсэн ногоон далайн яст мэлхийн зургаараа шалгарсан байна. Харин түүний араас Хенли Спирс, Мэтти Смит удаалж, оны шилдэг залуу гэрэл зурагчнаар Ханна Ле Лю Австралийн Херон арал дээрх шувуудын зургаараа хүртсэн аж. 2021 оны шилдэг далайн гэрэл зурагчин шалгаруулах тэмцээний бүтээлүүдийн үзэсгэлэн аравдугаар сарын 17-ныг дуустал Их Британийн Лондон хотын Темза голд үргэлжлэх юм.

 

Эх сурвалж: BBC


ФОТО: Оны шилдэг далайн гэрэл зурагчин шалгаруулах тэмцээний шилдэг бүтээлүүд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188