ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайт “Дөрвөн ертөнц, дөрвөн ирээдүй” реалити сурвалжилгынхаа анхны дугаарыг үзэгчдэдээ хүргэснээс хойш хэдийн дөрвөн сар өнгөрчээ. Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудын сэтгэлгээ, бие бялдар, хувь хүний хөгжил, төлөвшилд урлаг, спорт ямар чухал нөлөө үзүүлдгийг бид уг нэвтрүүлгээрээ нээн харуулахыг зорьж байгаа билээ.
Хөл хорионы улмаас дөрвөн хүүхдийн маань хичээл, сургалт нь зогссон ч манай бяцхан оролцогчид гэртээ уйгагүй хичээллэж байгаа гэнэ. Бид энэ удаагийн дугаараа дөрвөн хүүхэдтэйгээ онлайнаар холбогдон бэлтгэсэн боловч балетчин охин Э.Аялгуу маань хувийн шалтгаанаар оролцох боломжгүй болсон билээ. Манай реалити сурвалжилгын баатрууд болох төгөлдөр хуураар хичээллэдэг Ч.Номуунсундар, морин хуур сурч буй С.Анударь, таеквондогийн дэлхийн аварга болох мөрөөдөлтэй Б.Билгүүн хүү маань хичээл, дугуйлангаа санаж байгаа ч улам их хичээж, өөрсдийгөө хөгжүүлж байгаа гэдгээ хэлсэн юм. Монголын гэрэлт ирээдүйн төлөөлөл болсон гурван хүүхэд маань хэр ахиж, дэвшсэнийг хамтдаа харцгаая.
"Дөрвөн ертөнц, Дөрвөн ирээдүй"- III |
|