Үндэснийхээ дээл хувцсыг иж бүрэн сайхан өмссөн товолзсон сайхан алхаатай, жавхаалаг нэгэн ах Баарин баруун хошууны гар урлал, уран дархны газраар биднийг хөтөчлөв. Түүний тайлбар бүрдээ сонгон хэрэглэж байгаа үг сонголт, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ тухай танилцуулж байгаа байдал нь эрхгүй анхаарал татна. Энэ хошууны гар урлаач, дархчуудын гол онцлог нь удам дамжсан өв тээгч нар байсан бөгөөд аав, ээжийнхээ хийж, бүтээсэн бүхнийг тэр хэвээр нь хадгалан, түгээн дэлгэрүүлж байгаа нь бүтээл бүрийг нь үзэхэд бахдах сэтгэл төрүүлж байлаа. Уг нь уншигч таныг Улаанхад хоттой танилцуулахаар өмнөх тэмдэглэлдээ дурдсан ч Баарин баруун хошуунд үзэж харсан зарим зүйлс орхигдон үлдэх гэж буй учир цухас ч болов тэмдэглээд үргэлжлүүлье гэж зориод байгаа юм.

Үүний учир энэ нутгийн хамгийн гол танилцуулах зүйл нь баарин чулуу байв. Чулуугаар хүссэнээ урлаж, түүнийгээ үнэ цэнжүүлсний нэг нь тэндэх байна лээ. Чулуун дүрс, эд зүйл бүхнийг сонирхон, хаашаа л харна чулуун бүтээлтэй музейд нь биднийг зочлон явахад тэрхүү онцгой баарин чулууг уурхайгаас олборлон гарган авдаг, үнэтэй байгаагийн учир нь улаан өнгөндөө байдгийг хөтөч онцлон дурдаж, ер бусын чулуун ертөнцөд биднийг тийн саатуулсан сан. Одоо надад ӨМӨЗО-ны Улаанхад хотын Баарин баруун хошуу гэх газрыг эргэн дурсахад сэтгэлд жаахан хөндүүр ч эрчимтэй хөгжиж буй мал аж ахуй, сэтгэлээ шингээн хатгаж, оёж, мэтгэн шагласан гар урлал, энгийн даруу мөртлөө эрдэнэ мэт орших чулуун музей гурав л санаа сэтгэлд ээлжлэн эргэлдэж байх нь ээ. Одоо жинхнээсээ Улаанхад хотод хамтдаа “бууцгаая”.
.jpeg)


.jpg)
.jpg)



| ӨМӨЗО-НЫ ТУНЛЯОГООС ЭХЭЛЖ, УЛААНХАД ХОТООР ӨРТӨӨЛЖ, УХАНЬД СААТСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ-II |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |