• Өнөөдөр 2025-02-05

Цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 10-наас зогсооно

2021-12-07,   1020

        Цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, холимог анги нээж буй талаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар мэдээлэл өглөө.
 
      Тэрбээр "Нийслэлийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 10-наас, орон нутгийн цэцэрлэгүүдийг 18-наас 2022 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал түр зогсоох шийдвэр гарсан. Гэхдээ зайлшгүй хамрагдах шаардлагатай эрсдэлт бүлгийн хүүхдүүдээ үргэлжлүүлэн цэцэрлэгт авна.
 
       Иймд эцэг, эхчүүд үргэлжлүүлэн суралцуулах хүсэлтээ цэцэрлэгт гаргаснаар бүлэг зохион байгуулалтыг хийнэ. Цэцэрлэгүүдийг төр эсвэл хувийн хэвшлээр ялгахгүй. Өмчийн хэлбэр үл харгалзан дөрөв, таван настнууд цэцэрлэгтээ суралцах боломжтой.
 
       Цэцэрлэгийн багш нар үндсэн цагаар ажиллана. Тиймээс цалинг нь хэвийн олгоно.  2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах тухайд эрсдэлийн үнэлгээ хийж үзсэн. Одоогоор энэ насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж алга. Хоёрдугаар сарын 1-наас 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах тухай асуудал яригдаж эхэлнэ. Амарч байгаа үед ямар нэг цахим сургалт явуулахгүй" гэв.

Цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 10-наас зогсооно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-07 18:05:30
    Зочин: Ах эгч нь цэцэрлэг сургуульдаа явж байхад 2,3 настай дүү нар нь гэртээ байгаа нь яг ямар ялгаа байна вэ? Ах эгч нь халдвар авбал ялгаагүй л халдвар авна. Ах эгчээ цэцэрлэг сургуульд нь мөн л адил аав ээжийгээ дагаад л зөөлцөөд л яваж байна 2,3 настайчууд
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188