Хүйтний улирал чангарч, ханиад томуу эрчимтэй тархаж буй. Тэр дундаа иргэдийн дунд идээт үрэвсэд хоолой барьдаг, өндөр хэмтэй халуурч, хүндэрдэг ханиадны вирус байна гэх мэдээлэл бий. Иймээс бид Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгээр орж, нөхцөл байдлыг сурвалжиллаа. Биднийг 11:10 цагт тус эмнэлэгт очиход, ханиад томуу болон шинжилгээ өгөх зэрэг шалтгаанаар үйлчлүүлж буй хүний хөл хөдөлгөөн их байв. Ялангуяа, хүүхдийн кабенитын гадна эмчид хүүхдээ үзүүлэхээр дараалсан эцэг, эх цөөнгүй байна. Тэд цөм хүүхдийнх нь ханиад хүрч, хүндэрсэн, хоолой нь идээлсний улмаас өндөр хэмтэй халуурсан, бөөлжсөн, гэдэс нь өвдсөн гэх шалтгаанаар эмнэлэгт ирээд байгаа нь энэ аж.

Оочер хүлээж буй тэдний дунд 20 гаруй настай болов уу гэмээр залуухан ээж гурван сартай охиноо үзүүлэхээр сууж байв. Охин нь тархины саажилттай гэх бөгөөд хоолой ханиад хүндэрсний улмаас эмчид үзүүлэхээр иржээ. Тэрбээр “Охин минь төрөлхийн тархины саажилтын оноштой. Ханиад нь эхэндээ сайн мэдэгдээгүй юм. Харин сүүлийн хоёр, гурван хоног уйлаад, хоолой нь тагнай хүртлээ битүү улайгаад, халуурсан. Өмнө нь ханиад хүрэх нь хүрч байсан. Тэгэхэд нь ганц, хоёр эм өгөөд, дархлаа дэмжих витамин өгөөд гайгүй болдог. Энэ удаа бүр ханиад нь илүүтэй хүндрээд, аргагүй эрхэнд эмнэлэгт ирлээ” гэв.
.jpeg)
Тэднийг эмчид үзүүлэхээр орох зуурт бид таван настай охины аав “Манай охин цэцэрлэгт явдаг. Он гараад ханиад хүрсэн учраас гэрээр нь эм өгч эмчилж байв. Тэгсэн хоолой нь идээлж халуурч, халуурснаасаа болоод хоол идэхгүй болж, хүчээр идсэн жаахан хоол, уусан эмээ эргүүлэн гаргаж, бөөлжөөд болдоггүй. Тэгээд эмчид үзүүлэхээр ирлээ. Одоо л харин яасныг нь мэдэх гээд байна. Бөөлжихдөө шар ногоон өнгийн зүйлээр бөөлжөөд байгаа. Хоёр шөнө халуурч хоносон. Ханиад юм уу, юу юм сайн мэдэхгүй байна. Халууны эм өгөөд ч сайн буурдаггүй” гэв. Биднийг ярих зуурт өлгийтэй, мөн л гурван насны орчим болов уу гэмээр хоёр ч хүүхэд ирэв. Аав, ээжтэйгээ эмчийн өрөөний гадна хүлээх хүүхдүүдийн хувьд хүчтэйгээр ханиалгах, сандал дээр хана түшин суух зэргээр халууралттай байгаа нь харагдаж байлаа. Бид хүүхдүүдийн ханиад томууны нөхцөлтэй холбоотойгоор эмчээс тодруулга, яриа авах гэсэн боловч өгөхөөс татгалзсан юм. Ийнхүү Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд ханиад нь хүндэрсний улмаас хандаж байгаа иргэд их нөхцөл байдалтай байлаа. Бид үргэлжлүүлэн хоолой нь өвдсөн, өндөр хэмтэй халуурсан тохиолдолд эмнэлгийн зүгээс ямар арга хэмжээ авч,нийслэлийн хэмжээнд өдөрт амбулаторийн үзлэгт хэчнээн хүн хамрагдаж байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ц.Чогзолтой ярилцлаа.
-Хоолой өвдөх, хоолойныхоо улмаас өндөр хэмтэй халуурах зэрэг ханиадны шинж тэмдэг хүмүүсийн дунд их илэрч байна. Тэр дундаа хүүхдүүдийн хувьд ханиад нь хүндэрч, эмнэлэгт хандах нь ихэслээ. Энэ тохиолдолд эмнэлгийн зүгээс ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Томуу, томуу төст өвчний тархалтыг улсын хэмжээнд, улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр үнэлдэг. Одоо 52 дугаар долоо хоног буюу алаг цоог дэгдэлтийн түвшинд байгаа. Томуугийн 1ийн B хүрээний 11, F хүрээний долоон вирусийн тохиолдол илэрсэн. Бусад нь томуу, томуу төст өвчний тохиолдол. Эдгээр шинжилгээг ХӨСҮТ-ийн халдварын тандалтын нэгж дээр өгдөг. Нийслэлийн хэмжээнд 42 тандалтын цэг бий. Эмнэлгийн зүгээс мэдээж амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа.
-Алаг цоог дэгдэлтийн түвшин гэхээр аль үе нь юм бэ. Ханиадны хамгийн дээд түвшиний үе үү?
-Томуугийн тархалтыг улирал, идэвхжлийн, алаг цоог, аймаг, нийслэл, цар тахлын хэмжээнд гэсэн таван хэсэгт хувааж, ангилдаг. Энэ нь ханиадны идэвхжлийн дараагийн үе.

- Ханиад томуу хүндэрсний улмаас өдөрт хэчнээн хүн эмнэлэгт хандаж байгаа бол?
-Нийслэлийн хэмжээнд амбулаторийн тусламж үйлчилгээ өдөрт дунджаар энэ сарын 2-ны байдлаар 19630 иргэнд, долоо хоногт 73500 хүнд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс томуугийн тохиолдол 19.5 хувийг нь эзэлж байгаа. Энэ бол өмнөх жилүүдээс өндөр. Ихэнх тохиолдлыг 0-5 настай хүүхэд эзэлж байгаа. Нийслэлийн хэмжээнд хэвтүүлэн эмчлэх, яаралтай тусламж үзүүлэх, мөн 9 эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх туслмажийг үзүүлж байгаа.
-Идээт үрэвсэл хоолой барьдаг, өндөр хэмтэй халуурдаг энэ ханиад нь одоо яг аль вирусийн төрөлд орох вэ?
-Яг одоо өндөр хэмтэй халуурдаг нь тийм вирусийн төрөлд орно гэсэн зүйлийг тодорхойлж хэлж чадахгүй. Үүсээд байгаа вирус нь хүний дархлаанаас хамааран өөр, өөр хэлбэрээр тусаж байгаа. Өөрөөр хэлбэл, дархлаанаас хамааран ханиад хүнд болон хөнгөн хэлбэрээр тусна. Урьдчилан сэргийлэлтийн хувьд бол хувь хүнээс хамаарна. Ханиад томуу бол халдварт өвчин учир хүнээс хүнд амархан халддаг. Иймээс гараа тогтмол угааж, халуун бүлээн зүйл ууж, хоол ундаа цагт нь идэж, сайн унтах нь чухал. Амрах үедээ амарснаар дархлаа сайн байж, аливаа вирус туссан ч хөнгөн хэлбэрээр тусаад өнгөрнө. Харин дархлаа муугаас хамаарч хоолой нь үрэвслэх, өндөр хэмтэй халуурах тохиолдол гарна.
Ийнхүү хүмүүсийн дунд идээт үрэвсэл хоолой барьдаг, өндөр хэмтэй халуурч, хүндэрдэг ханиадны вирус эрчимтэй тархаж, тэр дундаа 0-5 насны хүүхдүүд илүүтэй хүрч байна.

| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ИДЭЭТ ҮРЭВСЭЛ ХООЛОЙ БАРЬДАГ, ӨНДӨР ХЭМТЭЙ ХАЛУУРЧ, ХҮНДЭРДЭГ ХАНИАДНЫ ВИРУС ЭРЧИМТЭЙ ТАРХАЖ БАЙНА |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |