Шар өнгийн 25 литрийн хоёр сав, 50 литрийн мөн нэг дугуй сав тэргэн дээр түрж, хөх өнгийн шатахууны сав барьсан эмэгтэй, эрэгтэй хоёр худаг дээр ус авахаар ирэв. Тэд бүдэг хөх өнгийн смарт карт гаргаж ирээд ухаалаг худгийн төхөөрөмжид уншуулан, халуун, хүйтэн, зогсоох гэсэн гурван өнгийн товчлуурын улаан буюу халуун гэсэн товчлуурыг дарснаар эгнүүлсэн өнгийн савнууддаа ус дүүргэж гарав. Гэтэл эхний хоёр 25 литрийн сав дүүрээд л автоматаар ус хаагдчихав. Энэ талаар тэд “Одоо 30-40 минут хүлээж байж дараагийн савнууддаа ус авах юм чинь хоёр савтай усаа гэртээ авааччихаад хүрээд ирье” хэмээн ярина. Бид Налайх дүүргийн нэгдүгээр хорооллын уурхайчдын есдүгээр гудамжинд байрлах халуун усны худаг дээр ирсэн нь энэ.
Худгийн ханан дахь зарлалын самбарт “Энэхүү цахим худгийг Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр суурилуулав” гэжээ. Ингээд хаанахын санхүүжилтээр, хэрхэн бүтээгдсэн талаар самбараас мэдээлэл авсны дараа худгаас ус авч байсан хоёр иргэнтэй халуун усны худагтай байх ямар байгаа талаар яриа өрнүүлэв. Тэд “Мэдээж сайхан байлгүй яах вэ, юм угаахаар худгаас ус авч, халаана гэж цаг үрэхгүйгээр шууд халуун усаа аваад аяга таваг, юмаа угаачихна. Харин нэг гэм нь градусаар халдаг болохоор 50 литр ус гарсны дараа 30-40 минут хүлээж, дараагийн ус гоождог. Тийм болохоор жаахан удахаас бусдаар бол их амар. 24 цагийн аль ч үед халуун устай байна гэдэг чинь гэр хорооллын бидэнд их дэмтэй шүү дээ” гэв. Ингээд нөхөр нь 25 литрийн савтай усаа түрсээр гэр рүү гээ явж, эхнэр нь үлдсэн хоёр савтайгаа дараагийн ус гарах хугацааг хүлээсээр үлдэв. Иргэд халуун усны худгаас ийнхүү усаа авдаг бөгөөд усны тэрэг энд тэндгүй хангинаж, нохой боргосон гэр хорооллын завгүй нэг өдөр өрнөж байв.

Налайх дүүрэгт нийт зургаан халуун усны худаг суурилагдсан байх бөгөөд одоогоор ажиллаж байгаа нь бидний энэхүү ирсэн нэгдүгээр хороололд, нөгөө нь уурхайчдын есдүгээр гудамжинд байрладаг гэнэ.
-ОДООГООР ХАЛУУН УСНЫ 80 КАРТ ТАРААСАН-
Цааш явсаар бид Налайх дүүрэг дэх нэгдүгээр хорооллын гудамжинд байрлах халуун усны худаг хүрэв. Биднийг очиход тус худаг дээр нэг ч хүн ирээгүй байх бөгөөд үйлчлүүлсэн иргэд усны бариулыг нь хугалсан гээд эзэн нь бололтой хүн сольж байхтай таарав. Түүнийг Э.Цолмон гэдэг бөгөөд халуун усны худаг суурилуулах төслийн менежер гэнэ. Түүнээс халуун усны худаг хэзээнээс ажиллаж эхэлсэн, иргэд хэрхэн үйлчлүүлж байгаа талаар тодруулахад “Халуун усны худаг суурилуулж эхлээд сарын хугацаа болж байна. Одоогоор Налайх дүүргээс эхлэн гэр хороололд халуун усны худаг байршуулах туршилтаа явуулж байна. Одоогийн байдлаар Налайх дүүргийн хоёр хорооны нэг, нэг худагт төхөөрөмж суулгасан. Халуун усны худаг бусад гүний худгаас онцлог зүйл ихтэй. Нэгдүгээрт, халуун ус гарч байгаа гэдгээрээ ялгаатай. Мөн дээд талдаа суртачилгааны дэлгэцтэй, Е-Mongolia төрийн үйлчилгээг хажуудаа авах боломжийг ярьж байгаа. Энэ асуудлыг Е-Mongolia сайтаас хүлээж байна. Мөн давхар бичил зээлийн платформ холбогдоно. Ингэснээр иргэд иргэний үнэмлэхээ QR кодоор уншуулан бичил зээл авах боломж нээгдэж байгаа юм. Мөн төхөөрөмжөөр ажилладаг ухаалаг худаг учир иргэд смарт картаар үйлчлүүлж буй. Цаашид банкны карт руу шилжүүлнэ. Ингэхдээ картыг хороо харгалзахгүй, авахыг хүссэн өрх бүрт өгч байна. Одоогоор 80 карт тараасан байгаа. Иргэдийн зүгээс их ам сайтай байгаа. Бид ус авч байгаа иргэдийн гүйлгээг хянадаг. Цагаан сарын өмнө иргэд их цэвэрлэгээ хийхэд амар гээд, өдөрт ирэх хүмүүс их байсан” гэж ярилаа. Бид Налайхад ирээд, халуун усны худаг хаана байдаг талаар хүмүүсээс асуухад ихэнх нь мэдээлэл бага байсан бөгөөд худаг болон шатахуун түгээх станцын хүмүүс л мэдэж байсан юм.

-ХУДГИЙН КАРТАА ИНТЕРНЭТ БАНКААРАА ЦЭНЭГЛЭХ БОЛОМЖТОЙ-
Энэ хүрээнд иргэдэд мэдээлэл хэр нээлттэй хүрч байгаа болон үйлчилгээ авах иргэд картаа хэрхэн авч, цэнэглэх, халуун усны үнийн талаар Э.Цолмонгоос үргэлжлүүлэн асуусан юм. Тэрбээр “Энэхүү худаг байрлах нэгдүгээр хороонд 300 өрх бий гэсэн тооцоо байдаг. Эдгээрээс одоогоор 80 нь карттай болсон. Халуун усны худгаар үйлчлүүлэх иргэн 6000 төгрөгөөр картаа авах бөгөөд интернэт банк ашиглан картаа цэнэглэх бүрэн боломжтой. Хэрхэн цэнэглэх заавар картны ард бий. Үнийн хувьд одоогоор хүйтэн ус дөрвөн төгрөг, халуун ус 20-30 төгрөг байгаа. Үнийн тарифыг Налайх дүүргийн ус сувгийн газартай хамтран үнийг нь шинээр тогтоодог” гэлээ.

-ИХЭНХДЭЭ ХҮҮХДҮҮД БОЛОН АХМАДУУД УС АВДАГ-
Туршилт явуулж байгаа учир одоогоор халуун усны худаг хүүхдүүд ус авахыг хориглох зэрэг аюулгүй байдал, эрсдэлийн журам гаргаагүй байна. Учир нь, худгаас ихэнхдээ хүүхдүүд болон ахмадууд ус зөөх бөгөөд халуун ус гэдгээрээ эрсдэл өндөр. Үүнийг худгаас тооцож 60 градусын халуун ус түгээж байгаа аж. Энэ нь өвлийн цагт болох ч дулааны улиралд халуундаа ордог учир хүүхдүүдэд ихээхэн эрсдэлтэй харагдав. Бид халуун усны худагтай ойр байрлах айлын иргэнтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Халуун усны худаг байх зүгээр юм байна. Гэр хорооллынхон бидний цагийг хэмнээд 24 цагийн аль ч үед халуун устай байх нь амар. Нөгөө талаар халуун бүлээн ус чинь өвчин эмгэгийг дарах гол зүйл шүү дээ. Харин цагийн хуваарийг нь сайн харж, усаа авахгүй бол 40 минутын зайтай гардаг юм билээ. Мөн нэг эрсдэл нь хүүхэд усанд явуулахад эрсдэлтэй байгаа юм” гэсэн юм.







| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Иргэдийн цагийг хэмнэгч халуун усны худаг |
|
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
"ХӨГЖИЛТЭЙ ДҮР"-ИЙН ЧАНГА БАГШ, "ЭРВЭЭХЭЙН СҮҮДЭР"-ИЙН ХУУРТАГДСАН ЭМЭГТЭЙГ БҮТЭЭСЭН ОТГОО
2026-03-02 09:41:33
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |