Хоёрдугаар сарын 10-нд АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 40-45 төгрөгөөр өсжээ. Шатахууны үнэ жилийн хугацаанд тав дахь удаагаа нэмэгдээд байгаа нь энэ юм. Шатахууны үнэ өсөхийн хэрээр гарах үр дагавар нь иргэдийн амьдралд тусаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өсөж, үнэ нь дийлдэхээ больдог. Тэгвэл энэ байдлыг угаас ийм гээд тоохгүй өнгөрч болохгүй. Нэг литр шатахууны үнэ нэмэгдэхийн цаана хэдэн жолооч, халаасаа хоосолж, хэчнээн айл хоолгүй хонож байгаа асуудал яригддаг. Нэг айл сарын орлогоо хоол, түрээс, унааны мөнгө гээд хувиарлачихсан байтал, гэнэт нэг өглөө босоод ирэхэд л шатахууны түгээх станцын самбар дээрх үнэ өссөн байх. Үүнээс үүдэн өнөө айлын төсөв хуваарилалт өөрчлөгдөнө. Энэ бол бидний бодит төрх. Хэчнээн олон айл шатахууны нэмэгдсэний маргааш хэцүүдэж суугаа гэдгийг угтаа хэн ч анзаарддаггүй.
Үүнтэй холбоотойгоор бид энэ удаад шатахуун нэмэгдсэнээр иргэдийн нөхцөл байдал ямар байгааг сурвалжиллаа.

-АИ-92 шатахууны үнэ 40-45 төгрөгөөр нэмэгджээ-
Манай улсад “Магнай трейд”, “Сод Монгол”, “Петровис” зэрэг шатахуун түгээх станц бий. Бид эхлээд 32-ийн буудалд байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцаар ороход, “Приус-30” маркийн машинтай иргэн шатахуун авч байхтай таарав. Түүнээс шатахууны үнэ нэмэг талаар асуухад “ Шатахууны үнэ нэмэгдсэн байна, ажилтай орлогтой хүмүүс ч яах вэ, ажилгүй хүмүүст бол үнэхээр хүнд тусаж байна. Манайх гэхэд гэрээсээ би ганцаараа ажил хийдэг, би шатахуунаа авахаас гадна хоол унд, түлш үлээ бүх зүйлээ бэлддэг. Нэг удаа нэмээд өнгөрсөн бол дуугүй өнгөрмөөр байна. Одоо бол үнэндээ хэтэрлээ, бараг сард хэд нэмээд байгаа юм бэ. Би гэхэд өдөрт 20 литр шатахуун хийхэд хангалттай явчихдаг байсан. Одоо бол өдөрт 20 литрээр нь хийж чадахгүй боллоо. Одоо энэ ард иргэдийнхээ амьдралыг яаж гэж байгаа юм” гэж өгүүлэв. Түүний хойноос хоёр “Приус” ирэх бөгөөд тэд цөм тоолуур дээрх үнийн жагсаалтыг харсан мөртлөө түгээгчээс шатахууны үнэ нэмэгдчихсэн юм уу” гэж лавлан асууна. Түгээгч заримд нь “Тэгсэн” гэсэн сулхан дуугаар хариу өгөх бол нөгөө нэгэнд нь “Самбар дээрх үнэ хараарай” гэж хэлэх нь сонстоно. Ийнхүү цааш бид хэд хэдэн шатахуун түгээх станцаар ороход АИ-92 шатахууны үнэ 40-45 төгрөгөөр нэмэгджээ. Түгээгч нарын ихэнх нь шатахууны үнэ нэмэгдсэн нарийн учрыг мэдэхгүй, бидэнд чиглэл өгсөний дагуу ажлаа хийж байна гэсэн хариултыг өгч байсан юм. Учир нь, шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор шатахуун авахаар ирсэн иргэд үнэ нэмэгдсэн талаар асууж, зарим нь түгээгч рүү бухимддаг нь анзаарагдсан юм.

-Олон улсын зах зээлд газрын тосны үнэ нэмэгдснээс үүдэн шатахууны үнэ нэмэгджээ-
Шатахууны үнэ өссөн талаар Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбооны тэргүүн Ж.Мөнхнарангаас тодрууллаа. Тэрбээр “Одоогоор ганцхан АИ-92 шатахууны үнэ өнөөдөр 40-45 төгрөгөөр нэмэгдлээ. Учир нь, олон улсын зах зээлд газрын тосны үнэ нэмэгдсэн. Гадаад үнэ нь нэгээс хоёрдугаар сард тонн тутамдаа 10 хувиар өссөн. Цаашид шатахууны үнэ нэмэгдэх, эс нэмэгдэх нь дэлхийн зах зээлээс хамаарна. АИ-92 шатахуунд зургаан сарын дунджаар үнийг тогтоож байгаа. Нөөц гэвэл аж ахуй нэгжүүдэд дунджаар 45 хоногийн нөөц бий. Бусад нэр төрлийн шатахуун нэмэгдэх үгүй нь энэ сарын 15-20 хооронд тодорхой болно” гэсэн хариултыг өглөө.



| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Шатахууны үнийн өсөлт ба хүмүүсийн амьдрал |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |