
“Хоолой сэрвэгнээд, толгой өвдөөд, хоёр өдөр халуурлаа” гэсээр хорь гаруй настай болов уу гэмээр охин Чингэлтэй дүүргийн XIII хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд коронавирусийн шинжилгээ өгөхөөр иржээ. Эмнэлгийн ажилтан “За, түр суугаад хүлээж бай, 12:00 цагаас нэгдсэн байдлаар шинжилгээ авна, тестээ авчирсан уу” гэж асуулаа. Охин толгой дохиод, хүлээлгийн сандал дээр суух таван хүний эгнээнд шилжив. Түүний араас хоёр ч эмэгтэй ханиалгаж, хамар битүүрээд, толгой өвдөөд намддаггүй гэсэн шалтгаантайгаар мөн шинжилгээ өгөхөөр дугаарлана. Товлосон цагтаа эмнэлгийн ажилтан “За шинжилгээ өгөх хүмүүс дөрөв номерийн өрөө рүү ороорой” гэх нь тэр. Шинжилгээ өгөхөөр ирсэн гурав ороод, удаа ч үгүй гарч ирэв. Тэгээд таван минут хүрэхгүй шахам хугацаанд эмнэлгийн ажилтан “Хоёр зураас, эерэг гарлаа, эмийн багцаа аваад гэртээ тусгаарлагдах хэрэгтэй” гээд бүртгэл хийв. Тус эмнэлэгт ийнхүү үд дундын үед найман хүнээс халдвар илэрсэн нь энэ.
Өрхийн эмнэлэгт шинжилгээ өгөхөөр ирсэн хүмүүсээс гадна даралтаа үзүүлэх, хүүхдийнхээ товлолын вакциныг хийлгэх, эм бичүүлэх гэсэн иргэд ирнэ. Амралтын өдөр болоод тэр үү санасныг бодоход эмнэлгийн ачаалал бага байх бөгөөд шинжилгээ өгөх иргэд орж, гарах нь их байв.
Тус эмнэлгийн дотоод үйл ажиллагааны талаар захирал Г.Нина эмчээс асуухад “Коронавирус болон омикрон хувилбарын тархалт ихэссэнээр энгийн иргэд эрсдэлтэй гээд өрхийн эмнэлгээр үйлчлүүлэх нь багассан. Иргэд өөрсдөө гэртээ даралтаа үзэж, ханиадаа намдааж, эм уун биеэ эдгээж байна. Харин хүүхдүүдийн товлолын вакцин л оройтож байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд вакцинаа хийлгээгүй өнжсөн тохиолдол ч бий. Энэ бол маш муу үр дагавартай. Бага насны хүүхдүүд тогтсон цагтаа вакцинаа хийлгэхгүй байна гэдэг нэгдүгээрт, улаан бурхан, салхин цэцгээр өвчлөх нь ихэснэ. Хоёрдугаарт, дархлаа суларч, амархан ханиад хүрнэ. Эмнэлгийн зүгээс гэрээр нь яваад вакцин хийх боломж бага байгаа. Манай эмнэлгийн ихэнх эмч нар коронавирусийн халдвар авсан болохоор хүн хүч дутмаг байна. Өдөрт халдварын шинжилгээ өгөхөөр ирж байгаа иргэдийнхээ ачаалалд дарагдаад л байж байна” гэв. Өрхийн эмнэлгийн дутагдалтай тал нь коронавирус болон омикроны шинжилгээ өгөхөөр ирсэн иргэд болон энгийн үзлэгийн иргэдийг тусгаарласан зүйл үгүй. Нэг хаалгаар оруулж, үүдний танхимд холилдон суух нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа нь анзаарагдаж байлаа.

Коронавирус болон омикрон хувилбарын тархалт ихэссэнээр энгийн иргэд эрсдэлтэй гээд өрхийн эмнэлгээр үйлчлүүлэх нь багассан. Иргэд өөрсдөө гэртээ даралтаа үзэж, ханиадаа намдааж, эм уун биеэ эдгээж байна.
-ИРГЭДЭД КОРОНАВИРУСЭЭС ИЛҮҮ ОМИКРОНЫ ШИНЖ ТЭМДЭГ ИХ БАЙНА-

Дараа нь бид Сүхбаатар дүүргийн XIII хорооны өрхийн эмнэлэг хүрэв. Мөн коронавирусийн халдварын улмаас шинжилгээ өгөх хүмүүсийн хөлд дарагджээ. Түрүүчийн өрхийн эмнэлгийг бодоход энд хүн их байна. Эмнэлгийн ажилтан “Коронавирусийн шинжилгээ авч байна” гэсэн өрөө рүү шинжилгээ өгөх хүмүүсийг дагуулан орж, шинжилгээг авч, хариуг танилцуулна. Тэгэхдээ тус эмчид эерэг гарсан үйлчлүүлэгчийн нэг “Хамаг бие шархирч өвдөөд, цээжээр хатгаж, жаахан хоол унд идчихээр хөлс ус шиг урсаад байгаа юм” гэхэд эмч, “Омикроны шинж тэмдэг байна. Эмийн багцаа аваад гэрээрээ харзнан гамаа барьж бай, хүндэрвэл дүүргийн эмнэлэгт хандаарай” гэж зөвлөв. Халдвар илэрх иргэдийн шинж тэмдгийн талаар тус эрүүл мэндийн төвийн эмч Г.Баянжаргалаас асуухад “Манай ӨЭМТ-д өдөрт 30-50 коронавирусийн халдвар илэрч байна. Өмнө нь эмийн багцийг халдвар илэрсэн хүн бүрт өгч байсан бол одоо тухайн иргэний биеийн байдлыг эрэмблэн насанд хүрэгчид болон хүүхдийн эмийн багцийг олгож байна. Эмч нар халдвар авч байгаатай холбогдуулан амралтын өдрүүдэд эрүүл мэндийн сайдын тушаалаар 2-3 резидэнт эмч дайчлагдан бидний ачааллыг хуваалцаж байна. Иргэдэд коронавирусээс илүү омикроны шинж тэмдэг их байна” гэлээ.
Халдвар илэрх иргэдийн шинж тэмдгийн талаар тус эрүүл мэндийн төвийн эмч Г.Баянжаргалаас асуухад “Манай ӨЭМТ-д өдөрт 30-50 коронавирусийн халдвар илэрч байна.
Ийнхүү Өрхийн эрүүл мэндийн төвд коронавирус болон омикрон хувилбарын шинж тэмдэг илэрсэн хүмүүс шинжилгээ өгөх нь их байгаа бөгөөд эмнэлгийн ачаалал, хөл хөдөлгөөнөөс сэргийлэн даралтаа үзүүлэх, эмч бичүүлэх, хүүхдийнхээ вакциныг хийлгэж эмнэлэгт орох нь багассан байна.
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Омикрон, коронавирусийн халдвар нэмэгдсэнээр иргэд Өрхийн эмнэлгээр үйлчлүүлэх нь багасжээ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |