Будаг нь халцарсан хашааны төмөр хаалгыг гурван удаа нүдэхэд өвлийн хүйтэнд гадуураа хувцас ч өмсөөгүй жаахан охин нимгэн цамцтай гүйж ирэн хаалга тайлав. “Том хүн байгаа юу, эгч нь, сайжруулсан шахмал түлшний талаар санал гомдол сонсох гэж явна” гэхэд, “Өвөө, эмээ хоёр байгаа” гээд, эргээд гэр рүүгээ гүйв. Бид сайжруулсан шахмал түлшний чанар өнгөрсөн жилээс ямар байгааг иргэдээс сонсож, нөхцөл байдлыг сурвалжлахаар яваа минь энэ. Дээрх айл бол Чингэлтэй дүүргийн Ногоон нуурын оршин суугч. Ажил тарж, хүмүүс эхнээсээ гэртээ ирсэн бололтой айлууд эзэнтэй байгаа нь яндангаас нь гарах утаанаас илт. Бид ч энэ үеийг зориуд тааруулж, энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэхээр гарсан юм.

Удсан ч үгүй ахимаг насны эмэгтэй хүрч ирэв. Түүнд мөн л дээрх үгээ давтан хэлж, “Сайжруулсан шахмал түлшний чанар өмнө жилээс ямар байна вэ ” гэхэд ”Үүнийг л яримаар байсан юм” гэх шиг “За ёстой санал гомдол их байна даа” гэсээр бидний яриа эхэллээ. Түүнийг Н.Эрдэнэцэцэг гэх бөгөөд энд амьдраад 20 гаруй жил болж байгаа гэнэ. Тэрбээр” Сайжруулсан шахмал түлшний чанар өнгөрсөн жилээс эрс муудсан. Нэгдүгээрт үнс, тортог нь дийлдэхгүй байна. Мөн галлагаа хийх үеэр нүүрснээс өөр үнэр гарна. Урьд нь манайх хувингаар зуухандаа дөрөв хийгээд дүүрдэг байсан чинь одоо хоёр хийхэд л нэг шуудай нүүрс дуусаж байна. Хүйтэн өдөр бол өглөөгүүр л нэг шуудай нүүрс дуусчихна. Үнсээ өглөө, орой авахад л болдог байсан бол одоо өдрийн дөрөв, тав авч байна. Өвгөн бид хоёр гэртээ суудаг болохоор байнга л галаа манаж байхгүй бол нэг мэдэхэд гэр хөрчихнө. Мөн өмнө нь манайх хоёр гэрийн 12 уут нүүрсний наймыг нь машиныхаа ард багтаачихдаг байсан бол одоо арав багтдаг болсон. Тэгэхээр савлагаа бага болсон байна. Би хувьдаа барьцалдуулагч бодисыг нь багасгасан юм болов уу гэж таамаглаж байна. Мөн дээрээс нь савлагаа бага болохоор долоо хоногт зургаан шуудай түлш хүрэлцэхгүй байна. Савлагаа бага болохоор айлууд түлш их түлнэ шүү дээ, тэгэхээр утаа нэмэгдэх нь ойлгомжтой. Төр засаг иргэд түлшээ их түлж байна гэхээс илүү сайжруулсан шахмал түлшнийхээ чанарт анхаарал хандуулмаар байна. Түлшээ бага хэмжээгээр хийгээд удаан дулаанаа барьдаг бол байнгын галлагаа гарахгүй, иргэд нь ихээр түлэхгүй амар шүү дээ” гэв. Дөнгөж эхний айлаас нөхцөл байдлыг асуухад сайжруулсан шахмал түлшний чанар муугаас үүдэн гарах үр дагавар олон байна. Тэд ердөө утаан дундаа үнс тортогтойгоо холилдон, ямар ч орчны бохирдол, эрүүл амьдрах нөхцөлгүй сууна.
Сайжруулсан шахмал түлшний чанар өнгөрсөн жилээс эрс муудсан. Нэгдүгээрт үнс, тортог нь дийлдэхгүй байна. Мөн галлагаа хийх үеэр нүүрснээс өөр үнэр гарна.
Цааш явтал, шинэ зам буюу ногоон нуурын орчмын айл өрхүүдийн дунд сайжруулсан шахмал түлшний ганцхан цэг байрлана. Харьцангуй хотын төв хэсэгт байрладаг энэ айлын хашааны гадна талбайд сайжруулсан шахмал түлш хураалттай байх бөгөөд гэрийнхээ гадна түлшний уутаа хураасан харагдав. Тус цэгийн эзэн иргэн Н.Ганбаатараас иргэд түлшээ хэр авч байгаа талаар асуухад “Долоо хоногт таван тонн түлш ирэхэд гурван хоногт л дуусчихдаг байсан. Гэтэл одоо иргэд түлш авах нь багассан. Өнөөдөр пүрэв гараг, өдийд уг нь дуусчихдаг юм. Гэтэл одоо 240 шуудай түлш зарагдаагүй хураалттай байна. Уг нь хүйтний эрч чангарч түлшний хэрэглээ их баймаар. Түлшээ авахаар ирэх хүмүүсээс учрыг нь асуухаар, өмнөх авсан түлш нь дуусаагүй байгаа болохоор авахгүй байгаа гэсэн хариулт өгдөг” гэв. Түүнээс мөн түлшний чанарын талаар асуухад “Шахмал түлш уутандаа янз бүр. Тухайлбал, зарим нь үйрмэг ихтэй, нойтон байдаг. Нойтон нь уугиад мөд шатахгүй. Зарим нь овоо том ширхэгтэй, түлэхэд урамтай шатдаг. Манай эндэхийн айлууд түүхий нүүрс түлэх гээд ч арга байхгүй, хотын төв хэсэгт байрладаг болохоор түүхий нүүрсийг хашаандаа буулгахдаа л баригдана, тэгээд ч үнийг нь дийлэхгүй шүү дээ” гэв. Биднийг ийн явахад дугуй, хог хаягдал шатааж байгаа айл тааралдсангүй. Гэхдээ л модны үнэ тэнгэрт хадчихсан болохоор цаасаар ч болов орлуулж суугаа нь тодорхой.
Нойтон нь уугиад мөд шатахгүй. Зарим нь овоо том ширхэгтэй, түлэхэд урамтай шатдаг.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын энэ сарын 7-9-ний хоорондох хяналт шалгалтаар зуухандаа хог хаягдал хийсэн хоёр зөрчил, хоёр аж ахуйн нэгж хэрэглэсэн тос шатааж, түлш гаргах үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрсэн байна. “Зориудаар утаа гаргая” гэж түлээгүй, модны үнээ дийлэхгүй арга ядахдаа түлсэн цаас, хувцас түлснийхээ төлөө тэд хэрэг хийсэн гэмтэн шиг хэн нэгэнд байцаагдаж, их хотын хамаг гайг тарьж байгааг аятай хүмүүст зэмлүүлдэг. Үүний нэгэн жишээг хэдхэн хоногийн өмнө толгой шийрээ хурдан болгох гэхдээ ороолтоо түлсэн иргэнийг орж байцаасан сэтгүүлчийн үйлдлээс илхэн харж болно. Ил гарсан нь ганц тэр сэтгүүлч болохоос гэрт нүүрсээр гал түлдэггүй орон сууцанд амьдардаг хүмүүс цөм гэр хорооллынхныг гэмтэн шиг үздэг нь нууц биш. Тэгвэл энэ нь шахмал түлшний чанар муу байгаагийн нэг үр дагавар гэдгийг тэд ярьж байна.
-АРГЫГ НЬ ОЛООД ТҮЛЭХЭЭС ӨӨР СОНГОЛТГҮЙ БАЙНА-

Ийн бодсоор дахин нэг айлаас нөхцөл байдлыг асуув. Тус айлын эзэн Г.Баярням “Сайжруулсан шахмал түлшний чанар угаас их муу. Анхнаасаа утаа их гардаг, гарсан утаа нь их хортой. Гал түлээд жаахан утаа гаргахад л нүд хорсож, толгой эргэдэг. Тэгэхээр энэ түлш хэчнээн хортой нь харагдаж байгаа юм. Тэгээд муухай үнэртэнэ. Өнөөдөр дугуй түлээд суудаг хүн байхгүй байх. Бүгд л сайжруулсан шахмал түлш түлж байна. Тэгээд энэ нь үйрмэг ихтэй, нойтон, үнэр ихтэй гээд олон асуудалтай. Одоо тэгээд аргыг нь олоод түлэхгүй гээд яах билээ, ямар даараад суултай нь биш. Төр засаг өөрсдөө утааг багасгана гэж шахмал түлшийг гаргачихаад, одоо болохоор иргэд сайжруулсан шахмал түлшийг ихээр түллээ гэнэ. Учрыг нь олохгүй байна” гэсэн юм.

| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Сайжруулсан түлш үйрмэг ихтэй, нойтон, өмхий үнэртэй учраас ноцохгүй, илчгүй байна |
|
Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-03 12:48:07
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ
2025-11-03 10:39:06
Нийт нутгийн 23 хувьд цастай байна
2025-11-03 09:54:47
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ
2025-11-03 09:51:47
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров
2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА
2025-11-03 08:15:17
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-03 07:00:09
БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА
2025-11-03 07:00:00
ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ
2025-11-03 07:00:00
Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз
2025-11-03 07:00:00
Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-11-03 07:00:00
Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн
2025-11-03 07:00:00
Дэлхийн аваргад Г.Монголжин V байр, Б.Наранхишиг VII байрт орлоо
2025-11-02 14:32:34
Г.Анужин, Э.Булган нар техник спортын ДАШТ-д улсын дээд амжилтыг тогтоов
2025-11-02 14:16:31
Жюү жицү-гийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга эхэллээ
2025-11-02 12:20:05
МҮБХ, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтарч ажиллана
2025-11-02 10:39:50
“Хасын Хүлгүүд” баг, Тайванийн аварга “New Taipei Kings” багийг 90:76-аар хожлоо
2025-11-02 10:32:26
Л.Болд жюү жицү-гийн мастерсын дэлхийн аварга боллоо
2025-11-02 10:19:27
Т.Нэмэхбаяр жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 10:12:38
М.Мөнхтулга жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-02 10:06:36
Б.Бат-Эрдэнэ жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2025-11-02 10:00:01
Б.Энхтүвшин жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 09:54:57
Г.Аварзэд жюү жицү-гийн дэлхийн аваргаас хос медаль хүртлээ
2025-11-02 09:43:37
2025-11-02 09:24:31
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-11-02 08:03:00
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-11-02 08:02:05
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-11-02 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-11-02 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-11-02 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |