Нэгэн цагт коронавирусийн вакцин иргэдийн аврал байсан бол өдгөө хэдийн мартагдах дөхжээ. Энэ байдлыг бид иргэдийн нэмэлт тунгийн хорь гаруй хувийн хамрагдалтаас харж болно. Наймдугаар сарын сүүлчээр эхэлсэн гуравдугаар тунгийн хамрагдалт гурван сарын хугацаанд ийм хэмжээний үр дүнтэй байна гэдэг нь иргэдийн вакцины идэвх суларсан байгааг илтгэнэ. Үүний улмаас улбар шар бүсээс шар түвшинд шилжих мөрөөдөл ч удаашрав.
Иймд Засгийн газраас нийслэл болон аймаг, орон нутагт байгаа иргэдийг нэмэлт тунд идэвхтэй хамруулах аргыг эрэлхийлж байгаагийн нэг нь аж ахуйн нэгжтэй хийсэн хариуцлагын гэрээ. Уг хариуцлагын гэрээгээр хоолны газар, баар, ресторан, кинотеатр, караоке зэрэг танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл аж ахуй нэгж хариуцлагын гэрээ болон гуравдугаар тунд хамрагдсан иргэдэд үйлчлэх журмаа хэрхэн баримталж байгаа талаар бид дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Одоогоор манай улсад өдөр бүр дархлаажуулалтын 44 цэг ажиллаж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн XIII хороонд байрлах цэгээр орж өдөрт нэмэлт тунд хэчнээн хүн хамрагдаж байгаа явцтай танилцлаа. Тус цэгийн эмч Н.Баяржаргал “Манай цэг дээр өдөрт 80-100 хүн хамрагдаж байгаа. Өмнө хамрагдсан хүмүүсээсээ эрс нэмэгдсэн, иргэдийн оролцоо ч идэвхтэй байгаа. Иргэд сэрүүний улирал ирж байгаа учир даарч хөрөхгүй, халуун зүйл сайн ууж дархлаажуулалтдаа хамрагдах хэрэгтэй” гэв. Үүнээс харахад иргэдийн нэмэлт тунгийн идэвх сайжирч, хүн амын 50 хувиас дээш нь нэмэлт тундаа хамрагдвал шар түвшинд шилжиж, манай улс энгийн горимдоо орж, ажил амьдралаа чөлөөтэй явуулах боломжтой гэдгийг ухармсарласан харагдав. Энэ утгаар тус дархлаажуулалтын цэгт нэмэлт тундаа хамрагдчихаад хүлээлтийн танхимд сууж байгаа иргэн Ж.Анхбаяраас вакцины талаар асуухад "Хурдхан шиг энэ өвчнөөс салахын тулд вакциндаа хамрагдаж л байх хэрэгтэй. Энэ коронаг чинь нэг тусаад өнгөрөхгүй. Ахиж хэд ч тусаж байна шүү дээ. Тэгэхээр дархлаагаа хамгаалж, сэрэмжтэй байх хэрэгтэй үүднээс вакциндаа хамрагдаж байна. Хүүхдүүд "Хүн сийрэг үед очиж дархлаажуулалтдаа хамрагд" гээд, өнөөдөр ирлээ. Бусад хүнд хандаж хэлэхэд цар тахлаас хурдхан шиг салахын тулд гуравдугаар тундаа хамрагдаарай гэж хэлье" гэв.
.jpg)
Өнгөрсөн цар тахалтай жил гаруйн хугацаанд олон зүйл өөрчлөгдөж, үйлчилгээний салбарууд хаалгаа барьж, бизнес эрхлэгчид багагүй хохирол амссан. Тэгвэл дөрөвдүгээр сараас хойш нөхцөл байдал нааштайгаар эргэж, аж ахуйн нэгжийн түрүүч үүдээ нээж, энэ сарын нэгнээс соёл урлаг, үзвэр үйлчилгээний салбарыг нээснээр бүрэн нээгдэв. Гэсэн ч 50 хувийн дүүргэлт, цагийн хязгаарлалттай. Нэмээд III тунд хамрагдсан иргэдэд үйлчилнэ гэсэн журамтай. Энэ бол мэдээж нэмэлт тунгийн дархлаажуулалтад иргэдийг хамруулах гэсэн Засгийн газрын нэгэн бодлого бөгөөд нөгөө талаар аж ахуй нэгжүүд хэвийн үйл ажиллагаа явуулахад дөхөм. Энэ ч утгаар бид эхлээд “Тэнгис” кино театраар орлоо. Хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй байх бөгөөд тэдгээрийн ихэнх нь хүүхэд байв.
Тэдний нэг Х.Билгүүнээс кино театрт үйлчлүүлэхэд ямар шаардлага тавьж байгааг асуухад “Ямар ч шаардлага тавиагүй. Гаднаас орж ирэхэд халуун хэмжиж, гар ариутгасан, бусдаар бол тасалбараа аваад л киногоо үзэж байгаа. Би нээгдсэнээс нь хойш гурав дахь удаагаа ирж байна” гэв. Ингээд тус театрын үйлчилгээний нөхцөл байдлын талаар зохион байгуулагчаас нь асуух гэтэл “Манайх мэдээлэл өгөхгүй. Бид мэдээж иргэдэд гуравдугаар тундаа хамрагдсан байхыг шаардаж байгаа. Гэсэн ч нэмэлт тун иргэдийн сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа учир “Хүн бүрт заавал гуравдугаар тундаа хамрагдсан байх ёстой. Тэгэхгүй бол үйлчлэхгүй” гэсэн зүйлийг хэлэх боломжгүй. Иймээс өөр яриад байх зүйл байхгүй” гэсэн хариуг өглөө.

Дараагийн бидний орсон цэг бол паб. Энэ бол өдрийн цагаар бараг хүнгүй шахам байх бөгөөд оройн цагаар жаахан орлого ордог гол цэг. Энэ ч утгаар Баянбүрдийн тойрогт байрлах пабаар ороход хүнгүй байв. Тус газрын эзэн н.Энхтуяа “Манайх хариуцлагын гэрээгээ мөрдөж байгаа. Саяхан шинэчилсэн. Ингэхдээ гэрээнд “Аж ахуй нэгжүүд ажилчдаа нэмэлт тунд хамруулсан байх бөгөөд гуравдугаар тунд хамрагдсан иргэдэд үйлчлэх” гэж заасан байна лээ.
Манайх аль болох бүртгэл хийж иргэдээс гуравдугаар тундаа хамрагдсан талаар нь асуудаг. Гэхдээ хүмүүст хэлэхээс хэтрэхгүй байна. Зарим иргэд “Корона тусаад эдгэрсэн юм чинь вакцинд хамрагдаж яах юм” гэнэ.
Мэргэжлийн хяналтын газраас долоо хоногтоо ирж, шалгалт явуулдаг” гээд үрчийж, хорчийсон “Хариуцлагын гэрээ” гэсэн цаас харуулж, “Үүнийг л мөрдөж ажиллаж байна шүү дээ. Тэгэхгүй бол биднийг торгоно гэж заасан байгаа. Танхимын 50 хувийн дүүргэлттэй бид чинь торгуулийг нь дийлэхгүй” гэлээ.
Гэрээнд “Аж ахуй нэгжүүд ажилчдаа нэмэлт тунд хамруулсан байх бөгөөд гуравдугаар тунд хамрагдсан иргэдэд үйлчлэх” гэж заасан байна лээ.
.jpg)
Хариуцлагын гэрээг хамгийн хариуцлагатайгаар мөрдөх ёстой гол газрууд бол үсчин, цайны газар. Гэтэл бодит байдал дээрээ зай барих, халдвар хамгааллын дэглэмээ аль болохоор мөрдөхийг хичээж байгаа аж. Учир нь эл үйлчилгээний газрууд нь зай багатай байх бөгөөд нэг удаагийн биш аяга тавагнаас эхлэн халдвар дамжих эх үүсвэр болдог. Үсчингийн газар бол үүднийхээ сандалд хоёроос дээш хүн суулгахгүй байх журамтай. Гэвч дөрөв, таваараа бөөгнөрсөн байгаагаас халдвар хамгааллын дэглэмээ төдийлөн сайн мөрдөж чадахгүй байгаа ч сайшаалтай нэг зүйл нь орж ирж байгаа хүмүүсээс "Та гуравдугаар тундаа хамрагдсан уу" гэж асууж байлаа. Мэдээж иргэдийн хувьд янз бүр байх бөгөөд хамрагдаагүй иргэдийг бүртгэн авч, хамрагдахыг сануулж байв.
Энэ талаар Г.Чулуунбилэг “Манайх хариуцлагын гэрээний хүрээнд гуравдугаар тунд хамрагдсан иргэдэд үйлчилнэ” гэдэг ч иргэд вакциндаа хамрагдсан, хамрагдаагүй янз бүр байдаг. Тэгээд нэмэлт тунд хамрагдаагүй бол үйлчлэхгүй гэж мөн болохгүй. Вакцин хийлгэх эсэх нь хүний эрхийн асуудал шүү дээ. Гэсэн ч мэдээж дэглэмээ мөрдөхийг хичээж байна" гэсэн юм.
Ийнхүү гуравдугаар тунд хамрагдсан иргэдэд үйлчилнэ гэсэн журмыг аж ахуйн нэгжүүд өөр өөрсдийнхөөрөө мөрдөж байна. Ингэхдээ эдгээр аж ахуй нэгж дахиж хөл хорионд ормооргүй байна. Үүний тулд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, хэвийн горимд ажлаа хиймээр байгааг нэгэн дуугаар хэлж байв. Үнэхээр л хэдийгээр хариуцлагын гэрээ нэг талаараа аж ахуйн нэгжүүдэд төвөгтэй, дараатай мэт зүйл боловч, угтаа бол энэ цаг үед тэдний эрхэлж байгаа бизнесээ таслахгүй үргэлжлүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа зүйл юм.
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Үйлчилгээний газрууд III тунд хамрагдсан иргэдэд нээлттэй үйлчилж байна |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |