2021 оны аравдугаар сарын 31-ны ням гараг. Эл өглөө манай сурвалжлах баг Чингэлтэй дүүргийн таван буудлаас Монгол III сургууль хүртэл цаг хэртэй алхаж дараах сурвалжилгыг бэлтгэлээ. Гадаа намрын сүүлч налайж, хүйтний улирлын түрүүч иржээ. Эгэл борог нийслэлчүүдийн амьдрал урьдынхаараа завгүй үргэлжилнэ. Угаас "Улаанбаатар хотод хүмүүс зав зайтай, чимээгүй шуугиангүй үе байл уу" гэж бодоход хөл хорионы өдрүүд санаанд бууна. Өнгөрсөн жилийг бодоход энэ жил нийслэлчүүд цар тахалтай ч ажил амьдралаа үргэлжлүүлж буй.
Энэ ч утгаар хөл хөдөлгөөн их байх аж. Гэр хороолол гэхээр уншигч таны санаанд усны тэрэгний хангинах чимээ, нохой боргох дуу, нүүрсний утаа, энд тэндгүй хөглөрөх хог шороо, автобусны дэлгүүрээр орох, гарах хүмүүс гэсэн дүрслэл бууж буй байх. Энэ бол гэр хорооллын ерөнхий төрх. Харин угтаа тэдний амьдрал ямар байна вэ гэдгийг бид гэр хороололд байрлах худаг, дэлгүүр, шахмал түлшний цэг, уугчдын цуглах газар, хог, цаасаар дүүрсэн гуу жалга, автобусанд чихэлдэн суух хүмүүсийг харж болно. Эд цөм нийлж гэр хорооллын буюу нийслэлийн захад орших хэсгийг бүрдүүлнэ.
-ХУДАГ БА УСЧИН ХҮҮХДҮҮД-
Эхлээд бидний сурвалжилга таван буудлын гудамжинд байрлах ус түгээх худгаас эхлэв. Гэр хороололд хамгийн их хэрэгцээтэй, хэзээ ч хуучрахгүй цэг бол худаг. Магад хүмүүс ус уухгүй болсон хойно л энэ цэг хуучрах биз. Гэхдээ тийм байх боломжгүй. Ийн бодсоор зогстол арав гаруй насны хоёр жаал усны тэргэн дээр хоёр хорин тавын сав тавьсаар түрж ирэв. Ах, дүү хоёр бололтой. Ах нь гэмээр арай өндөр нь өнөөхдөө “Чи дээшээ гараад шалаанкаа аваад өг” гэхэд дүү нь ухасхийн авч өглөө. Ингээд усаа өргөн, тэргэнд түрсээр хоёул гэрийн зүг буцав. Ерөөс гэр хороололд хүүхдүүд ус авах нь элбэг. Ах, дүү хоёрын араас ахимаг насны бололтой гэрийн халадтай эмэгтэй хоёр аравтын пидон барьсаар ирэв. Тэрбээр “Хүүхдүүд байхгүй. Усгүй болчихсон байна” гэж ус түгээгчтэй яриа үүсгэв. Удаагүй нэг шар усны сав барьсан жаал хүү мөн ус авахаар ирэв. Түүний хувьд тэрэггүй байсан бөгөөд усаа хэрхэн авч явах нь сонирхол татна. Гэтэл усаа дүүргэж аваад, дааж яван өргөсөөр ойр, ойрхон амарч, явсаар ойролцоох хашааны хаалга хүрэв. Гэр нь ойрхон болохоор ийн явжээ. Түүнээс биш худгаасаа хол зайтай хүүхдүүд даахгүй шахам усны сав өргөөд явах хэцүү. Ийнхүү 30 минут өнгөрөх зуурт гурван ч хүн ус авахаар ирсэн нь энэ юм. Биднийг цааш хөдлөхөд дахиад л хэн нэгэн усаа авахаар ирж байгаа тэрэгний дуу хангинасаар хоцорсон юм.

Цааш явсаар Таван буудлын автобусны буудал хүрэв. Энд хоёр дэлгүүр нэг ТҮЦ байрлах бөгөөд мөн л эндэхийн оршин суугчид байнгын үйлчлүүлэгчид. Эхлээд дэлгүүр оров. Сүүлийн үед дэлгүүрт Хятад улс хилээ хааснаас үүдэн зарим бараа бүтээгдэхүүний хомстол үүссэн. Энэ ч утгаар тус дэлгүүрээс хоёр ч эмэгтэй максим кофе сурагласан бөгөөд тус кофе дэлгүүрт дуусаад арав гаруй хонож байгааг худалдагч мэдээлэв. Үүний дараа дэлгүүрийн хамгийн их гүйлгээтэй барааны нэг бол ширхэгийн тамхи аж. Байсхийгээд л “Esse” тамхинаас гурав, таван ширхэгийг авья" гэсэн залуус орж ирэх аж. Нөгөө талаар килограм мах, ногоо, будаа хамгийн их борлуулагдах бөгөөд зуун грамм архи ч мөн худалдаа сайтай бүтээгдэхүүний нэгт ордог байв. Учир нь өглөө эрт хүмүүс шараа тайлах гэж ийн авч хэрэглэдэг нь бидний орсон дэлгүүрийн хоёр ч үйлчлүүлэгчээс харагдав. Харин ТҮЦ рүү ороход, мантуун бууз, ороомог, кимбаб, хуушуур зэрэг ширхэгийн хоол худалдаалж байх бөгөөд мөн л хүмүүс их авах аж. Тус ТҮЦ-ийн худалдагч эдгээр бэлэн бүтээгдэхүүнийг гэрээсээ хийж ирдэг бөгөөд орой гэхэд дуусдаг гэв. Мөн хил хааснаас үүдэн бараагаа төрөлжүүлж чадахгүй зарим зүйл дуусаж байгааг мөн ярьж байв.
Үргэлжлүүлэн бид явсаар 17 дугаар автобусны буудал хүрэв. Нэгэн жигд амны хаалт зүүсэн хүмүүс автобус хүлээж зогсоно. Зарим нь чихэвчтэй дуу сонсож зогсох бол нөгөө хэсэг нь хоорондоо юм ярина. Энэ зуурт зарим нь байн байн утсаа шалгаж, суух чиглэлийн автобус нь хаана явааг харна. Эндээс ихэвчлэн долоон буудал, Чингэлтэй, Шаргаморьт чиглэлийн автобус явах бөгөөд хүн ихтэй байх аж. Хүн хоорондын зайн халдвар хамгааллын журам хэдийнэ алдагдаж, хүрэх газраа хүрч л байвал суугаад явна гэсэн хүмүүс их байх. Автобус ирээд зогсохоор хяналтын ажилтан “Картаа дараад яваарай. Бэлэн мөнгө өгөхгүй шүү, картгүй нь буу” гэхэд зарим нь огт тоосон шинжгүй автобус руу орж, хяналтын ажилтан араас нь орилж хоцорно. Ийнхүү нэг автобус яваад өнгөрөхөд автобусны буудал жаахан сийрэг болж ирээд, мөдхөн л дүүрчихнэ. Амралтын өдөр болохоор ихэнхдээ “Шарга-Морьт-Дүнжингарав” гэсэн автобус хүн ихтэй явах бөгөөд цагийн зайтай ирэх аж. Учир нь эл автобус эндээс Нарантуул зах руу шууд хүрдэг бөгөөд амралтын өдөр зах руу явах унаа л хамгийн их хүнтэй байх аж. Өмнө нь зах руу микро явдаг байсан бол одоо больж, тийш явах хүмүүс автобус бараадахаас өөр аргагүй болсон. Автобусны буудал дээр ерөөс карт болон ямар автобусанд суух тухай яриа л өрнөх бөгөөд даарсан хүмүүс гадуур хувцасныхаа хармаанд гараа шургуулан, ороолтдоо шигдэн дахиад л автобус хүлээн зогсоно.

Гэр хороололд байх гол цэгийн нэг бол сайжруулсан шахмал түлш. Гудамж бүрт цэг байрлах бөгөөд нэг айлд долоо хоногт зургаан шуудай нүүрс оногдоно. Энэ ч утгаар 17-ийн буудалд байрлах шахмал түлшний цэгт очив. Биднийг очиход хоёр ч иргэн нүүрсээ авч байв. Айл бүрт "Тавантолгой түлш" ХХК-наас “Сайн карт” тараасан бөгөөд айлууд эл картаар долоо хоногт зургаан шуудай нүүрс авах аж. Хэрэв картаа уншуулаагүй тохиолдолд түүхий нүүрс түлсэн торгууль ногдуулах байна. Энэ талаар иргэн Г.Баяржавхлангаас асуухад “Манайх байнгын картаа уншуулдаг. Мартсан үедээ дэлгүүрийнхээ эгчид өгчихдөг юм. Тэгэхээр шууд нүүрсээ авчихна. Одоохондоо бол зургаан шуудай нүүрс долоо хоногтоо хангалттай хүрнэ. Харин ес эхлэхээр жаахан чанга. Өдөрт гал түлэхгүй, эзэнгүй айлуудад болох ч байнгын гэртээ хүн байх айлд хүрэлцдэггүй” гэв. Ийнхүү өдөрт хүмүүс цувран ирж, нүүрсээ авах бөгөөд зарим нь мөн зээлээр авдаг гэнэ. Гэхдээ долоо хоногоос хэтрэхгүй бөгөөд цаанаа системээр давхар хянадаг тул заавал мөнгөө төлсөн байх ёстой байдгийг худалдагч онцлов.

Цааш алхсаар 32-ийн буудалд ирлээ. Энэ бол энэ дэнжийн уугчдыг гол цэг бөгөөд эндээ бөөгнөрч уугаад, шууд унтаад өгнө. Урин цагт бол хаана ч унтсан болох ч хүйтний улиралд хөлдөх аюултай. Энэ удаад биднийг очиход ч мөн л хоёр хүн унтаж байх бөгөөд хажуугаар нь хүмүүс зөрнө. Харин гүүрний буланд арай өөр хоёр нь сууж байх бөгөөд “Хаанаас мөнгө олж дахих уу” гэсэн байртай бие бие рүү гээ харан, хармаандаа гараа хийж сууна. Нэг нь тоос, шороо болсон хүрэмнийхээ хармаанаас “Нокио” утас гаргаж ирэн, халтартсан хуруугаараа хэд дараад чихэндээ барина. Тэгснээ “Түй чоорт, энэ муу утсаа авахгүй л дээ” гэж бухимдана. Тэгээд л хажуугаар нь зөрөх хүмүүсийг дээрээс нь доош хүртэл гүйлгэж, хэн бидэнд туслах бол гэсэн өрөвдмөөр харцаар харна. Тэд ингэж л өдөр хоног, цаг мөч бүхнийг архинаас архины хооронд өнгөрүүлнэ. Зарим нь хүүхэдтэй, гэр бүлтэй байдаг ч тэднийгээ орхиод, ийн гудамжинд амьдрах сонголтыг хийсэн. Тэгээд аль нэг дэлгүүрийн хажууд, гүүрний дор хоног төөрүүлнэ. Харин гэртээ аавгүй, ээжгүй хүүхдүүд, хүү нь гудамжинд гарчихсан ээж сууж байгаа гээд бодохоор харамсмаар санагддаг.
.jpg)

Ийнхүү энхэл донхолтой гуу жалга, зам харгуйгаар уруудсаар дөрвөн буудал хэртэй алхав. Одоо бидэнд дахиад нэг буудал бий. Энэ хугацаанд харсан гол зүйл бол хог новшоор дүүрсэн гуу жалга, эвдэрсэн зам. Зам засварын ажил эхлэхэд замын эвдрэл гэмтэл засах гол цэг бол Шинэ зам. Жил бүр энд зам засварын ажил хийнэ. Гэвч гараад алахахад засваргүй зам нэг ч үгүй. Гэр хорооллын замд хийсэн нэг зүйл нь зарим гудамж засмал замтай болсноос өөрөөр эвдэрсэн, хагарсан, цуурсан зам харгуй хэвээр. Ялангуяа, гуу жалгад тогтсон усан дээр хөвөх гялгар, уут хогны асуудал ч цэгцлэгдээгүй. Энхэл, донохолтой хагархай замаар өдөр бүр нааш, цааш алхсаар хүмүүс ч тоох шинжгүй болтлоо дасчихсан.


| Гэр хорооллын нэг өдөр буюу таван буудал алхсан нь |
|
Эрүүгийн 872 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2025-12-23 09:49:27
ТАНИЛЦ: ХУДАЛДААНЫ ЗАХЫН БОССООС ХАМГИЙН ТОМ САЛБАРЫН ДЭД САЙД БОЛЖ ДЭВШСЭН Б.ЭНХТҮВШИН
2025-12-23 09:00:00
Ц.Анандбазар, Францын Элчин сайд Коринн Перэратай уулзлаа
2025-12-23 07:15:00
2025-12-23 07:10:00
ХҮН НАМД ХҮН ҮЛДЭХ НЬ ҮҮ Т.ДОРЖХАНД ДАРГА АА
2025-12-23 07:00:01
МОНГОЛЫН САЙД, ДАРГА НАРЫН ХЭН НЬ ОХУ-ААС ШАТАХУУН ЦАРАЙ АЛДАЖ ГУЙХ ВЭ
2025-12-23 07:00:00
"ХҮНИЙ ТӨЛӨӨ" КИНОНООС "ЭЦСИЙН ЗОГСООЛ II" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮД
2025-12-23 07:00:00
2025-12-23 07:00:00
Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 12 хүн авран хамгаалжээ
2025-12-22 13:36:45
Г.ДАМДИННЯМ: МАНАЙ УЛС ШАТАХУУНЫ ХОМСДОЛТОЙ БАЙГААД УУЧЛАЛ ХҮСЬЕ
2025-12-22 13:33:48
УНАГАН ХАЙРЫН УЯНГАТАЙ ЭМЭГТЭЙ
2025-12-22 13:17:48
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР Д.РАГЧАА АГСНЫ ЭЭЖ Ш.СЭРЖМЯДАГ: МИНИЙ ХҮҮ “ЭЭЖ ЭЭ, БИ ХОЁР САНТИМЕТР ӨСЧИХСӨН БАЙНА” ГЭЭД БӨӨН БАЯР БОЛДОГ СОН. БИ Ч ХҮҮГЭЭ ДАГААД ХӨӨРЧИХДӨГ БАЙЖ БИЛЭЭ
2025-12-22 13:15:54
БАЯНДУНГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН АВРАГЧ Г.БАГАБИШИЙН ЭХНЭР А.ДАЛАЙСАЙХАН: МОНГОЛЫН ТӨР НӨХРИЙГ МИНЬ ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЧИХСЭН БОЛ АМЬД БАЙХ БАЙСАН ДАА
2025-12-22 13:13:21
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-12-22 13:08:56
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-22 13:07:15
2025 он: Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа айлчлав
2025-12-22 11:29:23
“Тамирчдын форум” амжилттай зохион байгуулагдав
2025-12-22 10:45:49
Амьсгалын замын цочмог хүнд халдвартай 51 хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэж байна
2025-12-22 10:40:23
ОБЕГ: Өнгөрөгч долоо хоногт албан хаагчид 12 иргэний амийг авран хамгааллаа
2025-12-22 10:10:22
К.Ёолк “Алтан Бүргэд” наадмын “Шилдэг тамирчин” шагналыг хүртлээ
2025-12-22 07:05:00
“Ихэр бээлий” клубийн А.Мөнгөнзул “Говийн бүс”-ийн тэмцээнд түрүүллээ
2025-12-22 07:00:00
АЛЬПИЙН УУЛСЫН “ОЧИР АЛМАЗАН ШИГТГЭЭ” ШВЕЙЦАР
2025-12-22 07:00:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-22 07:00:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-22 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-22 07:00:00
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЧИХЛЭЭ, Ж.ЧИНБҮРЭН САЙД АА
2025-12-22 07:00:00
ТҮҮНИЙ ГУРВАН ЦАГ ДӨЧИН ТАВАН МИНУТ
2025-12-22 07:00:00
МОНГОЛЫН ТӨР УТААГҮЙ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЖ, УТААНД НЬ 7857 МОНГОЛ ХҮН УГААРТАЖ, 150 НЬ АМИА АЛДСАН ЭМГЭНЭЛ
2025-12-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |