“Чинжүү нэг кг нь 20000 төгрөгөөр худалдаж байна” гэж худалдаа эрхлэгчийг хэлэхэд нэгэн үйлчлүүлэгч “Пээ, нарийн ногоо иднэ гэж саналтгүй болжээ” гэж уулга алдав. Энэ бол сүүлийн үед хүнсний ногооны үнэ нь тэнгэрт хадаж буй “Барс” захад болсон яриа. Тээврийн зардлаас үүдэн угаас хүнсний зах, худалдааны төвүүд бараа материалынхаа үнийг нэмсэн ч тэр үсрээд л 1000-2000 төгрөгөөс хэтрэхгүй. Гэвч нээснээсээ хойш нам гүм байсан тус зах ногооны үнээ ийнхүү огцом нэмж, иргэдийн нүдийг орой дээр нь гаргав. Ингээд бид хүнсний ногооны хэд хэдэн тасгаар оров. Зарим нь төмс, лууван, манжингаас өөр зүйл үгүй сууж байлаа.
.jpg)
Энэ талаар худалдагч Г.Энхчимэгээс асуухад “Нарийн ногоо тасраад долоо хонож байна. Хятадын Эрээнд коронавирус гарсан. Хүн амаа нийтээр нь шинжилгээнд гурван удаа хамруулах шийдвэрийн хүрээнд хилээ сарын хугацаанд хааж байгаа юм билээ. Одоо тэгэхээр нарийн ногоо гэдэг зүйлийг толгойноосоо авч хая. Өнөөдөр “Барс” захад цөөн хэдэн лангуун дээр чинжүү, хулуу зэрэг ногоо л үлдсэн. Бусад нарийн ногоо бүгд тасарсан” гэв. Үргэлжлүүлэн бид нарийн ногоо үлдсэн тасгаар орж, үнэ асуув. Энд хулуу нэг кг нь 10 мянга, хятад чинжүү нэг кг нь 15000, монгол чинжүү нэг кг нь 20 мянга, өргөст хэмх нэг кг нь 20 мянга төгрөг, цэцэгт байцаа нэг кг нь 20 мянга, салат навч 20-25 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалж байв. Үнэ өссөн талаар худалдагч Н.Мөнхжаргалаас асуухад мөн л хил хаасантай холбон тайлбарлаж байсан бөгөөд нөгөө талаар нарийн ногооны үнэ угаас цар тахал гарснаас хойш нэмэгдсэн гэж ярилаа..jpg)
Биднийг ийн явахад тус захад нарийн ногоо эрж, сурсан хүмүүс их байв. Иргэн Г.Баярхүү “Өнгөрсөн долоо хоногоос бүр их нэмэгдсэн байна. Тухайлбал, түрүүчийн долоо хоногт чинжүү 17000, брокли 18000 төгрөгөөр борлуулагдаж байсан. Хил хааснаар далимдуулж ногоочид арай дэндүү үнээ нэмж байна. Нэг хэсэгтээ нарийн ногоо идэхгүй нь. Үүнийг дагаад бусад ногоо, жимс жимсгэний үнэ нэмэгдэж байна. Хил хааснаар наймаачдад хохиролтой ч хамгийн гол нь ард түмэн. Сүүлийн хоёр жил хөл хорио, цар тахлаар далимдуулж худалдаачдын үнийн хөөрөгдөл арай л ихсэж байна” гэлээ. Ингээд үргэлжлүүлэн бид жимсний үнэ сонирхов.
Тухайлбал, польш алим 6000 төгрөг, монгол алим нэг кг нь 10000, мандарин кг нь 15000, усан үзэм нэг кг нь 18 мянга, банана кг нь 8200, лимон хоёр ширхэг нь 2500 төгрөгөөр худалдаалж байв.
Үнэ өссөн эсэхийг худалдаа эрхлэгчээс асуухад “Тээврийн зардлаас үүдэн 1000-2000 төгрөгөөр нэмэгдсэн. Хил хаагдсанаар нарийн ногоо тасарснаас үүдэн бусад орноос орж ирэх барааны үнэ нэмэгдэж байна. Алим, улаан лоолио дотооддоо тариалдаг хүмүүс л хохиролгүй байх шиг байна. Бусдаар бол нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг л байна” гэсэн юм. Ийнхүү эл худалдааны төвд нарийн ногоо хомстож, үнээ хэд дахин нэмжээ. Нөгөө талаар иргэд үгээ барж, худалдаачид ч иргэдэд үнээ хэлэхээс халгаж байх шиг.
.jpg)
Бид хил хааж, худалдаа наймаачид хохирч байгаа асуудлаар тус захын ахлах байцаагч Б.Бат-Эрдэнэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-“Барс” захад нарийн ногооны хэчнээн худалдаа эрхлэгчид байна вэ?
-Манай захад нарийн ногоо зардаг 100 гаруй худалдаа эрхлэгчид байна.
-Хил хааснаар нарийн ногоо хомстож, үнэ нь ихэссэн байна. Танай зүгээс үнэ тогтоосон зүйл бий юу?
-Манай зүгээс үнэ ханш тогтоосон зүйл байхгүй. Гэхдээ бөөний худалдааны төв гэдгээрээ 500-1000 төгрөгийн хооронд л нэмэгддэг. Харин цар тахлаас үүдэн тээврийн зардал өссөнөөр худалдаачид үнээ ихээр нэмж байна. Хятадын хилээс нааш нэг машин 26 тонн бараа ачиж ирдэг. Хуучин ачааны үнэ дөрвөн сая байсан бол өдгөө 40 сая болсон.Тэгэхээр 3000 төгрөгөөр худалдаалж байсан өргөст хэмхийг 9000 төгрөгөөр зарах болж байгаа юм. Хэрэв тээврийн зардал эргээд хэвэндээ орох бол ногооны үнэ хэвээр байна. Цар тахал гарснаас хойш 25, 30, 40 сая болж нэмэгдсэн. Учир нь нэг машин цаанаасаа 45 хоног хүлээгдэж орж ирдэг болохоор тээврийн үнэ ингэж өссөн.
-Хил хааж, бараагаа татаж болохгүй байгаа худалдаа эрхлэгч нартаа ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Бүр ч хоосорч байгаа юм биш. Монгол нарийн ногоогоо худалдаачид маань борлуулж байна.
.jpg)
.jpg)
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: “Барс” захад нарийн ногоо хомстож, үнэ нь нэмэгджээ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |