Автомашиныхаа хаалгыг зугуухан онгойлгон нэгэн жолооч “Приус-20” загварын автомашины 195 хэмжээтэй өвлийн дугуй хэдэн төгрөг вэ” гэж асуухад худалдагч хариуд нь "75 мянган төгрөг" гэв. Нийслэлийн томоохон автомашины материалын төвлөрсөн цэг “Өгөөмөр” техник захад өдөр бүр ийм яриа өрнөнө.
Цас орохоос урьтаж, өвлийн дугуй авах "санаа өвөрлөсөн" иргэд "Өгөөмөр" захад ирж, худалдан авалт хийхээсээ илүүтэй үнэ асуугаад л буцаж харагдана. Өвлийн дугуй сонирхож явсан жолооч ярианаас үзэхэд автомашины өвлийн дугуй өнгөрсөн жилээс өссөн гэнэ. "Өгөөмөр" захад суудлын автомашины өвлийн дугуйны хамгийн хямд нь 50 мянган төгрөг байх бол, хамгийн их үнэтэй нь 1.4 сая төгрөг үнэтэй байна.

Сурвалжилгын эхэнд дурдсан "Приус-20" загварын автомашинтай эрийн сурагласан 195 хэмжээтэй өвлийн дугуй 75 мянган төгрөгийн үнэтэй. Харин 16, 65, 215 хэмжээтэй “Приус-41” загварын автомашины өвлийн дугуй хээнийхээ хэмжээнээс хамааран 70-100 мянган төгрөгөөр борлуулагдаж байсан юм. Энэ үнэ нь өмнөх жилээс 10-20 мянган төгрөгөөр өссөн талаар жолоочид учирлаж байлаа. Учир нь өмнө жил суудлын машины өвлийн дугуй хамгийн хямддаа 25 мянган төгрөг байсан бол, дээд үнэ нь 1.2 сая төгрөгөөр борлуулагдаж байв.

Автомашины өвлийн дугуйны үнэ өссөн талаар суудлын автомашины өвлийн дугуй худалдаж байсан хижээл насны эр “Манайх дугуйгаа Япон, Солонгос Улсаас татдаг. Тэгээд тээвэрлэлтийн үнэ өссөнөөс хамаараад үнэ нь "жаахан” өссөн. Тяньжины тээврийн зардал их өссөн. Гэсэн ч бид ганц, хоёр мянган төгрөг нэмэхээс, тав, 10 мянгаар нь нэмээгүй. Ямар ч худалдаачид бараа таталт, тээврийн зардал өссөн гээд барааныхаа үнийг үсрээд л 1000 төгрөгөөр нэмэгдүүлэхээс хэтрэхгүй. Одоо уг нь ид сезоны үе. Гэхдээ худалдан авагчид муу байна. Хуучин бол манай захад хүмүүс жилийн энэ цагт бужигнаж байдаг байлаа. Одоо харин нам гүм байна. Нэг өдөрт тоотой хэдэн жолооч үнэ асуухаас өөр зүйлгүй байж байна даа” гэж ярив.
Худалдагчийн хэлж шиг "Өгөөмөр" захын хөл хөдөлгөөн нам гүм байх бөгөөд худалдагчид өөр өөрсдийн агуулгын үүдэнд өнөө хэдэн дугуйгаа нааш цааш өнхрүүлэх дүр зураг л үзэгдэхээс өөрөөр сонирхол татах зүйл ховор гэж хэлж болно. Дугуйны үнийн талаар худалдаа эрхлэгч Г.Энхбаяр “Тээврийн зардал 2500 ам.доллар байсан бол одоо 2700 ам.доллар болсон. Тээврийн зардал өссөнтэй холбоотойгоор өвлийн дугуйны үнэ хамгийн багадаа 5000 төгрөгөөр өссөн. Тэр дундаа 95,65,15 гэхэд дугуйныхаа хээнээс хамаараад 50 мянган төгрөгөөс эхэлж байна. Бидний нөхцөл байдлыг ойлгохгүй жолооч нар “Ямар үнэтэй юм бэ” гэж бухимддаг. Тээврийн зардал өсөөд байхад хуучин үнээр зарах юм бол бидэнд ямар ч ашиггүй болж дампуурах дээрээ тулна. Тээврийн зардлын үнэ буусан цагт л дугуйны үнэ бууна” гэхчлэн тус захын худалдаа эрхлэгчид үнэ өсөж байгаа шалтгааныг тээврийн зардалтай холбон тайлбарлаж байлаа.

Автомашины өвлийн дугуйны үнэ нэмэгдсэн талаар жолооч Н.Жамбалням “Угаасаа өвлийн дугуй, бензин маслоны үнэ жил бүр нэмэгддэг. Энэ жил бүр 10-20 мянгаар нэмэгдсэн байна. Арга мухардаад арай хямд гээд Япон болон Хятад Улсаас оруулж ирэх дугуйнаас худалдаа хийсэн. Хүйтрэх тусам үнэ нь өснө үү гэхээс буурахгүй. Үнэ нь тэнгэрт хадсан эөвлийн дугуйг авч чадах чадалтай хүмүүст бол юу ч биш. Харин ядарсан жолооч нарт ихээхэн дарамт болдог. Би “Приус -20” загварын автомашинтай. Миний машины 195 хэмжээтэй ширхэг дугуй 70-75 мянгаар худалдаалж байна. Үүнийг дөрвөн дугуйгаар бодоход 300 мянган төгрөг болно. Харин Япон болон Хятадаас орж ирсэн нь 50 мянгаас эхэлж байна. Хамгийн гол нь чанар. Гэхдээ үнийг нь дийлэхгүйн учраас л аль үнэ хямд, чанар муутайг нь авахаас өөр аргагүй болж байна" хэмээн учирласан юм.
.jpg)
"Өгөөмөр" техник захад автомашины өвлийн дугуйнаас гадна тос, масло сонирхохоор ирэх хүн олон. Энэ жил ч мөн тос, маслоны үнэ тээврийн зардлаас хамаарч өссөнийг худалдагчид онцолж байлаа. Тухайлбал, дизель хөдөлгүүртэй моторын тос "Өгөөмөр" захад 40-50 мянган төгрөгийн үнэтэй, бензин хөдөлгүүртэй автомашины тос, масло 25-45 мянган төгрөгөөр худалдаалагдаж байв. Үнийг авч үзвэл өнгөрсөн жилийн мөн үеэс дор хаяж, 1000 төгрөгөөр өссөн байгаа юм. Өнгөрсөн жил дизель хөдөлгүүртэй моторын тос 30-40 мянга, бензин хөдөлгүүртэй моторын тос 20-40 мянган төгрөгийн үнэтэй байсан талаар үнэ асууж, сурагласан жолоочид хэлж байв.
Д.БЯМБАСҮРЭН

| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Автомашины өвлийн дугуйны үнэ 10-20 мянган төгрөгөөр өсжээ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |