Эрдэнэтчүүд энэ сард хагас зууны түүхт ойгоо тэмдэглэнэ. Энд ч зам харгуй тавиад, тэнд ч цэцэг мод тариад, төв талбайгаа хүртэл гантиглаж, тэртээ 50 жилийн өмнө Эрдэнэтийн их бүтээн байгуулалт ингэж өрнөж байсан болов уу гэмээр ид бужигнаж байна. Түүхт 50 жилийн ойгоо угтаж 50 бүтээн байгуулалтын ажил эхлүүлсэн нь Эрдэнэт хотыг ийн хөл хөдөлгөөнд оруулжээ. Тэгээд болоогүй, гэр хорооллынхон нь хашаа хороогоо будаж, орон сууцныхан нь шилээ цонхоо арчиж, үйлчилгээний газрууд нь хаяг самбараа сэлбэж, ерөөс зочдоо угтахад хүүхэд хөгшидгүй бэлдээд, завтай хүн нэгээхэн ч алга, энэ хотод.
Эрдэнэтийн түүх бол бүхэлдээ эв нэгдлийн, хамтын хөдөлмөрийн, бас залуу насны түүх юм. Эрдэнэтийн их бүтээн байгуулалтад хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 15 улсын 43 үндэстэн, ястны 15 мянга гаруй инженер, техникийн ажилчид, барилгачид, Монголоос бүх аймгийн 6000 гаруй илгээлтийн эзэд, инженерүүд, Ардын армийн дайчид оролцсон гэх тоо бий. Яс үндэс, хэл соёл, мэргэжил боловсрол өөр энэ олон мянган залуучуудын эв нэгдэл, хамтын хөдөлмөрөөр өнөөгийн Эрдэнэт сүндэрлэсэн түүхтэй. Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос Эрдэнэт хотын их байгуулалтад дайчлагдаж, эзэмшсэн мэргэжил, залуу насаа энэ хотын хөгжилд зориулсан илгээлтийн эздээс 140 гаруй хүн өдгөө Эрдэнэт хотдоо энх тунх амьдарч, түүхэн хөгжлийнх нь амьд гэрч болж яваа.
Тэртээ 1973 онд Барилгын цэргийн 111-р ангийн байлдагч байхдаа Эрдэнэтийн их бүтээн байгуулалтад оролцохоор очсон Ц.Цэнд-Аюуш Эрдэнэт хотын анхны айлуудын нэг болж, өдгөө энэ хотдоо амьдарч буй. Тэрбээр “Анх биднийг очиход мал тууврын зам дайрч өнгөрдөг цэцэгтэй цэлийсэн хөндий л байлаа. Ингээд бидний 1000 гаруй цэрэг төмөр вагончигт байрлаж, анх холбооны барилгын ажлыг эхлүүлж байсан юм. Дараа нь бид орон сууцны барилгуудаас эхлээд Эрдэнэтийнхээ олон ч барилгыг барьсан. Одоо бодоход бид залуухан, ядрахгүй, ёстой л яралзтал ажилладаг байж дээ. Цэргээс халагдаад Эрдэнэт үйлдвэртээ ажилд орж, эхнэртэйгээ танилцаж, Эрдэнэт хотынхоо анхны айлуудын нэг болж, одоо ч энэ хотдоо сайхан амьдарч байна. Ширхэг тоосго бүрийг нь өрөлцөж явсандаа өөрөөрөө бахархаж, бас энэ хотоо хайрлаж байхыг хүүхдүүддээ сургаж суудаг” хэмээн дурсаж байлаа.
Эрдэнэт хот ингэж л эх орны өнцөг булан бүрээс цугласан цэл залуухан инженерүүд, илгээлтийн эзэд, эгэл жирийн барилгачдын залуу нас, хөлс хөдөлмөр, хүсэл мөрөөдлөөр өсөж өндийсөн, өргөжин тэлсэн. Өдгөө ч Эрдэнэт хотын түүхэн хөгжлийг залуучууд түүчээлж яваа, хүн амынх нь 59.6 хувийг нь хүүхэд, залуучуудын эзэлдэг, залуусын хот юм.
Бас нэгэн түүх, Эрдэнэт хотын анхны багш нарын нэг Д.Нарантуяа 1976 онд Багшийн сургууль төгсөөд, тэр зунаа илгээлтийн эзэн болж Эрдэнэтэд ирж байв. Энэ тухайгаа ахмад багш Д.Нарантуяа дурсахдаа “Анх нээх их бороо зүсэрсэн өдөр Эрдэнэтдээ ирж байснаа санадаг юм. Илгээтийн эзэд бужигнаж, ажил ёстой л ундарч байсан үе. Ингээд би Эрдэнэтийн 1-р сургуулийн 1А ангийг дааж авч байлаа. Сар гаруйн дараа намайг шинэ байгуулагдаж байгаа 2-р сургууль руу шилжүүлэх тушаал гарсан. Гэтэл удалгүй дахиад 3-р сургуулийг байгуулахаар болж, намайг анхны багш нарынх нэг болгож шилжүүлсэн. Ингээд дэнж дээр таван ханатай зургаан гэр бариад, хүүхдүүдээ авч, 3-р сургуулийнхаа үйл ажиллагааг хэлүүлж байлаа. Тухайн үед өнөөх таван ханатай зургаан гэрийн маань галч нь “Гарьдмагнай” УСК-ны Далайцэрэнгийн дүрээр түмэндээ хайрлагдсан Д.Батдорж байлаа шүү дээ. Жил гаруйн дараа 3-р сургуулийн маань барилгын ажил эхэлж, бид багшлахын хажуугаар тоосго зөөх, шавар зуурах давхар ажилтай болсон. Ингэж бид 1978 оны намар өөрсдийн хөлс хөдөлмөрөөр хичээлийн байраа ашиглалтад оруулж, шинэ байрандаа хичээллэж эхэлсэн. Ингэж би 3-р сургуульдаа эсгий гэртэй байхаас нь эхлээд 41 жил ажиллаад тэтгэвэртээ суусан даа. Бас би чинь амьдралынхаа ханьтай 3-р сургуулийн Зургийн багш байхад нь гэр бүл болж, таван сайхан хүүхэдтэй болсон. Манайх Эрдэнэтийнхээ Манлай гэр бүл, Соёлч гэр бүлээр хоёр доторч байсан энэ хотын ууган айл” хэмээн бахархан ярьж байлаа.
![]()
Эрдэнэт хот буюу Орхон аймаг түүхт 50 жилийн ойгоо бахархах олон амжилттайгаар угтаж, урьсан зочдоо бардам хүлээцгээж байгаа. Эн түрүүнд эдийн засгийн бүх л үзүүлэлтээрээ бусад аймгуудаа манлайлж, амжилтаа хадгалсаар яваа нь хагас зууны түүхийнх нь том амжилт. Орхон аймаг өдгөө улсын төсвөөс татаас авдаггүй, эсрэгээрээ төсөвт орлого төвлөрүүлдэг цөөхөн аймгийн нэг. Энэ онд л гэхэд Орхон аймаг улсын төсөвт 92 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан. Гэтэл энэ онд 14 аймагт улсын төсвөөс 297 тэрбум төгрөгийн татаас өгч байгаа. Энгийнээр бол, 14 аймагт өгч байгаа татаасны 3\1 нь Орхон аймгийн төсвөөс гарч байгаа гэсэн үг. Хоржоонтой нь, улсын төсвөөс хамгийн их татаас авдаг аймгууд ихэнх нь Орхон аймгаас даруй 50 жилийн өмнө байгуулагдсан буюу 100 жилийн ойгоо тэмдэглэцгээсэн байдаг.
Орхон аймаг эдийн засгийн хувьд хүчирхэг байгаа нь олон шалтгаантай. Эхний шалтгаан нь мэдээж, улсдаа тэргүүлэх үйлдвэрүүд энэ аймагт тогтвортой үйл ажиллагаа явуулж, тэднийг дагаад олон зуун компаниудын бизнес цэцэглэж байгаа. Ази тивд тэргүүлэх 10 уурхайн тоонд багтдаг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монгол хонины ноосны чанарыг дэлхийн 20 гаруй оронд таниулж бүтээгдэхүүнээ экпортлож буй “Эрдэнэт хивс” ХХК, жилд 2.0 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэж, зэс утас, цахилгааны утас үйлдвэрлэдэг “Эрдмин” ХХК, жилд 10.0 мянган тонн катодын зэсийг гидрометаллургийн аргаар ялгах хүчин чадалтай “Ачит-Ихт” ХХК зэрэг томоохон үйлдвэрүүд гээд 2200 гаруй аж ахуйн нэгж тогтвортой үйл ажиллагаа явуулж байна гэхээр бизнесийн хувьд ямар таатай, эдийн засгийн хувьд ямар хүчирхэг аймаг болох нь тодорхой харагдаж буй байх.
Орхон аймаг улсын төсөвт 92 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан. Гэтэл энэ онд 14 аймагт улсын төсвөөс 297 тэрбум төгрөгийн татаас өгч байгаа.
Цаашилбал, жил бүр аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээг Бизнесийн үр ашиг, Эдийн засгийн тамир тэнхээ, Дэд бүтцийн хөгжил, Засаглалын үр ашиг зэрэг үзүүлэлтийг нэгтгэж гаргадаг. Энэхүү аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээг Орхон аймаг тасралтгүй тэргүүлж ирсэн. Мөн Орхон аймаг ДНБ-ий өсөлтөөрөө бусад аймгуудаас тэргүүлдэг. 2025 оны байдлаар ДНБ нь 4.1 их наяд төгрөгт хүрч, сүүлийн 10 жилийн дунджаар 11.4 хувийг өсөлттэй гарсан. Тэгэхээр Монгол Улсын ДНБ-ий 4.6 хувийг, хойд бүсийн ДНБ-ий 66.4 хувийг бүрдүүлдэг гэсэн үг. Үүнийг дагаад, Орхон аймгийн нэрлэсэн дундаж цалин улсын дунджаас их буюу 2025 онд 27.3 хувиар их байсан. Тиймээс ч аз жаргал, амьдралын чанар хайж Улаанбаатар хотоос Эрдэнэт хот руу нүүх залуу гэр бүлийн тоо нэмэгдсээр байгаа. 2024 онд Эрдэнэт хотод 3195 иргэн шилжиж очсон. Тэднээс 1327 иргэн нь Улаанбаатар хотоос шилжиж очжээ.
Товчхондоо, Орхон аймаг түүхт 50 жилийн хугацаандаа эдийн засгийн хувьд хэрхэн хүчирхэгжсэн нь дээрх хэдхэн жишээгээр хангалттай харагдаж буй биз ээ.
![]()

Орхон аймаг энэ жил орон нутгийн төсвөөсөө аймагтаа 388 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж буй. Сургууль, цэцэрлэгийн барилга, инженерийн шугам сүлжээний шинэчлэл, цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, авто замын засвар шинэчлэл, орчны тохижилт, ногоон байгууламж гээд олон 176 ажлын жагсаалт дурайж байна. Энэ бүх ажлууд нь Эрдэнэт хотын иргэдэд, түүхт ойг зорин очих зочдын нүдэнд бэлхнээ харагдах тул нэг бүрчлэн дурдах илүүц биз.
Жишээ нь, “Ногоон хот” хөтөлбөрийн хүрээнд айл өрх бүрийг хашаандаа 3-5 ширхэг мод тарьж ургуулах хөдөлгөөнд уриалж эхэлсэн. Өнгөрсөн жил л гэхэд гэр хорооллын айлууддаа 50 мянган модны суулгац тараах ажлыг эхэлсэн, энэ жил нэмээд 25 мянган модны суулгац тараана.
Харин Орхон аймгийн удирдлагуудын алсын хараатай, атаархмаар зарим төсөл, хөтөлбөрүүдийг дурдах нь зүйтэй. Тухайлбал, Орхон аймаг чанартай замтай, цэвэр агаартай, бас ухаалаг, ногоон хот болох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилт тавьж, хэдийнээ эхлүүлжээ. Жишээ нь, “Ногоон хот” хөтөлбөрийн хүрээнд айл өрх бүрийг хашаандаа 3-5 ширхэг мод тарьж ургуулах хөдөлгөөнд уриалж эхэлсэн. Өнгөрсөн жил л гэхэд гэр хорооллын айлууддаа 50 мянган модны суулгац тараах ажлыг эхэлсэн, энэ жил нэмээд 25 мянган модны суулгац тараана. Энэ мэтээр Эрдэнэт хотын гэр хорооллын айлууд хашаандаа 150 мянган мод тарьж ургуулсан байх зорилт тавьжээ. Ингэснээр Эрдэнэт хотын гэр хорооллын агаар цэвэршиж, тоосжилт багасаж, гол нь гэр хороолол иргэдийн амьдрах таатай газар болно гэдгийг тооцоолжээ. Ингээд болоогүй, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт хотын ойр орчимд 20 сая мод тарихаар төлөвлөж, таван саяыг нь хэдийнэ тариад буй ажээ. Хэзээнээс л цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй хот гэгддэг Эрдэнэт тун удахгүй модон дундах ногоон хот болж, тус хотод амьдрах таатай шалтгаан нь нэгээр нэмэгдэнэ гэсэн үг.
Цаашилбал, Улаанбаатар, Дархан, Архангай аймгуудад усан парк байгуулах асуудал удтал яригдаад мартагдсан. Тэгвэл Орхон аймаг жуулчдыг татах зорилгоор Монгол Улсад анх удаа дөрвөн улирлын усан парк барих ажлыг эхлүүлжээ. Зүгээр ч жуулчдыг татаж, аймагтаа валют оруулж ирээд зогсохгүй, Солонгос тэргүүтэй Зүүн Азийн улс орнуудын усан спортын зуны бэлтгэлийг энэ усан паркдаа хийлгэж байхаар төлөвлөж, санамж бичиг байгуулж буй ажээ. Солонгосын усан спортын тамирчид Орхон аймагт ирж, олон улсын стандартад нийцсэн дөрвөн улирлын усан паркад нь бэлтгэлээ хийнэ гэхээр атаархмаар биш гэж үү.
Энэ мэтээр дурдвал, хамгийн отгон аймгийн нэг болох Орхон аймаг 50 жилийн түүхт ойгоо бахархах олон амжилттайгаар бардам тэмдэглэхээр бэлтгэж байна.
![]()
![]()
| ЭРДЭНЭТЧҮҮД ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙГОО БАХАРХАМ АМЖИЛТААР УГТАЖ, БАРДАМ ТЭМДЭГЛЭХЭЭР БЭЛДЭЖ БАЙНА |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |